GS1 Монгол нийгэмлэгийн шинэ жилийн цэнгүүн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол нийгэмлэг нь гишүүд харилцагчид, Уул уурхайн бус экспортлогчдын шинэ жилийн баярын нэгдсэн цэнгүүн, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2017 оны 12 сарын 25 ны өдөр зохион байгуулллаа. Арга хэмжээнд GS1 Монгол нийгэмлэгтэй хамтран ажилладаг төрийн байгууллагууд болох ГХЯ, ХХААХҮЯ, МХЕГазар, Гаалийн ерөнхий газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв THINK TANK, төрийн бус байгууллагууд болох Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ, Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбоо ТББ болон хувийн хэвшлийн компаниудын 140 орчим төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг GS1 Монгол нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Дэмбэрэл нээсэн бөгөөд Гадаад харилцааны яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв THINK TANK байгууллагуудын төлөөлөл арга хэмжээнд баяр хүргэж үг хэллээ.

Арга хэмжээний хүрээнд GS1 Монгол нийгэмлэг, тус нийгэмлэгийн түнш байгууллага болох Уул уурхайн бус экспортлогчдын холбоо, Инноваци ба Оюуны өмчийн хөгжил ТББ-ын нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

9999

Өнгөрсөн 11 сард үндэсний хэмжээнд анх удаа уул уурхайн бус экспортлогчдын чуулганыг зохион байгуулж оролцогчдын санал хүсэлтийн дагуу Уул уурхайн бус экспортлогчдын холбоог байгуулсан билээ. Тус холбооны зүгээс уул уурхайн бус экспортлогчдыг дэмжих, монгол улсын эдийн засагт оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн дараах байгууллагуудыг холбооны нэрэмжит шагналаар шагналаа. Үүнд:

  • 2017 оны уул уурхайн бус "€œДебют экспортлогч"€ шагналаар Натурал эссеншл ХХК
  • 2017 оны уул уурхайн бус "€œҮндэсний шилдэг экспортлогч"€ Тэсо ХХК
  • 2017 оны уул уурхайн бус "€œҮндэсний шилдэг экспортлогч"€ Тайж групп ХХК

Мөн "€œИнноваци ба Оюуны өмчийн хөгжил"€ ТББ-аас оюуны өмчийн эрхийн бүртгэл, инноваци, судалгаа хөгжлийн талаар санаачлага гарган хүн хүч, хөрөнгө, цаг хугацаа зарцуулан амжилттай ажиллаж буй дараах байгууллагуудыг шагналаа. Үүнд:

  • Эрдэм оюуныг шингээгч буюу "R&D AWARDS" шагналаар Монос ХХК
  • Шинийг санаачлагч буюу "THE INNOVATION AWARDS" шагналаар Тэнүүн огоо ХХК
  • Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг амжилттай хэрэгжүүлэгч буюу "IP PROTECTION AWARDS" шагналаар Фалько экологи ХХК

Дэлхийн 112 орныг эгнээндээ нэгтгэсэн Бельгийн Бруссель хотноо байрладаг GS1 хэмээх нэр хүндтэй байгууллагын Монгол дах албан ёсны төлөөлөгч "€œGS1 Mongolia"нийгэмлэгийн шагнал болох "€œGS1 national awards"€ үндэсний шагналыг GS1 систем, зураасан кодыг өөрийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын стандартын дагуу амжилттай хөгжүүлж, хэрэгжүүлсэн байгууллагуудад олголоо. Үүнд:

  • "GS1 national awards" €“үндэсний шагналын анхны эзэн Пекасо ХХК

Пекасо ХХК нь хүүхдийн хувцасны үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд GS1 системийн GS1-13 стандартыг амжилттай нэвтрүүлсэн. Тус компани нь хүүхэд бүрийн өөрийн зурсан зургаар тухайн хүүхэд бүрт зориулан давтагдашгүй цорын ганц загвар бүхий бэлэн хувцасыг хүссэн загвараар нь үйлдвэрлэж өгдгөөрөө онцлог ба хүүхэд бүхэн зураач байдаг гэдгийг өвөрмөц шийдлээр гаргаж буй үндэсний үйлдвэрлэгч юм.

  • "GS1 national awards" €“үндэсний шагналын анхны эзэн АПУ ХХК

АПУ ХХК нь Монгол улсад GS1 системийг олон улсын жишгээр хэрэгжүүлэхэд идэвхи санаачлага гарган үнэтэй цаг хугацаа, ажил хөдөлмөрөө зориулан шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, агуулах, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, мөн хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнийн ул мөрийг мөшгөн тогтоох тогтолцоонд GS1 системийн глобал байршлын дугаар болон GS1-8, GS1-13, GS1-128, ITF-128 зэрэг стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн юм.

  • "GS1 national awards" €“үндэсний шагналын эзэн Эрүүл мэндийн яамны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Тус төв нь цус цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор донорын бүртгэл, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинжилгээ, борлуулалт, түгээлт, хадгалалтын үйл ажиллагаанд GS1 системийн GS1-13, датаматрикс стандартуудыг цогцоор нь амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.

Арга хэмжээний төгсгөлд азтан тодруулах сугалаанд Хаадын гэр ХХК, Номин холдинг ХХК, Тайж трейд ХХК, Монголшилажит биотехнологи ХХК, Зах зээл судлалын хүрээлэн, Инноваци ба оюуны өмчийн хөгжлийн төв ТББ, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Натурал эссеншл ХХК, Лакме ХХК, Говь гүргэм ХХК болон GS1 Монгол нийгэмлэгийн нэрэмжит бэлгүүд байлаа.

GS1 Монгол нийгэмлэгийн зүгээс энэхүү арга хэмжээг жил бүр уламжлан болгон цар хүрээг өргөтгөн зохион байгуулна. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт харилцагч , түнш, гишүүн байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865