Санамж бичиг байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

MOU2017 оны 12 сарын 19 ны өдөр 'GS1 Монгол' нийгэмлэг нь Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайжруулах, гишүүд, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар харилцан тохиролцож санамж бичиг байгууллаа.

Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж ялангуяа уул уурхайн бус салбарын хөгжлийг эрчимжүүлэх түүнийг дагасан нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн зохицуулалтын асуудлууд чухлаар тавигдаж байгаа өнөө үед Монголчуудын хувьд тээвэрлэлт, тээвэр зууч байдлаар ойлгогдож ирсэн тээвэр логистикийн системийг үндсэн утгаар нь хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна.

Дээрх хоёр байгууллага тус санамж бичгийн хүрээнд монгол улсын тээвэр, логистикийн салбарт төрөөс баримталж байгаа бодлого, гаргаж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг боловсруулахад санал, санаачлага гарган ажиллах, салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, логистик, тээвэр зуучийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, түүний бизнесийн салбар дахь ач холбогдлыг ойлгуулах, сайжруулах чиглэлээр ажиллах, тээвэр, логистик, хил, гааль, гадаад, дотоод худалдаа тэдгээрийг хөнгөвчлөх, хялбаршуулахтай холбоотой төрөл бүрийн судалгаа, шинжилгээ хийх, гадаад худалдааг зохицуулах дүрэм журмыг хялбарчлах, шат дамжлагыг цөөрүүлэх, бичиг баримтын уялдаа холбоог сайжруулах, ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр санаачлага гарган худалдааг дэмжих, худалдаа, тээврийг хөнгөвчлөх ажлыг эрчимжүүлэх гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

'€œGS1 Монгол' нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг монгол улсад нэвтрүүлэх чиглэлээр ажиллахын зэрэгцээ худалдаа тээврийг хөнгөвчлөх, логистик, нийлүүлэлтийн хэлхээг сайжруулах гэх мэт өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865