КАРЕК-ЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР

PDFХэвлэхИ-мэйл

carec
КАРЕК (Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа хөтөлбөр) -н зүгээс Төв Азийн болон Азийн баруун бүсийн улс орнуудын авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцэд санхүүжилт хийж, тэдгээрт чиглэсэн шинэ стратеги боловсруулжээ. 2001 оноос хойш КАРЕК-ын хөтөлбөрийн санхүүжилт, мөн дэд бүтцийг бий болгох зэрэгт чиглэсэн дэмжлэгийг Азийн Хөгжлийн банкнаас үзүүлсээр байгаа билээ. КАРЕК-ын хөтөлбөр нь Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекстан зэрэг орнуудын хамтын ажиллагаа болон бүс нутгийн өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Бүс нутгийн дотоод, гадаад худалдаа, харилцаа холбоог өргөжүүлэх 6 тээврийн корридорыг хамарсан 5000 гаруй километр төмөр зам, 8500 гаруй километр автозамыг барих, нөхөн сэргээх ажилд КАРЕК-аас санхүүгийн тусламж үзүүлсэн. 9000 гаруй километр цахилгаан дамжуулах шугам баригдсан нь Афганистан, Пакистан зэрэг эрчим хүчний хомсдолтой өмнөд Азийн орнууд, нөгөөтэйгүүр эрчим хүчний илүүдэл бүхий төв Азийн орнуудын хоорондох эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Өнгөрсөн 10 сард КАРЕК-ын сайдууд удаан хугацааны шинэ стратеги болох "€œКАРЕК 2030"€ хөтөлбөрөө боловсрууллаа.

КАРЕК-ын орнуудад бүс нутгийн хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ?

Аливаа улс дан ганцаар бие даан орших боломжгүй юм. Тиймд улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллаж, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэн, худалдаа хийх зэргээр дутуугаа нөхөж, туршлага солилцож байдаг учраас КАРЕК-ын хамгийн гол зорилго нь улс орнуудын хамтын ажиллагаанд төвлөрдөг. Харин тус орнууд нь газарзүйн бүсийн онцлогоороо 11 бүлэгт хуваагддаг бөгөөд ихэнх нь далайд гарцгүй, нөөцийн өөр өөр хуваарилалттай, эрчим хүчтэй, эрчим хүчгүй зэргээрээ ангилагддаг. Тиймээс КАРЕК-ын бүс нутгийн хамтын ажиллагаа нь бүх орнуудад харилцан үр ашигтай байдаг.

КАРЕК-ын хөтөлбөр яагаад чиглэлээ өөрчилсөн бэ?

КАРЕК 16 жилийн түүхэндээ КАРЕК-ын бүс нутаг даяар автозамыг хөгжүүлж, төмөр зам, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, худалдаа хөнгөвчлөх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. АХБ-аас санхүүжүүлсэн 10 гаруй тэрбум долларыг оруулаад нийтдээ 30 тэрбум орчим хөрөнгө оруулалтыг татаж байсан. Харин энэ удаад илүү сайн, илүү шинэлэг, бодит зүйлүүдийг хийхийн тулд хөтөлбөрийн чиглэлийг өөрчлөх хэрэгтэй болсон байна.

Шинэ стратегийн хамгийн том өөрчлөлт юу вэ?

Хамгийн том өөрчлөлт бол голлох чиглэлүүдэд үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсэн явдал юм. Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнэ зэрэг нь тухайн улсад шинэ сорилтууд бий болгож байдаг. Мөн хүмүүсээс өөр оронд ажиллах санал гарч байгаатай холбоотой анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй болж байгаа аж. Үүгээр зогсохгүй тогтвортой хөгжлийн зорилт болон COP21, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын анхаарал татсан асуудлуудыг шинэ стратегидаа онцолж нэгтгэн, уялдуулж ажиллахыг зорьж байна.

Дараагийн 5 жилд КАРЕК-ын тэргүүлэх чиглэл юу байх вэ?

Автозам барих, эрчим хүчний төслүүд болон худалдааны салбарт анхаарлаа хандуулж цаашид улам өргөжүүлнэ. Мөн КАРЕК-ын хөтөлбөрийн дагуу макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиллана. Авто зам гэхээсээ илүү төмөр зам, агаарын зам, зөвхөн эрчим хүч гэхээс илүү сэргээгдэх эрчим хүчрүү чиглэж ажиллана. АХБ тус шинэ стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хангах бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд жилд доод тал нь 1 тэрбум доллар зарцуулахаар төсөвлөж байгаа аж.

Тус хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн ач холбогдол бүхий бүс нутгийн үнийн хэлхээг судлан ажиллахаас гадна боловсрол, ур чадвар, эрүүл мэнд зэрэг хувь хүний хөгжлийн үйл ажиллагаа, тэдний бүс нутгийн байдлыг авч үзэх юм. КАРЕК-т илүү их нөөцийг татан оролцуулахыг хүсч байгаа бөгөөд түншүүддээ илүү нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Ингэснээр бүх оролцогч талуудыг хамтран ажиллах боломжоор хангаж буй юм.

Төгсгөлд нь хэлэхэд мэдлэг бол гол түлхүүр. Иймд саяхан БНХАУ-ын Өрүмчи хотод бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох боловсон хүчнийг мэдлэгжүүлэх, чадавхижуулах, судалгаа хийхэд нь туслах зорилгоор "€œКАРЕК Институт" гэсэн нэр бүхий олон улсын байгууллагын үүд хаалгыг нээжээ. Дэлгэрэнгүйг доорхи эх сурвалжаас авах боломжтой.

https://www.adb.org/news/features/working-together-central-and-west-asia

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865