"GS1 Cloud" GS1 системийн бусад стандартуудтай хэрхэн холбогддог вэ?

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Cloud нь мэдээллийг ижилсүүлэх глобал сүлжээ (GDSN), GS1 гишүүн байгууллагуудын гишүүнчлэлийн систем, GEPIR болон GS1 - ийн гишүүдтэй дараах байдлаар холбогдон ажилладаг.

GDSN буюу МИГС: GS1 Cloud нь МИГС-г нэмэгдүүлэх бөгөөд харин үүнийг орлохгүй. МИГС дэх мэдээллийн сангаас брэндийн гаралтай мэдээллийг авч GS1 Cloud-д оруулах боломжтой. МИГС нь B2B бүтээгдэхүүний мэдээллийн гол эх сурвалж болж чадав боловч хэрэглэгчдэд шаардлагатай бүтээгдэхүүний мэдээлэл нь хязгаарлагдмал байдаг. GS1 Cloud нь сая сая хэрэглэгчдийн өдөр тутам шаардлагатай мэдээллийг хангах чадвартай. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. http://www.gs1mn.org/index.php?option=com_content&view=category&id=153:gdsn&Itemid=29&layout=default

GS1 гишүүн байгууллагуудын каталоги: GS1-ын гишүүн байгууллагууд өөрийн харьяалах орон нутгийн хүрээн дэх бүртгэл, каталогийн өөр өөр төрлүүдээр бүртгэдэг. Эдгээр нь худалдааны түншүүд мэдээллээ хүргэх, зураасан код авах, GS1 компаний дугаарын талаарх мэдээллийг харах, бүтээгдэхүүн болон байршлын мэдээллийг ашиглахад гол хэрэгсэл болдог.

GEPIR (Global Electronic Party Information Registry): GS1-ийн гишүүн компаниудтай холбоо барих үндсэн мэдээллүүдийг агуулдаг. Мөн брэнд эзэмшигчээс гаралтай бүтээгдэхүүний мэдээллийн эх үүсвэр болдог. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. http://www.gs1mn.org/index.php?option=com_content&view=category&id=156:barcode-gepir&Itemid=29&layout=default

GS1 гишүүнчлэл: GS1 гишүүнчлэлийн нэрээр бета хувилбарт байгаа одоогийн онцлогууд нь GEPIR-ийн цаашдын сайжруулалтад орох бөгөөд GS1 гишүүд болон хэрэглэгчдийн шаардлагаар Бүтээгдэхүүний глобал дугаарын /GTIN/ нэг хэсэг болох GS1 Cloud-д ашиглагдах боломжтой.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865