GS1 Cloud-ын үр ашиг болон гол чухал зүйл нь юу вэ?

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Cloud нь хэрэглэгчдийн худалдаа хийх хандлагыг өөрчлөх, маш сайн баталгаажсан мэдээллийг түгээхэд компаниудад туслах зорилгоор бүтээгдсэн.

GS1 Cloud дараах онцлогууд дээр төвлөрөх болно:

  • Бүтээгдэхүүний глобал дугаарын баталгаажуулалт: Компаниудын хувьд GS1 байгууллагаас олгосон компаний дугаарын дагуу үүсгэсэн өөрсдийн систем дэх бүтээгдэхүүний дугаарыг/ баркод/ баталгаажуулахыг хүсдэг.
  • Бүтээгдэхүүний баталгаажуулалт: Гар утасны аппликейшн болон электрон худалдааны сайтууд нь брэнд эзэмшигчээс гаралтай бүтээгдэхүүний мэдээллээр хангах зорилготой байдаг бөгөөд Бүтээгдэхүүний хүчинтэй байдал нь БГД буюу баркодоор тодорхойлогдсон бүтээгдэхүүний бүх боломжит мэдээллээр хангах болно.
  • Хайлтын функц: Бодит болон онлайн дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн хайх компаниудын хувьд хайлтын функц нь Бүтээгдэхүүний глобал ангилал (GPC) болон зорилтот зах зээлээр дамжуулан шинэ бүтээгдэхүүнийг судлах боломжийг олгож байдаг.

GS1 Cloud-ын ач холбогдол:

  • Хэрэглэгчид брэнд эзэмшигч, жижиглэн худалдаачин, онлайн худалдаачин, худалдааны газрууд, аппликейшнээс нийлүүлсэн брэндийн гаралтай бүтээгдэхүүний мэдээллийг авах боломжтой.

Компаниудын хувьд бүтээгдэхүүний мэдээллийн эх үүсвэрийг хялбаршуулснаар үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэж зардлаа хэмнэх болно.Picture9

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865