2017 оны дэлхийн жижиглэн худалдааны хөгжлийн индекс /ДЖХХИ/

PDFХэвлэхИ-мэйл

581741 468475 india economy€œA.T.Kearney€ нь 1926 онд байгуулагдсан, 40 гаруй оронд салбартай, дэлхийн менежментийн зөвлөх үйлчилгээний фирм юм. Тэрээр 2004 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын жижиглэн худалдааны чансааг тодорхойлох судалгааг хийж ирсэн билээ. Монгол улс 2012 онд 9, 2013 онд 7, 2015 онд 5-р байранд орж байсан боловч сүүлийн 2 жил энэхүү үзүүлэлтэнд орж чадаагүй байна. Энэ онд одоо болон ирээдүйд өрсөлдөх чадавхи, боломж, хөрөнгө оруулалт татсан байдлаар нь шалгуур тогтоосон бөгөөд эхний 30 орныг эрэмбэлэн гаргаж, Энэтхэг улс тус чансааг тэргүүлжээ.

Дэлхийн Жижиглэн Худалдааны Хөгжлийн Индекс гэж юу вэ?
ДЖХХИ нь дэлхий дахинд жижиглэн худалдаа нь хөгжин цэцэглэж буй топ 30 орныг жил бүр эрэмбэлэн гаргадаг судалгаа юм. Тус судалгаа нь улсын болон бизнесийн эрсдэл /25%/, зах зээлийг татах байдал /25%/, зах зээлийн хяналт /25%/, цагийн ачаалал /25%/ гэсэн үндсэн 4, нарийвчилсан 25 үзүүлэлтийн дагуу нийт 100% гэсэн үнэлгээний дагуу дүгнэдэг бөгөөд жижиглэн худалдаачдад дэлхий дахинд амжилттай хэрэгжиж буй бодлого стратеги, хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалтын боломжийг таниулж, туслах зорилготой юм. Энэхүү индекс нь хамгийн амжилттай зах зээлийг тодорхойлж, ирээдүйн хамгийн боломжит шийдлийн санааг өгч байдгаараа маш онцлог билээ. Та бүхэн 2017 оны топ 30 орны жагсаалтыг хүлээн авна уу.

Эрэмбэ

Улс орон

Оноо

Тайлбар

1

Энэтхэг

71.7

Дунд давхаргын ангийн хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой Энэтхэг улсын жижиглэн худалдааны хөгжлийн индекс Хятад улсаас давж гарчээ.

2

Хятад

70.4

Удаан хугацааны турш тус индексийг тэргүүлж байсан Хятад улс хоёрдугаар байрлуу буурсан хэдий ч интернет худалдаагаараа бусад орнуудыг тэргүүлсээр байна.

3

Малайз

60.9

Аялал жуулчлал, орлогын өндөр түвшин, засгийн газрын хөрөнгө оруулалтын дүнд урт хугацааны хэтийн төлөв нь биеллээ олсоор байна.

4

Турк

59.8

Өнгөрсөн жил нилээд хүнд асуудлуудтай тулгарсан ч энэ жил хоёр байр урагшлан 4-р байрт орж чаджээ.

5

Нэгдсэн Эмират улс

59.4

Нэгдсэн Эмират улс нь Дубайгаас цааш зах зээлээ тэлж, бүс нутгийн хамгийн анхаарал татсан зах зээл хэвээрээ байна.

6

Вьетнам

56.1

Жижиглэн худалдааг тэлэх хөрөнгө оруулалтын тухай хуулийг чөлөөтэй болгосноор чухал зах зээлийг бий болгоод байна.

7

Морокко

56.1

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах засгийн газрын хүчин чармайлтын дүнд Мороккогийн чансаа нэмэгдсээр байна.

8

Индонез

55.9

Индонез нь удаан хугацааны турш гадаадын жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд амаргүй зах зээл байсан бол либералчлал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлж байгаа нь гадныхны сонирхлыг илүү татах болсон.

9

Перу

54.0

Перу улс 20 жилийн тогтвортой өсөлтийн дүнд бүс нутгийн эдийн засгийн хувьд давамгайлах боллоо.

10

Колумб

53.6

ДНБ-ийн өсөлт таамаглаж байснаас доогуур байсан ч жижиглэн худалдаа эрхлэгчдийн анхаарлыг татсан хэвээрээ байна.

11

Саудын Араб

53.6

Саудын Араб улс газрын тосноос гадна өөр салбарт эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа бөгөөд жижиглэн худалдааны салбарт гол анхаарлаа хандуулаад байна.

