GS1 Монгол нийгэмлэгийн 2017 оны онцлох үйл явдлууд

PDFХэвлэхИ-мэйл


Picture46

GS1 глобал оффистой "Оюуны өмч, лизенц"€-ийн гэрээ байгуулав. Ингэснээр "€œGS1 Монгол" нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн эрх бүхий цорын ганц байгууллагаар томилогдсон юм.

Picture47

"GS1 National awards"-ыг олгож эхлэв. Нийгэмлэгийн зүгээс GS1 систем, зураасан кодыг өөрийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын стандартын дагуу амжилттай хөгжүүлж хэрэгжүүлсэн байгууллагуудыг жил бүр шалгаруулж, тус шагналыг олгож байхаар шийдвэрлэлээ. Энэ жилийн хувьд "GS1 national awards" үндэсний шагналын эзнээр "ПЕКАСО" ХХК, "АПУ" ХК, Эрүүл мэндийн яамны харъяа "Цус сэлбэлт судлалын үндэсний төв" зэрэг байгууллагууд тодорсон юм.

3

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоотой "Хамтран ажиллах Санамж бичиг" гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайжруулах, гишүүд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан харилцан дэмжлэг үзүүлэн ажиллах, ялангуяа тээвэр логистикийн салбарыг хөгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн ажиллахаар боллоо.

4

ЗТХЯ, "€œGS1 Монгол"€ нийгэмлэг, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 5 дах жилдээ "€œLogistic day-2017" -г 2017 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь Монгол улсын тээвэр, логистикийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, төрийн бодлого боловсруулж буй яам, агентлагууд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын болон төрийн бус байгууллагууд, тухайн салбарт ажиллаж буй хувийн хэвшлийн үүрэг, оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн юм.

Picture48

Логистикийн өдрийг тохиолдуулан "€œТээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж"€ сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан юм. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тус уралдаанаас шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн "Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж" эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа.

Picture49

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоотой амтын ажиллагааны санамж бичиг" байгуулав. Санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдаа, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, дэмжин урамшуулах, эрх зүйн орчныг сайжруулах, жижиглэн худалдааны үйл ажиллагаанд шинэ стандарт, техник технологийг нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцов.

7

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо болон GS1 Монгол нийгэмлэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран 2017 оны 12 сарын 25 ны өдөр жижиглэн худалдаа эрхлэгчдийн "€œИХ ХҮРЭЭ-2017" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэний зэрэгцээ шинэ стандарт, шинэ боломж, шинэ технологийн талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг хүргэлээ.

8

"ХҮРЭЭ АВАРДС-2017"-ыг эхлүүлэв. Энэхүү шагналыг жижиглэн худалдааны салбарын шилдгийн шилдэг байгууллагуудыг "€œГРАН ПРИ"€, "€œХудалдааны ирээдүйн санаачилга"€, "€Цахим шийдэл"€, "Тохижилттой дэлгүүр"€, "Залуу худалдаачин"€, "Интерпренер" зэрэг 12 номинациар шалгаруулан олгож байхаар шийдвэрлэлээ.

9

GS1 Монгол нийгэмлэгийн хэрэглэгч шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах, зураасан кодны мэдлэг олгох сургалтыг нийт 7 удаа зохион байгуулав.

10

Харилцагч гишүүдийг "Моносфарм" эмийн үйлдвэр, АПУ ХК-ийн "Логистик төв", "Эвридэй фарм" ХХК-ийн Гүзээлзгэний хүлэмжний аж ахуйтай танилцах аялалуудыг амжилттай зохион байгуулав.

11 Монгол банк, Зах Зээл судлалын хүрээлэн (ЗЗСХ), Уул уурхайн бус экспортлогчдын холбоо, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан "€œУул уурхайн бус экспортлогчдын үндэсний анхдугаар чуулган""€œGS1 Mongolia"€ нийгэмлэг дэмжигч байгууллагаар хамтран ажиллалаа.
Picture50 НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комиссын хүсэлтээр Монгол улсаар дамжин өнгөрөх болон Монгол улсаас гаралтай экспорт, импортын тодорхой бүтээгдэхүүнүүд дээр хил дамнасан бизнесийн процессийн судалгаа-г хийв. Мөн тус байгууллагын хүсэлтийн дагуу "€œАзийн хурдны замын сүлжээн дэх хил орчмын тээврийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь"€ судалгааг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2 гол чиглэлээр хийж, судалгааны тайланг олон улсын байгууллагад танилцуулав.
13 2017 оны 10 сарын 24-27 ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан "€œGS1 Ази номхон далайн бус нутгийн чуулган"€ -д амжилттай оролцлоо. Тус чуулганд Ази номхон далайн 20 гаруй орны 70 орчим төлөөлөгч оролцсон юм. Чуулганы хүрээнд GS1 төв байгууллагаас GS1 стандартуудыг хөгжүүлэх гэрчилгээ олгох хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарт GS1 Стандартыг хэрэгжүүлэх нь, GS1 маркетинг, GS1 ийн дэлхийг хамарсан "бүтээгдэхүүний мэдээллийн шийдлүүд" зэрэг сэдвээр оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг явуулж, мөн улс орнууд тухайн улсдаа GS1 стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагуудаас хуваалцлаа.

15 "GS1 Монгол нийгэмлэг" нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны албан ёсны танилцуулга брошурыг анх удаа хэвлүүлэн гаргалаа. Тус танилцуулгаас байгууллагын тухай, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
14 "GS1 гэж юу вэ"гарын авлагыг шинэчлэн гаргалаа. Уг гарын авлагаас та бүхэн зураасан код гэж юу болох, түүний хамрах хүрээ болон хэрэглэгдэх нөхцөл, ямар ямар салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэж байгаа болон цаашид шинээр боловсруулан гаргаж байгаа стандартууд болон тэдгээрийг хэрхэн хэрэглэх боломжуудийн талаарх мэдээллийг авах боломжтой.
17 "GS1 Монгол нийгэмлэг" нь өөрийн харилцагч байгууллага болох "€œМонлогистикс ворлдвайд"€ ХХК-н хүсэлтийн дагуу экспортлогч, импортлогч аж ахуй нэгжүүдэд гадаад худалдааны чиглэлээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд экспортлогч, импортлогч 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, харилцан туршлага

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865