Ерөнхий ассемблей амжилттай өндөрлөлөө

Ерөнхий ассемблей амжилттай өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

2018 оны 5 сарын 14-17-ны хооронд Хятадын Ханжоу хотод зохион байгуулагдсан GS1-ын Ерөнхий ассемблын чуулганд 80 гаруй гишүүн орнууд болон аж үйлдвэр, эдийн засгийн салбарын тэргүүлэгч нар оролцсон нь энэ жилийн GS1-ийн онцлох арга хэмжээнүүдийн нэг боллоо. Ирээдүйн стратегиудын талаар хэлэлцэхийн зэрэгцээ GS1 стандарт нь хэрхэн IoT, блокчейний адил технологи болон инновацийг дэмжих талаар хэлэлцэв.

Энэхүү Ерөнхий ассемблейн чуулганы үеэр Хятадын үндэсний телевиз CCTV GS1-ын төв байгууллагын ерөнхийлөгч Мигел Лопера, GS1 Хятадын ерөнхийлөгч Ченгхай Зханг, GS1 Египетийн ерөнхийлөгч Хассан Эл Калла, GS1 Польшийн ерөнхийлөгч Элибиэта, GS1 Сингапурын ерөнхийлөгч Вай Леонг Лиев, GS1 Шинэ Зеландын ерөнхийлөгч Колин Робертсон нартай ярилцаж, тэд GS1 стандартуудын хэрэгжүүлэлт дэлхий даяар хэрхэн өргөжин тэлж байгаа талаар мөн бодит болон дижитал сувгаар дамжуулан нийлүүлэлтийн хэлхээний үр ашиг, хамрах хүрээ, аюулгүй байдал хэрхэн сайжирч байгаа талаар ярилцлаа.

Ханжоу-ын тунхаглал

Чуулганы үеэр GS1 болон GS1 Хятад нь "Бүс ба Зам"€ санаачлагын хүрээнд Ханжоу тунхаглалд гарын үсэг зурлаа. Энэ санаачлагын дагуу GS1 стандартыг дэмжих юм. Хятадын Засгийн газар "Бүс ба Зам"€ санаачлагыг анх 2013 оны сүүлээр зарлаж 2017 оны 10 сард Хятадын барилгын салбарт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь эх газар болон далайд аль алинд нь суурилсан өргөн хүрээтэй дэд бүтцүүдийн төслүүдэд зориулсан хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө юм.

Хятадын хэвлэл мэдээлэл GS1 болон GS1 Хятадын үүрэг хариуцлагыг өргөжүүлэх бизнесийн харилцаан дахь глобал стандартуудын хэрэгжүүлэлтийг ханган ажиллах чиглэлээр гарын үсэг зурсан Ханжоу тунхаглалын үнэ цэнийг цохон тэмдэглэлээ.

Мөн "€œБүс ба Зам"€ санаачлагын дагуу идэвхтэй хамтран ажиллахад гол үүрэг гүйцэтгэх Египет, Польш, Сингапур, Шинэ Зеланд зэрэг дөрвөн гишүүн орнуудын ерөнхийлөгч нартай харилцан ярилцлаа.

Ханжоу-ын тунхаглал нь "€œБүс ба Зам" санаачлага-ын хүрээнд багтах орнуудын дунд GS1 стандартчилалын харилцааны хүчийг бэхжүүлэх үүрэг даалгавруудаас бүрдэх ба хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

  • Үйл ажиллагааны ил тод байдал, харилцан уялдаа холбоо
  • Глобал электрон худалдааг дэмжих
  • Худалдаа хөнгөвчлөх болон нийлүүлэлтийн хэлхээний үр ашгийг нэмэгдүүлэх
  • Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх стандартчилагдсан глобал мөрдөлтийн системийг дэмжих
  • Өвчтөний аюулгүй байдал эрүүл мэндийн нийлүүлэлтийн хэлхээг өргөжүүлэх
  • Глобол мэдээллийн стандартуудийн харилцаа холбоог хүчирхэгжүүлэх гэх мэт

2018 оны 5 сарын 24-нд орчин үеийн нийлүүлэлтийн хэлхээний системийн бүтэц дэх хамтарсан мэдэгдлийг хэвлүүлж ухаалаг нийлүүлэлтийн хэлхээний хөгжүүлэлт дэх Хятадын Сангийн яам, Худалдааны яамны дүрэм журмууд нь GS1 стандартуудыг дэмжих болно гэжээ.

GS1-ээс мэдээллийн технологийн бүтцийг хүчирхэгжүүлэх, ухаалаг нийлүүлэлийн хэлхээг хөгжүүлэх, мөн энэ хүрээн дэх эм эмнэлгийн бүтээгдэхүүн гэсэн үндсэн гурван асуудлыг цохон тэмдэглэж онцоллоо.

Мөн Хятадын Сангийн яам болон Худалдааны яам нь энэхүү нийлүүлэлийн хэлхээний бүтэц, хөгжүүлэлтийн төслийн төлөвлөгөөнд орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийг өргөнөөр оролцуулахаа мэдэгдлээ. Энэ нь үндэсний эдийн засгийг дэмжих нөхцөл болох бөгөөд 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү арга хэмжээний үеэр болсон GS1 гишүүн орнуудын захирлуудтай хийсэн хэвлэлийн хурлыг дэлхийн өнцөг булан бүрийн сая сая үзэгчдэд хүрснийг танилцуулсан фото зургийг хүргэж байна.

hangzhou v2 400 general assambly

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865