Ази номхон далайн бүс нутгийнхан сургалтанд хамрагдлаа

Ази номхон далайн бүс нутгийнхан сургалтанд хамрагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

БНСУ-д GS1 олон улсын байгууллагын Ази номхан далайн бүс нутгийн гишүүд Omni-channel retail буюу олон сувгийн жижиглэн худалдааны талаар сургалтанд хамрагдаж, туршлага солилцлоо.

Уг сургалтанд GS1 Солонгос, GS1 Монгол, GS1 Япон, GS1 Тайланд, GS1 Хятад, GS1 Хонг Конг, GS1 Тайван, GS1 Лаос, GS1 Австрали, GS1 Макао, GS1 Сингапур, GS1 Индонез зэрэг гишүүн байгууллагуудын 30 гаруй төлөөлөгчид оролцож Олон сувгийн жижиглэн худалдааны дэлхийн чиг хандлага, хэрэглэгчдийн шаардлага, сэтгэл ханамж, олон сувгийн худалдаанд GS1 стандартуудыг хэрхэн хэрэгжүүлсэн мөн олон сувгийн худалдааг хэрэгжүүлэн ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагаа, туршлагатай танилцлаа.

Танилцах аялалаар Дэлхийн жижиглэн худалдааны конгрессийн шилдэг байгууллагаар шалгарсан Лотте их дэлгүүрийн салбар Хай мартад зочиллоо. Энэхүү дэлгүүрийг худалдагчгүй дэлгүүр гэж нэрлэж болох ба тусгай бүртгэлийн системээр хэрэглэгчдээ бүртгэж хэрэглэгч хүссэн бараагаа сонгож сканерт өөрөө уншуулж системд бүртгэгдсэн био хэмжүүрт таних системээр төлбөрөө хийнэ.

Мөн хэрэглэгч өөрөө өөртөө үйлчлэх автомат машинуудыг байршуулсан байх ба төлбөрийн хувьд мөн био хэмжүүрээр хийнэ. Олон сувагт дэлгүүр нь хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэхээс гадна техник технологийн дэвшлийг маш сайн хэрэгжүүлсэн байна. Бүтээгдэхүүний хайлт, худалдан авалт, төлбөр тооцоо, хүргэлт, хүргэлтийн дараах үйлчилгээ зэргийг цогцоор нь шийдвэрлэж чаджээ.

Мөн бүтээгдэхүүний үнийн автомат дэлгэцийг нэвтрүүлж энэ нь дэлгүүрийн ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна үнийн хямдрал, өөрчлөлт зэргийг систем дээр өөрчлөхөд автоматаар солигдоно.

Дэлхийн жижиглэн худалдааны хурдацтайгаар хөгжиж буй чиг хандлагуудын нэг болох олон сувгийн худалдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг цувралаар хүргэх болно.

korea 18korea 4korea 2

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865