“Бүтээгдэхүүнийг эргүүлэн дуудах процесс”

PDFХэвлэхИ-мэйл

GS1 recall

Бүтээгдэхүүнийг эргүүлэн дуудах процесс буюу GS1-ийн албан ёсны стандарт нэршил нь "GS1 Recall"€ үйлчилгээг дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хэрэгжүүлж байна. Бидний хэлж заншсанаар бол "Бүтээгдэхүүнийг эргүүлэн татах, буцаан татан авалт хийх процесс"€ юм.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгслэлүүдийн хэрэглэгчдэд үзүүлэх аюулгүй байдлыг дэмжих зорилгоор санаачлан бүтээсэн "Recall"€™ үйлчилгээ нь зөв цагт, зөв хэрэглэгчдэд зөв мэдээллийг хүргэхэд тусалж, бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс эргүүлэн дуудах/татан авах, зах зээл дээрээс буцаан авах үйл явцыг сайжруулан, хялбаршуулахад онцгой ач холбогдлыг үзүүлж байна.

Зах зээл дээр бүтээгдэхүүний хугацаа нь дууссан, эсвэл бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт орсон, мөн хаяг шошгон дээрх мэдээлэлтэй бүтээгдэхүүний шинж чанар нийцэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүн дотор шил, чулуу гэх мэт гадны биетүүд орсон байх, эмийн бүтээгдэхүүний хугацаа дууссан байх, найрлага нь алдагдсан байх, багаж тоног төхөөрөмж алдаатай үйлдвэрлэгдсэн байх гэх мэт эрсдлүүдийг хэрэглэгч, үйлдвэрлэгч, сүлжээ дэлгүүрүүд, эмнэлгүүд, эмийн сангуудад хугацаа алдалгүй шуурхай мэдээллэхэд "GS1 recall"€ үйлчилгээ тусалж байгаа юм.

Тус үйлчилгээ нь найдвартай, аюулгүй портал сайт дээр суурилсан байх бөгөөд бүхий л түвшний хэрэглэгчдэд дараах ач холбогдлыг үзүүлнэ. Үүнд:

  • Үйлдвэрлэгч, борлуулагч, жижиглэнгийн худалдаачдын хоорондын мэдээллийн солилцоог автоматжуулах, хялбаршуулах
  • Холбогдох хяналтын шатны төрийн байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах
  • Нийлүүлэлтийн хэлхээ, жижиглэнгийн худалдаачид болон зах зээл дээрээс тохиромжгүй, аюултай бүтээгдэхүүнийг хурдан шуурхай эргүүлэн татахад туслах юм.

"€œGS1 Recall"€ портал сайтыг GS1-ийн гишүүн орнууд өөрсдийн орны нөхцөл байдал, хамтран ажиллах төрийн болон худалдааны байгууллагуудын дотоод болон гадаад нөхцөл байдалд тулгуурлан зохион бүтээж, хөгжүүлэх шаардлагатай байдаг. Учир нь улс орон бүрийн нөхцөл байдал ялгаатай, зах зээлийн багтаамж, хэрэгцээ шаардлагын түвшин зэрэг нь үүнд нөлөөлнө.

Австрали улсын хувьд зах зээл дээрх бүтээгдэхүүнийг эргүүлэн дуудахад GS1 стандартыг ашиглаж байна. "€œGS1 Австрали"€ нь 1979 оноос зураасан код олгох, хэрэгжүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 18 000 гаруй гишүүн байгууллагатай, GS1-ын бүхий л стандартуудыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа GS1-ийн томоохон 10 гишүүн байгууллагын нэг юм.

"GS1 Австрали"€ нь "€œGS1 Recall" үйлчилгээг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 620 гаруй байгууллагууд тус үйлчилгээг хүртэж, 2017 онд гэхэд тус үйлчилгээг 170 орчим байгууллагууд авч ашиглаад байна.

Бүтээгдэхүүнийг эргүүлэн дуудах үйлчилгээ ямар зарчмаар явагддаг вэ?

