Логистикийн долоо хоног -2018 арга хэмжээнд оролцохыг урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

log last

ЗТХЯ, АТҮТ, УБТЗ ХНН, "€œGS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, МТЗНХ хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"€-ийг тохиолдуулан 6 дахь жилдээ "€œНийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг"€ сэдвийн дор "Логистикийн 7 хоног-2018" арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Арга хэмжээний зорилго нь Монгол улсын зам, тээвэр, худалдаа, эрчим хүч, барилга, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй зэрэг дэд бүтцийн салбарын хөгжилд логистикийн гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг тодорхойлон гаргах, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбаруудын логистикийн арга шийдлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаарх тэргүүн туршлагуудыг түгээх, судлах, олон нийтэд хүргэхэд оршино.

Энэхүү арга хэмжээний хүрээнд дараах цуврал үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Үүнд:

1. Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан

Хаана: 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 14.00 -17.00цагт

Хэзээ: Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд

Эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг" сэдвээр эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулна. Шалгарсан илтгэлүүдийг тус өдөр хүрэлцэн ирж сонсох боломжтой юм.

ЭШӨ-ийн уралдааны зорилго нь Монгол улсын зам, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эрчим хүч, барилга, уул уурхай зэрэг дэд бүтцийн салбарын хөгжилд логистикийн гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг тодорхойлон гаргах, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбаруудын логистикийн арга шийдлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэн тэргүүн туршлагуудыг түгээх, судлах, олон нийтэд хүргэхэд оршино. Мөн онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

2. Уулзалт-хэлэлцүүлэг

Хаана: 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 09.00 цагт

Хэзээ: Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд

Тус уулзалт хэлэлцүүлэгт ЗТХЯ, ЭХЯ, ГХЯ, Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв Think Tank, АТҮТ, МТЗНХолбоо, УБТЗ ХНН, Эрдэнэт үйлдвэр зэрэг салбарын яамд, агентлаг, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн шийдэл гаргана. Үүнд:

  • Дэд бүтцийн салбаруудад логистикийн талаар хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • Тээвэр, логистикийн зардлыг бууруулах арга замууд, шийдвэрлэх асуудлууд
  • УБ хот, хөдөө, орон нутагт тээвэр, логистикийн төвүүдийг байгуулах арга зам, хөрөнгө оруулалт
  • Тээвэр, логистик, борлуулалт, түгээлтийн асуудлууд
  • Эдгээр чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээг танилцуулах, хэлэлцүүлэх, санал, дүгнэл гаргах
  • Ирэх жил Логисикийн үндэсний форум зохион байгуулах гэх мэт.

Уулзалт хэлэлцүүлгийн урьдчилсан хөтөлбөрийг баталгаажсан даруйд мэдээллэх болно.

3. Сургалт

Хаана: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-18.00 цагт

Хэзээ: Авто тээврийн үндэсний төвийн 2 давхарын хурлын зааланд

"Логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежмент, загварчлал" сургалтын хүрээнд нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын асуудал, логистикийн тооцоо, судалгааны арга зүйн асуудал, далайн тээвэрлэлт, олон улсын тээвэр зуучлал зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар, тухайн салбарт ажиллаж буй туршлагатай хүмүүс хичээлийг хөтлөн явуулах болно. Сургалтын хөтөлбөрийг хавсаргав.

4.Танилцах аялал

Маршрут 1: 2018 оны 5 сарын 10-12 ны өдрүүдэд, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэт хивс ХХК, Натурал тэкстайл групп ХХК

Маршрут 2: 2018 оны 5 сарын 11-13 ны өдрүүдэд Өмнөговь аймаг, Эрдэнэс таван толгой ХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК

Монгол улсын нийгэм, эдийн засагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаандаа логистикийн шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлсэн талаарх туршлагуудтай танилцах, судлах зорилгоор энэ удаагийн аялалыг хөдөө орон нутагт зохион байгуулж байна. Аялалын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрдэнэт хивс ХХК, Натурал тэкстайл групп ХХК, Эрдэнэс таван толгой ХК,Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК-ууд дээр зочлон, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцах болно.Танилцах аялалын дэлгэрэнгүй хөтөлбөрийг хавсаргав.

Иймд дээрх арга хэмжээнүүдэд оролцохыг хүсвэл Та бүхэн холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнүүдийг 2018 оны 5 сарын 3 ны дотор доорх хаягаар урьдчилан бүртгүүлэн өргөнөөр хамруулна уу. Оролцох хүний тоо хязгаартай.

Холбоо барих:

"€œGS1 Mongolia" нийгэмлэгийн Ахлах мэргэжилтэн Б.Батчимэг

Утас:77 000 865, 95341188, 99019141,99091025

Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.  

Attachments:
Download this file (Training.pdf)Training.pdf[ ]158 Kb
Download this file (Trip Erdenet.pdf)Trip Erdenet.pdf[ ]161 Kb
Download this file (Trip Umnugovi.pdf)Trip Umnugovi.pdf[ ]165 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865