12

Шри Ланка

51.8

Хятадаас орж ирдэг хөрөнгө оруулалт буурч, мөнгөн гуйвуулгын хэмжээ багассанаас гадна экспортын зах зээлийн тогтворгүй байдал бий болсноос үүдэн ДНБ-ий өсөлт буурч 12-р байранд оржээ.

13

Доминикан улс

51.7

Нэг хүнд ноогдох ДНБ харьцангуй бага боловч худалдааны таатай бодлогын үр дүнд хөрөнгө оруулалт татах сонирхолтой зах зээл хэвээр байна.

14

Алжир

50.1

Газрын тосны орлого буурахын хирээр Алжирын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хэрэглэгчдийн тоо багассан хэдий ч тус индекст 4-н байраар урагшилжээ.

15

Жордан

49.0

Бүс нутгийн зөрчилдөөний дараа Жорданы эдийн засаг аажмаар сэргэж байна.

16

Казакстан

48.4

2019 он гэхэд ДНБ нь өснө гэсэн хүлээлттэй байгаа ч энэ жилийн үзүүлэлтийн хувьд 12 байраар доошилжээ.

17

Кот д'Ивуар

48.4

ДНБ-ий 8%-ийн өсөлт, хязгаарлагдмал зах зээлийн байдалд эрсдлээ давж чадах жижиглэн худалдаа эрхлэгчдэд гол анхаарлаа хандуулж байна.

18

Филиппин

46.8

Том хотуудаас цааш тэлж буй Филиппины жижиглэн худалдааны томоохон зах зээлийн өсөлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэхэд айтсорсинг ашиглаж байна.

19

Парагвай

45.7

Хөрөнгө оруулалтын урамшуулал, үйлдвэрлэлийн нөлөөгөөр Парагвайн ДНБ 2016 оны дундаж үзүүлэлт болох Латин Америкийн эрэмбээс дээгүүр гарчээ.

20

Румын

45.6

20 сая хүн амтай Румын улс өмнөд Европын зах зээлд нэвтрэх гадаад жижиглэн худалдаанд анхаарч ажилласны дагуу эдийн засаг нь аажимдаа өсчээ.

21

Танзани

45.4

Жижиглэн худалдааны зах зээл буурай байсан Танзани улсын эдийн засаг хурдацтай өсөж байна.

22

Орос

43.2

Орос улсын эдийн засгийг тогтворжуулах ажил удаан үргэлжилж байгаа төдийгүй цаг хугацааны хувьд ч тодорхойгүй байна.

23

Азербайжан

42.9

Азербайжаны ДНБ сэргэж эхэлсэн ч эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй, газрын тосны үнээс хамааралтай байна.

24

Тунис

42.7

Тунис энэхүү индексийн бүх үзүүлэлтийн дагуу жижиг жижиг сайжруулалтуудыг хийснээр 2 эрэмбэ урагшилж чаджээ.

25

Кени

41.3

Хүн амын өсөн нэмэгдэж буй байдал, нэг хүнд ногдох орлогын хэмжээ ихэсч, хотжилт болоод өмч хөрөнгийн тэсрэлт нь Кенийн орчин үеийн жижиглэнгийн худалдаанд томоохон өөрчлөлтийг авчирч байна.

26

Өмнөд Африк

40.2

Орон нутгийн жижиглэн худалдаа эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх шинэ арга хайснаар Өмнөд Африкийн хувцас болон онлайн худалдааны салбар хурдацтай хөгжиж байна.

27

Нигери

39.9

Нигери улс нэн яаралтай шийдвэрлэх тулгамдсан асуудалтай байгаа боловч хүн ам, дунд ангийнхны огцом өсөлт нь тус индекст удаан хугацаагаар орших чухал ач холбогдол үзүүлж байна.

28

Болив

39.6

Болив улс тус индекст энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд байгалийн хий, уул уурхайн экспортоос хамаарч ДНБ нь сүүлийн арван жилд 5 хувиар өссөн байна.

29

Бразил

39.3

Эдийн засаг, улс төрийн эмх замбараагүй байдал, ажилгүйдлийн түвшин зэргээс хамаарч энэ жил 9 эрэмбээр доошилсон.

30

Тайланд

37.8

Улс төр, аюулгүй байдлын олон бэрхшээлийг үл харгалзан энэ жилийн индекст дахин орж ирлээ.

                                              Эх сурвалж: https://www.atkearney.com/global-retail-development-index/rankings

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865