UDI-ийн ач холбогдол ба тулгамдаж буй асуудал

UDI-ийн ач холбогдол ба тулгамдаж буй асуудал

PDFХэвлэхИ-мэйл

unique device identifier udi bannerДэлхий дахинд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлэгч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд UDI буюу ЭТДТ /Эмнэлгийн тоног төхөөрөмжийг дахин давтагдашгүйгээр тодорхойлогч/ бүхий дүрэм журмаар зохицуулалтыг хэрхэн нийцүүлж, хялбар аргаар хэрэгжүүлэхэд нөлөөлөх вэ? гэсэн асуулт гарч ирдэг.

Энэ асуултын хариулт болгож Телефлексийн дэргэдэх UDI-ийн техник хариуцсан захирал Марк Хойл дэлхийн хэмжээнд өнөөгийн энэ зохицуулалт, шаардлагуудад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, UDI-ийн тусламжтай дэлхий дахины эрүүл мэндийн салбарын уялдаа холбооны үр ашгийг судлан гаргаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Тэрээр UDI-ийн зохицуулалтын хамгийн сүүлийн хувилбарыг танилцуулж, зохицуулалтын гол боломжуудыг тодорхойлж өгсөн. Уялдуулсан UDI-ийн өгөгдлийг харилцан солилцооны үндсэн дээр дэлхийн хэмжээнд бус харин бүс нутгийн хэмжээнд өвчтөний эмчилгээг хийх боломжтой юм. Эмнэлгүүдийн хувьд ч эмнэлгийн бүтээгдэхүүнүүдийг бүс нутгуудад хуваарилахад илүү хялбар болох ажээ. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн харилцан тэгш солилцооны үр дүнд бүс нутаг, олон улс, хот суурин гэж ялгалгүйгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг хуваарилдаг, түүн дээр ажилладаг, өвчтөнийг эмчилдэг байх боломжтой юм.

Эх сурвалж: https://www.gs1.org/events/2018/bogota/post-event-summary#collapsepostevent2https://www.gs1.org/events/2018/bogota/post-event-summary#collapsepostevent2

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865