Нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 10–ыг танилцуулж байна

PDFХэвлэхИ-мэйл

Нийлүүлэлтийн хэлхээний менежментээ сайжруулж ашиг орлогоо дээд хэмжээнд хүргэсэн дэлхийн шилдэг компаниудыг танилцуулж байна.

10 | Colgate-Palmolive €“15.2 тэрбум доллар

18061901

Энэ жагсаалтын 10 дугаарт борлуулалтын орлогоороо гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа үйлдвэрлэгч Colgate-Palmolive компани оржээ. Форбес тодорхойлохдоо компаний худалдааны орлого нь 15,2 тэрбум долларт, зах зээлийн ханш нь 64,9 тэрбум долларт хүрчээ. Вилям Колгейт 1806 онд Нью Иорк хотноо саван, лааны бизнесээр үйл ажиллагаагаа эхэлж байсан ба энэ компани нь одоо 36,700 ажилтантай болжээ.

Үйл ажиллагаа нь гэрийн тэжээвэр амьтны хоол тэжээл болон ахуйн хэрэглээний гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд Форбесын зарласнаар Дэлхийн хамгийн том олон нийтийн /улсын/ компаний 472-т, Дэлхийн хамгийн шилдэг ажил олгогч компаний 55-д жагссан байна. Компаний өөрийн вебсайтад мэдээлснээр глобал брэнд нь дэлхийн 200 оронд хүрчээ. Бензинга-ын мэдээлснээр Colgate-Palmolive-ын ашиг, орлого 2018 онд хамгийн дээд хэмжээнд хүрч хувьцааны үнэ цэнэ өслөө гэжээ.

9 | Starbucks 21.67 тэрбум доллар

18061902

Starbucks нь Америкт үндэслэгдсэн дэлхий нийтэд танигдсан брэнд сүлжээ кофе шоп юм. Форбесийн жагсаалтанд дурьдсанаар худалдааны орлого нь 21,67 тэрбум долларт хүрч зах зээлийн ханш нь 84,6 тэрбум доллар болсон байна. Анх 1971 онд Сеатлд дан ганц кофе шоп байгуулагдаж байсан бөгөөд өдгөө дэлхий даяар 245,000 ажилтантай, 22,519 дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн "€œДэлхийн хамгийн том олон нийтийн компани"€ жагсаалтын 370 дугаарт, Гартнерсийн мэдээлснээр 2017 оны нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25 компаний нэгээр шалгарсан байна. Мөн Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн мэдээлснээр кофений хэрэглээний 99% нь зүй ёсны дагуу байдаг. CNBC-ийн мэдээнд Starbucks нь хэрэглэгчид дэлгүүрт их цагийг зарцуулах мөн хүний хөдөлгөөн багассаны улмаас тооцоолсон орлоготоо хүрч чадсангүй гэжээ. Гэсэн хэдий ч Starbucks нь Италийн нарийн боовны зах зээлд орох боломж байгааг илэрхийллээ. Мөн ойрын ирээдүйд нэмж 12000 дэлгүүр нээх болсоноо зарлалаа.

8 | H&M €“22.67 тэрбум доллар

18061903

Эрлинг Перссон 1947 онд Шведийн Стокколмд хувцас, гоёл чимэглэл, гутал, гоо сайхан зэрэг барааны сүлжээ дэлгүүрээ H&M (Hennes & Mauritz) байгуулжээ. Форбесийн мэдээлснээр 114,586 ажилтантай, худалдааны орлого нь 22,67 тэрбум доллар, зах зээлийн ханш нь 39,9 тэрбум долларт тус тус хүрчээ. Мөн "Дэлхийн шилдэг олон нийтийн компани"-ий 506-д, "€œШилдэг 10 жижиглэн худалдаачин"€ жагсаалтын 9-рт, 2017 оны нийлүүлэлтийн хэлхээний шидэг 25-ын 5-рт, Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн шилдэг 10-н Нийгмийн хариуцлагатай корпорацын нэг болж, технологийн давуу талыг ашиглан түгээлтийн төвөө автоматжуулж онлайн болон офлайн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Компаний вебсайтад мэдээлснээр орон нутаг дахь мөнгөний эргэлтийг жил бүр 10-15%-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэжээ. 2018 онд Украйн болон Уругвай улсуудад H&M-ийн салбар дэлгүүрээ нээхээр болжээ.

