GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд "Монос эмийн үйлдвэр"-тэй танилцлаа

PDFХэвлэхИ-мэйл

Picture54"GS1 Монгол нийгэмлэг", "Монос фарм" ХХК-тай хамтран "GS1 Монгол" нийгэмлэгийн хэрэглэгч гишүүд болон хамтран ажилладаг байгууллагуудын 40 гаруй төлөөллийг оролцуулан Монос эмийн үйлдвэртэй танилцах аяныг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний эхэнд тус нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан GS1 системийн талаар товч танилцуулга, мэдээллийг өгсний дараагаар Монос фарм ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирал н.Энхзаяа байгууллагын танилцуулга, GS1 систем, зураасан кодыг хэрэгжүүлсэн зорилго, туршлага, гарч буй үр дүн, ач холбогдлын талаар мэдээлэл өгч, оролцогчдыг Монос эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Арга хэмжээний үеэр GS1 Монгол нийгэмлэгт шинээр элссэн гишүүд гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авч, гишүүд хоорондоо танилцан, санал бодол солилцоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865