GS1 АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ОРНУУД ЧУУЛЛАА

PDFХэвлэхИ-мэйл

Picture512017 оны 10 сарын 24-27 ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо "€œGS1 Ази номхон далайн бус нутгийн чуулган"€ амжилттай болж өнгөрлөө. Тус чуулганд Ази номхон далайн 20 гаруй орны 70 орчим төлөөлөгч оролцсон төдийгүй "€œGS1 Япон"€ энэ удаагийн чуулганыг маш амжилттай зохион байгууллаа.

Чуулганы хүрээнд GS1 төв байгууллагаас GS1 стандартуудыг хөгжүүлэх гэрчилгээ олгох хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарт GS1 Стандартыг хэрэгжүүлэх нь, GS1 маркетинг, GS1 ийн дэлхийг хамарсан "бүтээгдэхүүний мэдээллийн шийдлүүд" зэрэг сэдвээр оролцогчдын ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг явуулж, мөн улс орнууд тухайн улсдаа GS1 стандартуудыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагуудаас хуваалцлаа.

GS1 стандартын хөгжил өнөөдөр хаана явна вэ...

Товчхон тайлбарлавал 40 гаруй жилийн түүхтэй тус систем нь анх 1973 онд анхны зураасан кодын стандартыг нэвтрүүлснээр эхэлсэн бол анхны зураасан кодыг скайнерт уншуулах, GS1 системийг үүсгэн байгуулах, бөөний худалдааны салбарын олон төрлийн сав баглаа боодолд зураасан кодыг хэрэгжүүлэх, нэг хэмжээст зураасан кодоос эхлээд GS1 системийн дараагийн стандартыг шинээр бий болгох, эрүүл мэндийн салбарт GS1 ийн стандартыг хэрэгжүүлэх, QR, data bar зэрэг стандартуудыг эхлүүлэх, гишүүн байгууллагуудыг улс орнуудад шинээр нээн ажиллуулах, RFID стандартыг бий болгох гэх мэтээр өргөн цар хүрээг хамарч хөгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, интернэт орчны асар хүчтэй, хурдтай хэрэглээг даган GS1 стандартууд, мэдээллийн бааз өгөгдөлүүд дээр суурилсан үйлчилгээнүүдийг бий болгох чиглэл рүү хөгжиж байна. Тухайлбал GS1 төв байгууллага, түүний салбар бүрийн судлаачдаас бүрдсэн баг GS1 cloud, traceability, block chain, IoT, Mobile Bridge зэрэг шинэ төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, гишүүн байгууллагууддаа танилцуулж, хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжлийг ашиглаж GS1 стандартуудыг худалдаа, эрүүл мэнд, тээвэр логистик гэх мэт салбаруудад хэрхэн ашиглах талаар өргөн мэдлэг мэдээллийг өгснөөрөө оролцогчдын анхаарлыг ихэд татаж байлаа.

Арга хэмжээний төгсгөлд Япон улсын тэргүүлэх логистикийн компани, 100 гаруй жилийн түүхтэй Ямата Холдинг ХК-ийн Ханада Хороногэйт бүрэн автомат логистикийн төвөөр зочиллоо. Өдөрт 5 сая илгээмжийг боловсруулан түгээдэг тус кросс докинг төв нь логистик хүргэлт түгээлтийн үйл ажиллагааг зураасан кодоор хэрхэн удирдаж байгаа талаар сонирхолтой туршлагыг танилцууллаа.

2018 онд шинэ туршлага, шинэ мэдээ мэдээлэлтэйгээр GS1 Макаод уулзахаар арга хэмжээ өндөрлөлөө.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865