7 | McDonald 24.62 тэрбум доллар

18061904

McDonald's-ыг анх 1955 онд Реймонд алберт Крос байгуулснаар өнөөдрийн түргэн хоолны салбарын тэргүүлэгч болжээ. Маш хурдан амжилтанд хүрсэн бөгөөд 1958 онд 100,000 дахь ганбургерээ зарсан байна. Форбесийн мэдээлснээр худалдааны орлого нь 24,62 тэрбум доллар, зах зээлийн ханш нь 106,4 тэрбум долларт хүрчээ. Оак Брүүк болон Иллинойс дахь төв байгууллагуудтайгаа нийлээд дэлхийн 100 гаруй оронд 36,000 салбар ресторантай ажиллаж байна. Нийт 375,000 ажилтантай бөгөөд Форбесийн жагсаалтаар "€œДэлхийн хамгийн том олон нийтийн компани"-ий€ 215-д, 2017 оны нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25-ын 2 дугаарт, Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн мэдээлснээр McDonald'€™s нийт хөрөнгө бусад олон компаниас хол давсан бөгөөд дунджаар 174,5 тэрбум доллар юм. Мөн дэлхийн хамгийн том сүлжээ ресторан бөгөөд "Дэлхийн хамгийн хүчтэй брэнд"€-ийн 7 дугаарт жагсчээ. Ройтерс агентлагын мэдээлснээр "€œMcDonald'€™s 2018 онд шинэ долларын цэс гаргаж түүний өрсөлдөгчид болох Тако Бел болон Донкин Донатс нартай үнийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх болно"€ гэжээ.

6 | Inditex 25.74 тэрбум доллар

18061905

Inditex нь Испанийн хувцасны үйлдвэр бөгөөд Zara хувцасны дэлгүүрээрээ алдартай. 1963 онд Армансио Ортега Гаона байгуулсан бөгөөд дэлхий нийтэд Zara, Zara Home, Pull & Bear, Bershka, Stradivarius болон Massimo Dutti зэрэг хувцасны брэндүүд нь нэрд гарсан байдаг. Худалдааны орлого нь 25.74 тэрбум доллар, зах зээлийн ханш нь 112.1 тэрбум долларт хүрснийг Форбес зарлалаа. Форбесийн "€œДэлхийн хамгийн шилдэг олон нийтийн компани" жагсаалтын 276-д оржээ. 2015 онд Хавайд салбараа нээснээр 7000 гаруй дэлгүүрийн зах зээлийг эзлэх болсон. Одоогоор 7504 дэлгүүртэй 162,450 ажилтантай байна. 2017 оны "Нийлүүлэлтийн хэлхээний шидэг 25"€-ын 3 дугаарт орж, Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн мэдээлснээр Гартнесын шилдэг 10-т багтжээ. Компаний өөрийн вебсайтад 2018 онд брэндийн тогтвортой байдлыг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд саяхан Oysho Weare буюу өөрчлөлт болон Зара амьдралд нэгдэх брэндийг эхлүүлсэн гэдгээ мэдэгджээ.

5 | Nike €“33.82 тэрбум доллар

18061906Nike нь спортын хувцас, гутлын компани бөгөөд 1964 онд Пилип Эйч Найт болон Вилям Жей Бовермен нар байгуулжээ. Форбесийн жагсаалтаар худалдааны орлого нь 33.82 тэрбум долларт хүрч зах зээлийн ханш нь $91.2 тэрбум доллар болжээ. Мөн хуучны загварууд нь санхүүгийн хүчтэй үзүүлэлтийг бий болгосноор Гартнерсийн жагсаалтын 2017 оны "€œНийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25"-ын 8 дугаарт жагссан байна. Нийт 70,700 ажилтантай бөгөөд Форбесийн "€œДэлхийн хамгийн шилдэг олон нийтийн компани"€ жагсаалтын 249-д оржээ. GQ саяхан Nike нь 2018 онд одоогийн байгаа спорт гутлын брэндүүдээ улам өргөжүүлж брэндийн нэр хүндийг илүү өсгөх болно гэжээ.

