Тээвэр логистикийн салбарт GS1 болон FIATA хамтран ажиллахаар боллоо

PDFХэвлэхИ-мэйл

fiata logogs1 logo

Олон улсын тээвэр зуучийн нэгдсэн холбоо (FIATA) нь GS1 төв байгууллагатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр байгууллагын хамтарсан ажлын хэсэг GS1 ийн цор ганц таних тэмдэглэгээний стандартыг ашиглаж FIATA-ийн бичиг баримтуудыг тоон системд шилжүүлэхээр ажиллах юм. Ингэснээр FIATA-ийн гишүүн орнууд 'цаасны ажил'-ыг буруулж өөрсдийн үйлчлүүлэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах боломжтой болох юм.

Тээвэр логистикийн салбар нь дэлхийн нийтийн эрэлт нийлүүлэлтийн гинжин сувгийн дагуу хэрэглэгч, ханган нийлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг дэлхийн худалдааны нэн чухал салбар юм. Тээвэр логистикийн үйл явц нь дэлхийн бүхий л улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчид, худалдаачид, жижиглэн худалдаачид, үйлчилгээ үзүүлэгчдийн цогц сүлжээ бөгөөд дэлхийг хамарсан эдийн засгийг холбогч юм.

Логистикийн үйлчилгээ үзүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг гарал үүслийн эхлэлийн цэгээс хүрэх газар хүртэл шилжүүлэн тээвэрлэхдээ барааны урсгалыг нарийн хянах шаардлагатай байдаг. Өнөөдөр энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчдийн хүсч буй хүлээлтийг хангахаар илүү хурдан, илүү найдвартай, илүү аюулгүй, ил тод байхыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг хангахын тулд тээврийн үйл ажиллагаанд шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зорилгоор дээрх хоёр байгууллага хамтран ажиллахаар боллоо.

GS1 төв байгууллага болон FIATA нь орчин үеийн шинэ хэрэгцээ шаардлага, сорилтуудад хариулах чадамжтай хамгийн сайн чадавхижсан гишүүн байгууллагуудыг тэргүүлдэг томоохон хоёр байгууллага юм.

Эхний ээлжинд FIATA -н биет мэдээллийн технологийн зөвлөл нь GS1 ийн дэлхий даяарх цор ганц стандарт таних тэмдэглэгээний системийг ашиглан бүх баримт бичгүүдийг тоон хэлбэр рүү алхам алхмаар шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр FIATA нь нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцогч бүхий л талуудад олон төрөлтөт тээврийн өндөр чанартай шийдлүүдийг санал болгож байгаа хэрэг юм. Дээрх хоёр байгууллагын хооронд байгуулсан санамж бичиг нь 20 жилийн хугацаатай.

Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжиж чадвал гадаад худалдааны бусад бичиг баримтуудыг мөн тоон хэлбэрт хөрвүүлэх, цаасны зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, байгууллага хоорондын, улс хоорондын худалдааны хяналт шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөхөд маш их үр ашгийг өгөх нь дамжиггүй юм.

FIATA байгууллагын тухай

FIATA буюу олон улсын тээвэр зуучуудын нэгдсэн холбоо нь 1926 оны 5 сарын 31 ны өдөр Австрийн Вена хотноо үүсэн байгуулагдсан, ашгийн бус байгууллага бөгөөд 160 гаруй оронд гишүүнтэй, дэлхий даяар 10 сая гаруй ажилчидтай, 40 000 гаруй тээвэр зууч, логистикийн компанийг гишүүнчлэлдээ багтаасан тэднийг төлөөлөх байгууллага юм. FIATA нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC), НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (UNCTAD), НҮБ-ын Олон улсын худалдааны хууль эрх зүйн комисс (UNCITRAL) болон Дэлхийн банк зэрэг НҮБ-тай холбоотой бусад байгууллагуудтай зөвшилцөх статусын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь тээвэр логистикийн салбарт Европын холбоо, Олон улсын худалдааны танхим, Олон улсын агаарын тээврийн холбоо, Олон улсын төмөр замын холбоо, Олон улсын тээврийн холбоо, Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт олон улсын хувийн байгууллагууд, засгийн газрын эрх бүхий байгууллагуудтай тээвэр зуучийн салбарыг төлөөлөн хамтран ажилладаг. Байгууллагын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.fiata.com веб сайтаас авах боломжтой.

GS1 байгууллагын тухай

GS1 байгууллага нь бизнесийн үр ашигтай үйл ажиллагааг глобал стандартаар хангах зорилго бүхий төвийг сахисан, ашгийн төлөө бус байгууллага юм. GS1 төв байгууллага нь дэлхий нийтэд '€œбаркод'-€“оор сайн танигдсан, 2016 онд BBC-ээс '€œДэлхийн эдийн засагт хийсэн 50 шинэ зүйл'€-ийн нэгээр нэрлэгдсэн байгууллага юм. GS1 ийн стандартууд нь 25 салбарт биет болон тоон сувгаар нийлүүлэлтийн гинжин хэлхээний аюулгүй байдал, үр ашгийг сайжруулах, мэдээллийг олж авах, хуваалцах, таниж тодорхойлох боломжийг олон төрлийн байгууллагуудад олгодог. Тус байгууллага нь 112 гишүүн оронд салбартай, 1,5 сая хэрэглэгч байгууллагуудтай. Дашрамд дурдахад GS1 ийн стандартууд нь дэлхий даяар бизнесийн үйл ажиллагаа, системийг дэмжих нийтлэг хэлийг бий болгож байгаа бөгөөд дэлхий даяар өдөрт 5 сая удаа баркод унших үйлдэл хийгдэж байгаа гэсэн сонирхолтой тоо баримт бий. Байгууллагын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.gs1.org веб сайтаас авах боломжтой.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865