"Тээвэр логистикийг хөнгөвчлөхөд МТ-ийн шийдлийг нэвтрүүлэх боломж"ЭШӨ-ийн эмхтгэл хэвлэгдсэн гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

22119171 10155197573792858 2127123392 nЗТХЯ, "GS1 Монгол" нийгэмлэг, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС хамтран "€œДэлхийн логистикийн өдөр"-ийг тохиолдуулан 5 дах жилдээ "Логистикийн өдөрлөг арга хэмжээ"€-г 2017 оны 6 дугаар сард амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд "€œТээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж"€ сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг эрдэм судлалын ажил хийдэг судлаачид, эрдэмтэд, сургалт явуулдаг, их, дээд сургуулиудын багш, оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан юм. ЭШӨ-ийн уралдааны зорилго нь онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, судлаач, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгаа, бизнес эрхлэгчдийн төслийг дэмжихэд чиглэгдсэн бөгөөд тус уралдаанаас шалгарсан болон ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн "Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж" эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэлийг хэвлүүлэн гаргалаа.

Тус эмхтгэлд орсон илтгэлийн сэдвүүд:

  • Ил уурхайн бүтээмжийг дээшлүүлэх боломж
  • Барра ба Сала-И-Мартин-ий капиталын өсөлтийн тэнцэтгэл ашиглан УБТЗамаар тээвэрлэх ачааны хэтийн төлөв, хөдлөх бүрэлдэхүүний паркийг төлөвлөх нь
  • Хоосон чингэлгийн хөдөлгөөн зохион байгуулалт, мэдээллийн систем нэвтрүүлэх ач холбогдол
  • Үйлдвэрийн газарт технологийн инновацийг нэвтрүүлэх боломжийн судалгаа
  • Уул уурхайн компанийн ажилтнуудын ядаргааны менежментийн асуудалд
  • Эрдэнэт фүүдс гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөөний орчны өнөөгийн төлөв байдлын судалгаа
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах судалгаа
  • Бүтээмж-инновацийн шаталсан модуль сургалтын зарим үр дүнгийн судалгаа
  • Хог хаягдлын менежмент
  • Орон сууцны гал түймрийн эрсдлийг үнэлэх загвар үнэлгээ
  • Зураасан кодны хэрэглээг нэмэгдүүлэх боломж
  • Авто зогсоолын менежмент
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сан байгуулах боломж
  • Хүнсний ногооны нийлүүлэлтийн хэлхээг оновлох боломж
  • Research on the current situation of meat product
  • Developing clusters in butchrey industry, main courses
  • Occupational health safety culture assessment via occupational health safety management system
  • Methodological issues in assessment of organization's occuaptional safety and health /case of Erdenet mining corporation LLC/

Тус эмхтгэлийг худалдан авахыг хүсвэл 77 000 865, 89249141 дугаарын утсаар холбогдох буюу Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар хандан авах боломжтой юм. Эмхтгэлийн үнэ: 6000 төгрөг

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865