“НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ДЭХ ЛОГИСТИКИЙН ҮҮРЭГ”СЭДЭВТ ЭШӨ-ИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

PDFХэвлэхИ-мэйл

Untitled 4

Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, "GS1 Монгол" нийгэмлэг, "€œМонголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо" /МТЗНХ/, "€œМонголын Мэргэшсэн, Зөвлөх Инженерүүдийн Холбоо" /ММЗИХ/-оос хамтран 2018 оны 5 сарын 7-11-ны өдрүүдэд "Логистикийн 7 хоног"€œ арга хэмжээг 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд  эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан, сургалт, хурал хэлэлцүүлэг, танилцах аялал зэргийг өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байна.

Энэхүү арга хэмжээний нэг хэсэг болох эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг "Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх логистикийн үүрэг" сэдвээр эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулахаар боллоо.

ЭШӨ-ийн уралдааны зорилго нь Монгол улсын зам, тээвэр, логистик, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эрчим хүч, барилга, уул уурхай зэрэг дэд бүтцийн салбарын хөгжилд логистикийн гүйцэтгэх үүрэг, түүний ач холбогдлыг тодорхойлон гаргах, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн салбаруудын логистикийн арга шийдлүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэн тэргүүн туршлагуудыг түгээх, судлах, олон нийтэд хүргэхэд оршино. Мөн онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдэнэ.

Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах:

Эрдэм шинжилгээний өгүүллийг 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдрийг дуустал хугацаанд ШУТИС, БАТС-ийн 307 тоот өрөө эсвэл "€œGS1 Mongolia"€ нийгэмлэг, ХУД, 3-р хороо, "Морьтон"€ цогцолборын 901 тоот өрөөнд хэвлэмэл 2 хувь, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. эсвэл Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. электрон хэлбэрээр хаягаар хүлээн авна.

Эрдэм шинжилгээний өгүүллийн сэдэв:

"НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ДЭХ ЛОГИСТИКИЙН ҮҮРЭГ"€

Зохион байгуулалт, шалгаруулах журам:

  • I шат. Бичгээр ирүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийг комисс урьдчилан шүүж 5 судлаач, багшийн, 5 оюутны эрдэм шинжилгээний өгүүллийг онол, практикийн эрдэм шинжилгээний бага хуралд оруулна.
  • II шат. Шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааныг 2018 оны 05 дүгээр сарын 7-ний өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн төв номын сангийн хурлын зааланд зохион байгуулна.

 Шагнал:

Судлаач, багш

  • I байр: Өргөмжлөл, 900 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 700 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • III байр: Өргөмжлөл, 400 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Оюутан

  • I байр: Өргөмжлөл, 500 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, 300 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • III байр: Өргөмжлөл, 200 000 мянган төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байр: Өргөмжлөл, тусгай байрын шагнал

Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Цахим хаяг: www.gs1mn.org

Харилцах утас: 99091025, 99019141, 77 000 865

Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865