Бидэнд 15 жилийн ойн мэндчилгээ ирүүлжээ

PDFХэвлэхИ-мэйл

Picture11Бидний 15 жилийн ойг угтаж Бельги улсын Бруссель хотноо байрлалтай GS1 олон улсын байгууллагаас ойн баярын мэндчилгээ илгээжээ.

Тодруулбал Монгол улс 2003 онд GS1 олон улсын байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэн "GS1 Монгол"€ нийгэмлэгийг байгуулснаас хойш өдгөө 15 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд бид тээвэр, логистик, эрүүл мэнд, агуулах, улсын бүртгэл, жижиглэн худалдаа зэрэг 10-аад салбарын 2000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаанд GS1 системийг нэвтрүүлж, 40000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд "865"€ бүхий зураасан кодыг олон улсын стандартын дагуу олгоод байна.

Цаашид бид GS1 байгууллагын Монгол улс дахь цор ганц төлөөлөгч болохын хувьд өөрсдийн үйл ажиллагааг улам бүр чанаржуулж, гадаад, дотоодод хамтын ажиллагааг өргөжүүлэн аливаа үйл ажиллагааг оновчтойгоор хөнгөвчилж, шинэ содон үйлчилгээг хэрэгжүүлж, бүтээмжтэй ажиллахын төлөө хичээсээр байх болно.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865