GLN - Байршлын Глобал Дугаарыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагууд-1

PDFХэвлэхИ-мэйл

Global Location Number 300x186 300x186Байршлын глобал дугаар гэж юу вэ?

GLN-Global Location Number буюу Байршлын Глобал Дугаар - БГД нь нийлүүлэлтийн хэлхээн дэх аж ахуй нэгж болон байршлыг дахин давтагдахгүй дугаараар тодорхойлоход ашиглагддаг GS1 системийн стандартын нэг төрөл юм. Монгол улсад өөрсдийн үйл ажиллагаагаа хөнгөвчилөх, харилцагч байгууллагуудтайгаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдан, үнэн зөв, найдвартай хүргэж, авч байх зорилгоор тус стандартыг хэрэглэгч 2 байгууллага бий. Харин GS1-ийн нийт гишүүн орнуудаас 29 байгууллага БГД-ыг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд системийг хэрэгжүүлэхэд хүргэсэн асуудал ба зорилго, хэрэгжүүлсний дараах үр дүн юу байсан талаар цуврал болгон хүргэж байна.

  1. Аргентины Aleman эмнэлэгт хэрэгжүүлсэн эм, эмийн бүтээгдэхүүний ул мөрийг мөшгин тогтоох ажлын туршлага

2011 оны сүүлээр Аргентины эм, эмийн бүтээгдэхүүн, хүнс, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үндэсний захиргаанаас шинэ хууль тогтоомжийн дагуу Aleman эмнэлэгт хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнээс үүдэлтэй ноцтой эрсдлүүдийг бууруулах зорилгоор ул мөрийг мөшгин тогтоох системийг хэрэгжүүлжээ.

Зорилго / Асуудал

  • Хуурамч эм, эмийн бүтээгдэхүүнээс үүдэлтэй ноцтой эрсдлүүдийг бууруулах
  • Өвчтөний аюулгүй байдлыг хангахын тулд хууль бус эмийн нийлүүлэлт, түгээлтийг зогсоох

Үр ашиг / Үр дүн

  • БГД-аар дамжуулан нийлүүлэлтийн хэлхээнд оролцож буй бүх агентуудыг тодорхойлж, Аргентины эм, эмийн бүтээгдэхүүн, хүнс, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үндэсний захиргаан дээр төв мэдээллийн санг төвлөрүүлэн бүх эмийн хөдөлгөөний урсгалыг бодит цагт нь бүртгэх болсон.
  1. Австралид өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах суурь нь эмнэлгийн эм, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээн дэх онлайн худалдаа болжээ

The Monash Pharmacy нь эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэгчид, бөөний худалдаачид, эмнэлгийн эмийн сан, дээд боловсролын байгууллагуудыг оролцуулсан Австралийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмийн үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хэлхээний менежмент болон онлайн худалдааны стандартыг тогтоох зорилготойгоор үе шаттай хэрэгжүүлсэн төсөл юм.

Зорилго / Асуудал

  • Австралийн эмнэлгүүдэд эмийн болон бусад барааны нийлүүлэлт нь төр, хувийн хэвшил, холбоодын сонирхол, шаардлагуудыг нэгтгэж чадсан.
  • 2003 онд нийлүүлэлтийн хэлхээнд илүү их үр ашгийг бий болгох боломжтой гэдгийг олж харсан тул The Monash Pharmacy төсөлд онлайн худалдааны хэрэглээг илүү нарийн тодорхойлох зорилгоор эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компаниудаас багаа бүрдүүлсэн байна..

Үр ашиг / Үр дүн

  • Эмнэлгийн эмийн сангийн нөөц хүлээн авах хугацааг 25%-иар бууруулж, үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэн зөв байдлыг 50%-иар сайжруулж, ажилчдын шинэ үйл ажиллагаа, шинэ технологийг хүлээн авах хандлагыг мөн сайжруулсан байна.
  • Тээврийн чингэлэгийн серийн дугаарыг скайн хийж, тэдгээрийг цахим хүргэлтийн зөвлөгөөтэй хослуулснаараа Өмнөдийн эмийн сангийн тогтолцоонд бараа хүлээн авах хугацааг 60-92%-иар бууруулсан маш том үр дүн гарсан.
  1. Шинэ Уэльсийн өмнөд хэсэгт GS1 стандартыг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлж чадсан байна

2005 онд Шинэ Уэльсийн өмнөд хэсэгт GS1 Австралийн Мэдээллийг Ижилсүүлэх Глобал Сүлжээ /МИГС/-г Австралийн эрүүл мэндийн зах зээл дэх нийлүүлэлтийн хэлхээний мэдээлэл, нарийвчлал, цаг тухай бүрт нь солилцох үйл ажиллагааг хөнгөвчилсөн оновчтой шийдэл болох Үндэсний бүтээгдэхүүний каталоги /ҮБК/ буюу мэдээллийн өгөгдлийн сантай нийцүүлсэн.

Зорилго / Асуудал

  • Ялгаа бүхий эх сурвалж ашиглан үйл ажиллагааны мэдээллийг гар аргаар боловсруулах
  • Найдваргүй, буруу, тогтворгүй мэдээллүүдтэй байсан нь эдийн засгийн өсөлтийг зогсоосон. Тиймээс системээс системрүү нэгтгэх боломжгүй байсан бөгөөд үйл ажиллагааны явц, үр ашгийг чухалчилж байв.

Үр ашиг / Үр дүн

  • Шинэ Уэльсийн өмнөд хэсэгт эрүүл мэндийн үйл ажиллагааны мэдээллийн системийн хүрээнд мэдээллийн чанарын асуудлыг сайжруулсан. GS1 Австрали нь цаг хугацааны явцад хийгдэх нэмэлт, сайжруулалтууд, үйлдвэрт тохирсон уян хатан байдлыг хангах шийдлийг сайжруулах системийн архитектурыг бий болгосон.
  • БГД нь худалдааны түншүүдийн БГД-ыг хүлээн авах боломжтойгоор хийгдсэн.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865