УУЛ УУРХАЙН БУС ЭКСПОРТЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН-д оролцохыг урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

23031194 1993687377578688 7951035249179227978 nМонгол улсын Сангийн Яам, Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төсөл, Монгол Банк, Зах зээл судлалын хүрээлэн хамтран 'Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний анхдугаар чуулган'-€“ыг 2017 оны 11 сарын 23 ны өдөр зохион байгуулах гэж байна. 'Бодлогоо өөрчилье, Боломжоо ашиглая'€ уриатай тус чуулганы үйл ажиллагааг Монголын эдийн засгийн хамтын ажиллагааний нийгэмлэг, GS1 Монгол нийгэмлэг, Инноваци ба оюуны өмчийн хөгжил ТББ-ууд дэмжин оролцож байна.

Чуулганы гол зорилго нь уул уурхайн бус экспорттой холбоотой тулгамдсан асуудлуудыг харилцан ярилцаж шийдлийг хамтдаа олох, нэгдсэн нэг бодлого, стратегитай ажиллах боломжийг бүрдлүүлэх, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч, бодитой санал, зөвлөмж гарган бодлого боловсруулагчдад хүргүүлэх, цаашдын хамтын ажиллагааны тогтвортой механизм бий болгоход чиглэж байна.

Чуулганы хүрээнд уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт, уламжлалт бус, экспортын шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих асуудлууд, экспортын санхүүжилтын өнөөгийн тогтолцоо, шийдвэрлэх асуудлууд, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг дэмжихэд донор, ОУБ-ын оролцоо, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартын тогтолцоог сайжруулах асуудлууд, экспортын дэд бүтэц, тээвэр, логистикийн өнөөгийн байдал, худалдааг хөнгөвчлөх нь экспортыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болох нь, экспортын бүтээгдэхүүнд брэндинг, газар зүйн заалтыг ашиглах нь зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлэх болно.Тус чуулганд оролцсоноор уул уурхайн бус экспортын талаархи цогц мэдээллийг авахын зэрэгцээ 'Экпортыг дэмжих төсөл'-д хамрагдах боломжтой юм.

Иймд Та бүхэн тус арга хэмжээнд оролцохыг хүсвэл 2017 оны 11 сарын 20 ны өдрөөс өмнө доорхи хаягаар бүртгүүлнэ үү.

Хэзээ: 2017 оны 11 сарын 23 ны өдөр

Хаана: Event Hall, Корпорэйт Конвейншн Центр, Улаанбаатар хот

Хугацаа: 10.00 цагаас 17.00 цагт

Жич: Төлбөргүй

Холбоо барих:

GS1 Монгол нийгэмлэг

Утас: 77 000 865 , 89249141

Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865