GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд АПУ ХК-ийн Логистикийн төвтэй танилцлаа

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол нийгэмлэг нь гишүүд хэрэглэгчдэд зориулсан ээлжит сургалт уулзалт, аялалыг 2017 оны 11 сарын 9 ны өдөр "АПУ" ХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалт, танилцах аялалд нийт 30 гаруй аж ахуй нэгж хамрагдлаа. Арга хэмжээний хүрээнд оролцогчдод зураасан кодны хэрэглээ, практик ач холбогдол, олон улсын туршлагын талаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө. Мөн хэрэглэгч аж ахуй нэгжүүдэд GS1 Монгол нийгэмлэгийн гишүүний гэрчилгээг гардууллаа.

medee 111

 medee 222Танилцах аялал АПУ ХК-ийн Логистикийн төвийн ачаа хүлээн авах хэсгээс эхэлж, хадгалалт, хуваарилалт, түгээлт, ачилтын хэсгээр өндөрлөв. АПУ ХК нь Азидаа тэргүүлэгч, Монгол улсдаа цор ганц бүрэн автомат логистик төвийг 2013 онд нээн ашиглалтанд оруулсан. Тус логистик төв нь тогтмол хэмд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалдаг бөгөөд зундаа халж, өвөлдөө хөрдөг эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөн, хэрэглэгчдийн гарт хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, шар айрагны чанарыг алдагдуулалгүйгээр хүргэдгээрээ давуу талтай.

АПУ Логистик төвийн автомат агуулах нь А, Б гэсэн хоёр үндсэн байгууламжтай бөгөөд агуулахын удирдлагын программ, материал урсгалын систем гэсэн хоёр программаар агуулахаа удирддаг. Бүтээгдэхүүнийг А байгууламж хүлээн авч автомат дамжлага дээр байрлуулснаар автомат робот тухайн хадгаламжийн нэгж рүү хүргэнэ. Энэ нь цагт 63 поддон бүтээгдэхүүн хүлээн авах хүчин чадалтай хэсэг бөгөөд бүрэн автомат үйл ажиллагаатай. Харин Б байгууламж нь цагт 58 поддон бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай түгээлтийн хэсэг юм. Энэ хэсгээс АПУ компанийн бүтээгдэхүүнүүдийг хүссэн тоо, хэмжээ, захиалгын дагуу нэг дороос маш хурдан хугацаанд зөөвөрлөж ачих боломжтой. Бүрэн автомат агуулах ашиглалтанд орсноор шатахуун, цаг хугацаа, хөдөлмөр хөлс зэрэг үндсэн зардлуудыг 3-4 дахин багасгах боломжтой болжээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865