Логистик ба нийлүүлэлтийн хэлхээний менежмент гарын авлага хэвлэгдэн гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

nomСүүлийн 10 орчим жилийн дотор худалдаа, тээврийн салбарт логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний талаар ихээр ярих болсон. Хэдийгээр логистик хэмээх ухагдахуун бидний өдөр тутмын амьдралаас хол хөндий мэт сонсогддог боловч бид өдөр бүр логистикийг янз бүрийн хэлбэрээр ашиглаж байдаг.Бидний гаргасан тус гарын авлага нь логистик, нийлүүлэлтийн хэлхээний үндсэн ойлголтуудыг онол талаас нь тайлбарласан, логистик, нийлүүлэлтийн хэлхээ, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлын талаархи цогц мэдээллийг агуулсан болно. Энэхүү гарын авлага нь гадаад худалдаа эрхлэгч, экспортлогчид, импортлогчид, тээвэрлэгчид, бөөний, жижиглэнгийн худалдаачид болон логистикийн үйлчилгээ үзүүлэгчдийн гадаад худалдаа, тээвэрлэлт, дотоод үйл ажиллагаанд логистикийн системийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай мөн их, дээд сургуулийн оюутан, багш нарыг нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон логистикийн удирдлага, үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголт, зарчмуудын талаарх мэдээллээр хангах зорилготой юм. Логистик, нийлүүлэлтийн гинжин хэлхээний үндсэн суурь ойлголтыг энэхүү гарын авлагаас бүрэн авч чадна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн тус номыг худалдан авахыг хүсвэл доорхи хаягаар хандан авах боломжтой.

Номны үнэ: 5000₮

"GS1 Монгол"€ Нийгэмлэг
"Морьтон" цогцолбор, 901 тоот, 9-р давхар,
19-р хороолол, 3-р хороо, Хан-Уул дүүрэг

Утас: (+976)-77 000 865 , (+976)-8924 9141
Цахим Шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас:
www.gs1mn.org

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865