GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд “MonQueen-ийг Амтлая” аялалд оролцлоо

PDFХэвлэхИ-мэйл

5

"€œGS1 Монгол" нийгэмлэг нь хэрэглэгч гишүүдийнхээ хүсэлтийн дагуу "€œЭвридэй ферм" ХХК-тай хамтран "€œМонголын хатан жимс"€ аялалыг зохион байгууллаа. Тус аялалд "€œGS1 Монгол"€ нийгэмлэгийн хэрэглэгч гишүүд, хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. "Эвридэй Ферм" €ХХК нь эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор 2013 онд байгуулагдаж, хүлэмжийн аж ахуй эрхлэн гүзээлзгэнэ тариалж эхэлсэн байна. "Эвридэй Ферм" €ХХК-€“ийн гүзээлзгэний хүлэмж нь Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны 61-ийн гарамын цаана Улаанбаатараас Дархан явах чиглэлд 39 км-т байрлах "€œМОННАРАН ФАРМ" €салбар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын гол зорилго нь Япон улсын газар тариалангийн арга технологийг үйлдвэрлэлийн системдээ нэвтрүүлж, импортыг орлохилүү амт чанартай , эрүүл шинэлэг гүзээлзгэнэ, хүнсний ногоо, газар тариалангийн бусад бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх, түүнчилэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэх явдал юм. Одоогоор 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж, жилд 2-4 тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлж байна. Та чөлөөт цагаараа цэвэр агаарт аялангаа тус компанийн тариалангийн талбайд саатаж Монгол эх орондоо Японы дэвшилтэт технологиор монгол хүмүүс итгэл сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан тарьж ургуулсан амтлаг гүзээлзгэнийг өөрийн хүссэн хэмжээгээр түүж идэх боломжтой юм байна. Та хайртай хүмүүсээ дагуулан ирж гүзээлзгэнээ амтлахын зэрэгцээ гадна талбайд саатан амарч , ногоо жимсээ талбайгаас хураалган худалдан авч болох юм байна.

"Эвридэй Ферм" ХХК нь бүтээгдэхүүндээ олон улсын стандарт зураасан кодыг хэрэгжүүлдэг төдийгүй "GS1 Монгол"€ нийгэмлэгийн анхдагч гишүүдийн нэг юм. Бид хэрэглэгч гишүүдийнхээ үйл ажиллагаатай танилцах ийм төрлийн аялалыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Жич: Та бүхэн аялалд оролцохыг хүсвэл дараах холбоосоор хандах боломжтой. https://www.facebook.com/EverydayFarmMN/

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865