Чуулган амжилттай өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

Монгол банк, Зах Зээл судлалын хүрээлэн (ЗЗСХ), Уул уурхайн бус экспортлогчдын холбоо, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран 2017 оны 11 сарын 23-ны өдөр Корпорэйт хотел энд конвейншн центрт "€œУУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН"-ыг амжилтай зохион байгууллаа. Тус арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Алтан Дорнод"€ ХХК, дэмжигч байгууллагаар "€œGS1 Mongolia"€ нийгэмлэг, "€œИнноваци ба оюуны өмчийн хөгжил" төрийн бус байгууллагууд ажиллалаа.

Чуулганд ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, Монгол банк зэрэг төрийн байгууллагууд мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын Жимс, Жимсгэний Үндэсний Холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл, үйлдвэрлэгчид, экспортлогчид бүхий 250 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж санал бодлоо солилцлоо.

24140004 1490340821020939 88797716 o   24167393 1490340824354272 649715533 o 24008456 1490340817687606 165313869 n

Чуулганыг нээж ЗЗСХ-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Дэмбэрэл, Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар нар үг хэллээ. Чуулганы эхний хэсэгт уул уурхайн бус экспортыг дэмжих төрийн бодлого, санхүүжилтийн тогтолцоо, эрхзүйн орчны хүрээнд Монгол банкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир "Эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага буюу уул уурхайн бус экспортыг дэмжих асуудлууд"€, УИХ-ын гишүүн асан, Дэлхийн усны түншлэлийн ТУЗ-ийн дарга С.Оюун "€œНогоон бизнес болон ногоон санхүүжилтийн боломжууд"€, ГХЯ-ны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг "Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт"€ сэдвүүдээр илтгэл тавьж, "Тайж трейд" ХХК-ийн ерөнхий захирал Л.Ганпүрэв, "€œНатурал эссэншлс"€ ХХК-€”ийн захирал Д.Хулан, "Анд глобал"-€ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Анар нар панелистаар оролцсон юм.

Арга хэмжээний дараагийн хэсэгт экспортын дэд бүтэц, газарзүйн заалт, уламжлалт бус экспортыг дэмжин урамшуулах асуудлын хүрээнд "€œМон логистик ворлдвайд"€ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Одгэрэл "€œЭкспортын дэд бүтэц, тээвэр логистикийн өнөөгийн байдал, анхаарах асуудлууд"€, Газар зүйн заалтын Үндэсний Нийгэмлэг, Origin Mongolia-ийн тэргүүн Г.Ариунаа "Газар зүйн заалт-экспортын бүтээгдэхүүний нэг чухал хэрэгсэл болох нь"€ зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, панелистаар "Only one"€ ХХК-ийн захирал Т.Энхтөр, ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Шижирбаяр нар оролцлоо.

Чуулганд оролцогчид экспорт хийхэд тулгамдаж буй асуудлууд, гарч байгаа бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ, хууль эрх зүйн орчин, банк санхүүгийн өнөөгийн байдал, дэд бүтэц, гадаад, дотоод орчны хүчин зүйлүүд зэрэг өргөн хүрээнд ярилцан санал бодлоо солилцсон бөгөөд чуулганаас зөвлөмж гарган холбогдох төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид болон бодлого боловсруулагчдад хүргүүлэн цаашид хамтран ажиллахаар боллоо (зөвлөмжийг жич хүргүүлэх болно).

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865