"Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг" ЭШӨ-ийн эмхтгэл гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

180518 jijigЗТХЯ, АТҮТ, УБТЗ ХНН, "GS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, МТЗНХ хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 6 дах жилдээ "Логистикийн 7 хоног-2018"€ арга хэмжээг 2018 оны 5 дугаар сард амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд "€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг"€ сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан юм. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тус уралдаанаас шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн гүйцэтгэх үүрэг" ЭШӨ-ийн эмхтгэл хэвлүүлэн гаргалаа.

Тус эмхтгэлд дараах илтгэлүүд орсон байна. Үүнд:

  1. Монгол-Солонгосын хооронд нүүрс тээвэрлэх оновчтой замчлалыг тодорхойлох судалгаа
  2. Олон улсын тээвэр, тээвэр зуучлалын гадаад орны туршлага, сургамж
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах нь
  4. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд
  5. Логистикийн салбар дах блокчэйн технологийн хэрэглээ ба хэтийн төлөв
  6. Нийтийн тээвэр төлөвлөлтийн гадаад орны туршлага, сургамж
  7. Үйлдвэрийн газрын дотоод хяналтыг сайжруулах боломж
  8. УБТЗ-ын тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлага
  9. Нийслэл хотод цэцгийн бизнесийг өргөжүүлэх боломжийн судалгаа
  10. Галт тэрэгний хөдөлгөөний зурмагын өнөөгийн байдал түүнийг сайжруулах арга зам
  11. Улаанбаатар хотоос Баянхонгор-Баян-Өлгий чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн маршрутыг шинэчлэн зохион байгуулах
  12. Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээнд GS1 систем, зураасан кодыг хэрэглэж байгаа байдал, нийгэмд нөлөөлж буй байдал
  13. Ачаа тээврийн мэдээллийн системийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох чиг хандлага
  14. Үндэсний логистикийн сүлжээний зураглал
  15. Төмөр замын зүүн коридор
  16. Гадаад худалдаан дах логистикийн асуудал

зэрэг сэдвүүд багтсан байна.

Тус эмхтгэлийг худалдан авахыг хүсвэл 77 000 865, 89249141 дугаар руу холбогдох буюу Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу. Үнэ:7 000₮

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865