McKesson, AmerisourceBergen, DHL нар нийлүүлэлтийн хэлхээгээ GS1 стандартаар хянадаг

McKesson, AmerisourceBergen, DHL нар нийлүүлэлтийн хэлхээгээ GS1 стандартаар хянадаг

PDFХэвлэхИ-мэйл

indexAmerisourceBergen нь худалдааны түншүүдтэйгээ өдөр бүр хэдэн зуун мянган ажил гүйлгээг эрхлэн явуулдаг. Харилцагчдад харилцан ашигтай, бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар дамжуулахын тулд нийлүүлэлтийн хэлхээндээ GS1 стандартыг хэрэгжүүлж, Хүнс, эмийн бүтээгдэхүүний захиргаа, Эм, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хүрээнд үр нөлөөг нь авч хэлэлцсэн байна.

DHL нь 2006 онд GS1 байгууллагын гишүүн болсон бөгөөд тус байгууллагын Англи дахь нийлүүлэлтийн хэлхээний глобал чанарын удирдлагын хэсгийн дэд дарга Майк Микин дэлхийн нийлүүлэлтийн хэлхээний компаниуд GS1 стандартыг хэрхэн нэвтрүүлсэн туршлагуудын талаар хэлэлцсэн байна. Тэрээр тус стандартыг нэвтрүүлснээр эмнэлгийн төвүүдэд эм, эмнэлгийн бүтээгдэхүүний хүргэлтийг нарийвчилсан түвшинд үр ашигтайгаар хийх боломжийн талаар ярилцжээ. Мөн АНУ-ын эмнэлгийн тоног төхөөрөмжийн бөөний худалдаа, агуулах, эмийн түгээлтийн үйл ажиллагаандаа GS1-ийн тодорхойлогчууд, зураасан кодыг ашигладаг McKesson компани агуулахын системдээ АНУ болон Европын холбооны эм, эмийн бүтээгдэхүүний дүрэм журамтай нийцүүлэн ажилладаг талаараа тодотгосон байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865