Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2017” үндэсний чуулган боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, GS1 Монгол нийгэмлэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран 2017 оны 12 сарын 25 ны өдөр жижиглэн худалдаа эрхлэгчдийн "€œИх хүрээ-2017" үндэсний чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд хот, хөдөөгийн жижиглэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 800 гаруй хүн оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.

Чуулганы хүрээнд дараах сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Үүнд:

  • Худалдааны салбарын хууль эрх зүйн орчин, олон улсын туршлага
  • Улаанбаатар хотын худалдаа, хоол үйлчилгээний салбарын хөгжлийн хандлага
  • Худалдаа эрхлэгчдийн бизнест тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдэл
  • Худалдаа үйлчилгээний салбарын стандартчлал, дэлхийн глобалчлал
  • Худалдааны салбарын эрсдэл, хяналт, тулгамдаж буй асуудал
  • GS1 ба стандартчилал
  • Ханган нийлүүлэгчийн санхүүжилтын асуудалд
  • Жижиглэн худалдаа ба технологийн дэвшил
  • Инноваци ба хөрөнгө оруулалт гэх мэт

1115

GS1 Монгол нийгэмлэгийн зүгээс тус чуулганд "GS1 ба стандартчилал" сэдвээр илтгэл тавьж, Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдаа, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх, дэмжин урамшуулах, эрх зүйн орчныг сайжруулах, жижиглэн худалдааны үйл ажиллагаанд шинэ стандарт, техник технологийг нэвтрүүлэх, худалдаа, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахад оршиж байна.

Санамж бичгийн хүрээнд худалдааны салбар түүн дотроо жижиглэн худалдааны салбарт төрөөс баримталж байгаа бодлого, гаргаж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг боловсруулахад санал, санаачлага гарган ажиллах, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг, хороонд өөрсдийн төлөөллийг оруулан ажиллах зэргээр салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, орчин үеийн стандарт, техник технологи, чанартай үйлчилгээ бүхий худалдаа борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгоход судалгаа шинжилгээ хийх, түүний эрх зүйн орчныг бий болгоход төрийн бус байгууллагуудын санал санаачилгыг эхлүүлэх, алслагдсан аймаг сумдуудад бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд дэд бүтцийн хувьд хүндрэл их байдгийг харгалзан үзэж худалдааны тээвэр логистикийн сүлжээг бий болгоход идэвхитэй санал санаачилга гаргах, шаардлагатай судалгаа шинжилгээг хийх, санал боловсруулж төрийн байгууллагуудад танилцуулах, жижиглэн худалдаа эрхлэгчдийн нэгдсэн судалгааг жил тутам хийж, тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх, шийдвэрлэх арга замыг эрж хайх, салбарын менежмент, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд түлхүү анхааран шаталсан сургалтуудыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах, гадаад, дотоодод туршлага солилцох ажлыг зохион байгуулах гэх мэт тодорхой ажлуудыг хийхээр тохиролцлоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865