GS1 Cloud гэж юу вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Picture4

GS1 Cloud гэж бүтээгдэхүүний баталгаажсан мэдээлэл бүхий онлайн платформ юм. Бүтээгдэхүүний "баталгаажсан"€ мэдээлэл гэдэг нь брэнд эзэмшигчдээс (үйлдвэрлэгч, хувийн шошго эзэмшигч жижиглэн худалдаачин, үйлдвэрлэлийн итгэмжлэгдсэн талууд) өгөгдсөн мэдээллийг хэлдэг. Энэхүү мэдээлэл нь жижиглэн худалдаачид, онлайн худалдаачид зэрэг эцсийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэгчдийн нэг хэсэг болох аль нэг байгууллага ашиглахад зориулагдсан байдаг.

GS1 Cloud-ын зорилго нь бүтээгдэхүүний баталгаажсан мэдээллийн хамгийн том эх үүсвэр нь болох явдал ба өнөөгийн дижитал хэрэглэгчдийн шаардлага, хэрэгцээнд нийцэхээр зохиогдсон систем юм. Хэрэглэгчид брэнд эзэмшигчдээс гаралтай бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллийг авах боломжтой болсноор тэдгээрийн сэтгэл ханамж, итгэл үнэмшил нэмэгдэж компаниудын үйл ажиллагааны үр ашиг, орлого нь нэмэгдэх юм.

GS1 Cloud дахь бүтээгдэхүүний мэдээллийг одоогийн ашиглаж байгаа GS1-ын дата/өгөгдлийн бааз болох GDSN, GEPIR болон GS1-ын гишүүн байгууллагуудын орон нутаг дахь бүтээгдэхүүний каталоги зэргээс бүрдүүлдэг.

Энэхүү төвлөрсөн мэдээллийн санд GTIN буюу бүтээгдэхүүний глобал дугаарыг үндсэн хэрэгсэл болгон байрлуулах бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг тодорхойлох зургаан нэмэлт мэдээллийг оруулдаг: брэнд нэр, компаний нэр, бүтээгдэхүүний ангилал, шошгоны мэдээлэл, зорилтот зах зээл болон бүтээгдэхүүний дүрслэлийг харуулсан линк зэргээр тодорхойлогдох юм. www.gs1.org/gs1-cloud линкээр орж илүү мэдээлэлтэй танилцана уу.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865