4 | Cisco Systems 48.57 тэрбум доллар

18061907

Cisco Systems компани нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын компани юм. Форбесийн жагсаалтаар худалдааны орлого нь 48,57 тэрбум долларт, зах зээлийн ханш нь 165,1 тэрбум долларт тус тус хүрчээ. Тус компанийг 1984 онд Сандра Лернер болон Леонард Босак гар байгуулжээ. Одоогоор 73,700 ажилтантай "Дэлхийн хамгийн том олон нийтийн компани"€ жагсаалтын 58 дугаарт, "€œДэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд"€-ийн 15 дугаарт, 2017 оны "Нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25"€-ын 4 дүгээрт жагсчээ. Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн дүгнэснээр нийлүүлэгч нь эрчим хүч болон логистикийн үйл ажиллагаа амжилттай явуулахад тусалсан гэжээ. 2018 оны эхний улиралд худалдааны орлого их хэмжээгээр нэмэгдснээр хувьцааны үнэ 4%-иар өсчээ.

3 | Unilever 58.31 тэрбум доллар

18061908

Unilever нь 2017 оны "Нийлүүлэтийн хэлхээний шилдэг 25"€-ын 1 дүгээрт жагссан бөгөөд 1929 онд байгуулагдаж одоогоор хоол тэжээл, хувийн ариун цэврийн хэрэгсэл, эрүүл ахуйн бүтээгдэхүүний аварга том үйлдвэрлэгч мөн борлуулагч болжээ. Үйлдвэрлэлийн долоо хоно сэтгүүлийн тоймд мэдээлснээр нийлүүлэлтийн хэлхээний сүлжээг тогтвортой байлгахад асар их туршлагатай бөгөөд бүх барааны хөдөлгөөнийг хянаж зохицуулж байдаг Европын 9 төвд үйл ажиллагаагаа явуулж байна. Форбесийн мэдээнд худалдааны орлого нь 58,3 тэрбум долларт, зах зээлийн ханш нь 143.9 тэрбум доллар болжээ. Дэлхийн 190 гаруй оронд 400 төрлийн брэнд тодорхой хугацаанд 2,5 тэрбум хүнд хүрч байна. 2018 оны төлөвлөгөөнд Мексикт хөрөнгө оруулалтаа хийж, компаний албан ёсны мэдээнд Мексик нь Unilever-ийн ирээдүйн стратегийн ач холбогдол бүхий байршил юм гэжээ.

2 | Intel 59.93 тэрбум доллар

18061909

Intel нь Амеркийн компьютерийн бүтээгдэхүүн буюу технологийн корпораци юм. Форбесийн жагсаалтад худалдааны орлого нь 59.39 тэрбум доллар, зах зээлийн ханш нь 170.3 тэрбум долларт хүрчээ. "€œ2017 оны нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25"€-ын 6 дугаарт, Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн тоймоор тус компани одоогоор илүү хүчирхэг бага оврын цахилгаанаар ажилладаг бичил схемүүдийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна гэжээ. Форбесийн "€œДэлхийн хамгийн том олон нийтийн компани"€ жагсаалтын 54 дүгээрт оржээ. 1968 онд байгуулагдаж одоо 106,000 ажилтантай бөгөөд ажлын байрны нөхцлийг сайжруулахын тулд 300 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Форбесийн мэдээлснээр Интел нь 2018 онд өрсөлдөгч AMD-ын зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгарах болно гэжээ.

1 | Nestleƒƒƒƒƒƒƒ 90.82 тэрбум доллар

18061910

Nestle S нь 1866 онд Швейцарт байгуулагдсан бөгөөд хоол тэжээл эрүүл ахуйн бүтээгдэхүүний компани бөгөөд дэлхийн 191 оронд 2000 гаруй брэндүүдийг үйлдвэрлэж байна. Форбесийн жагсаалтаар худалдааны орлого нь 90.82 тэрбум доллар, зах зээлийн ханш нь 229.5 тэрбум долларт хүрчээ. "2017 оны Нийлүүлэлтийн хэлхээний шилдэг 25"€-ын 7 дугаарт "€œДэлхийн хамгийн шилдэг олон нийтийн компани"€-ын 34 дүгээрт, Үйлдвэрлэлийн долоо хоног сэтгүүлийн тоймоор Нийгмийн хариуцлагатай компаний шилдэг 10-т орсон бөгөөд энэ нь нийлүүлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд технологийн дэвшлийг хэрэгжүүлсний үр дүнгээр шалгаруулсан байна. Хүнсний бизнесийн мэдээний тоймоор 2017 оны худалдаа өмнөх жилүүдтэй харьцуулахад нэг шугамд байсан бөгөөд 2018 оны эхээр АНУ-ын чихрийн дэлгүүрүүдээ борлуулах төлөвлөгөөтэй байна гэжээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865