Нэг хэрэглэгч захын жижиг хүнсний дэлгүүрээс цөцгийн тос худалдан авчээ. Хэрэглэгч гэртээ хариад цөцгийн тосыг задалтал цөцгийн тосонд тааламжгүй эвгүй үнэр орсон байх төдийгүй жижиг хөх хөгз бүхий зүйл байхыг олж харсан байна. Хэрэглэгч энэ талаар хүнсний дэлгүүрийн менежерт гомдол гаргав. Хүнсний дэлгүүрийн менежер гомдлыг нэн даруй хүлээн авч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид энэ тухай яаралтай утасдаж мэдэгдлээ. Тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр аль хэдийн түгээгдсэн төдийгүй ийм төрлийн алдаа дахин гарахгүй гэх баталгаа байхгүй тул үйлдвэрлэгч зах зээл дээрх бүхий л нийлүүлэгчдэд энэ талаар хугацаа алдалгүй нэгэн зэрэг мэдээллэх шаардлагатай тулгарч байна. Худалдаачны дараагийн алхам юу байх вэ? Хариулт маш энгийн бөгөөд хялбар. Тухайлбал:

  • "GS1 Австрали" нь "GS1 Recall" портал сайтыг хөгжүүлж, тус портал сайтад хүсэлт гаргасан гишүүн байгууллагуудын мэдээллийг оруулсан байдаг. Тус цөцгийн тос үйлдвэрлэгч "GS1 Recall" портал сайтад бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа, сер/лот/батчийн дугаар бүхий бүтээгдэхүүний баркодны мэдээллийг оруулж, үлдсэн бүтээгдэхүүнд иймэрхүү төрлийн алдаа байгаа эсэхийг анхааруулж, тухайн бүтээгдэхүүнийг цаашид худалдаалахгүй байх талаар анхааруулга сэрэмжлүүлэг өгөх юм. "€œGS1 Австрали"€ нь тухайн мэдээллийг тухайн үйлдвэрлэгчийн харилцагч бүхий л байгууллагууд руу нэгэн зэрэг илгээхэд тусалж, мөн хяналт шалгалтын төрийн байгууллагуудад энэ талаар мэдээллэнэ. Бүтээгдэхүүний мэдээлэл нэг цагт олон хэрэглэгчдэд нэгэн зэрэг хүрч байгаа нь "GS1 Recall"€ үйлчилгээний гол давуу тал нь бөгөөд зах зээл дээрээс бүтээгдэхүүнийг хугацаа алдалгүй буцаан татахад туслахад оршино. Энэ үйлчилгээ нь Австрали улсад аль хэдийн хөгжиж ирсэн төдийгүй үйлдвэрлэгчид энэ үйлчилгээг ихээр сонирхож байгаа юм.
  • "GS1 Recall" үйлчилгээ эрүүл мэндийн салбарт мөн адил үр өгөөжөө өгсөөр байна. Мэс заслын жижиг хайч үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн нь алдаатай үйлдвэрлэгдэж мэс заслын үеэр гацах, хайчлахгүй байх зэргээр эсрдэл учруулсан тохиолдол гарсан. Энэ үед мөн эмнэлэг, мэс заслын хайч үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчид гомдол гаргасан байна. Үйлдвэрлэгч энэ талаар яаралтай арга хэмжээ авах шаардлага тулгарч, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн бүхий л эмнэлэг, эмийн сангуудад бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, цаашид худалдаалахгүй байх талаар нэгэн зэрэг мэдээллийг хурдан шуурхай түгээхэд "GS1 Recall"€ үйлчилгээг ашигласан байна. "GS1 Recall"€ үйлчилгээг хүртэхийн тулд мэдээж таны бүтээгдэхүүн GS1-ын стандарт зураасан кодтой байх ёстойг анхаарах хэрэгтэй.

Мэдээж бүтээгдэхүүнийг зах зээл дээрээс эргүүлэн дуудахад өндөр зардал гарах хэдий ч эцсийн хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг харгалзан үзэж, мөн цаашид зах зээл дээр удаан оршин тогтнохыг хүсвэл бүх үйл ажиллагааг стандартын дагуу явуулах шаардлагатай болдог. Энэ бүхэнд GS1-ын стандартууд тусалж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865