“ЗҮҮН ХОЙД АЗИ ДАХ ХИЛ ДАМНАСАН БИЗНЕСИЙН ПРОЦЕССИЙН СУДАЛГАА” -НЫ ТОЙМ

PDFХэвлэхИ-мэйл

index 1НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комиссоос БНСУлс, БНХАУлс, Монгол улс, ОХУлсаар дамжин өнгөрөх болон дээрх улсуудаас гаралтай экспорт, импортын тодорхой бүтээгдэхүүнүүдийг сонгон авч хил дамнасан бизнесийн процессийн судалгааг хийж байна. Судалгааны хүрээнд ноос ноолууран бүтээгдэхүүн, цахилгаан бараа, компьютерын сэлбэг, мод модон бүтээгдэхүүн гэсэн 4 төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгон авч бизнесийн бүхий л үе шатанд судалгааг хийлээ. Тус судалгааны гол онцлог нь тухайлсан 1 бараа бүтээгдэхүүн экспортлогч орноос гараад дамжин өнгөрөх улсаар дайрч импортлогч оронд хүрэх хүртлэх бүхий л процедурыг улс бүрээр гарган харуулсан явдал юм. Энэ нь эргээд тухайн бүтээгдэхүүний худалдаанд ямар хүндрэл бэрхшээл аль улсад ямар шатанд үүсч байгааг нарийн харуулах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид тухайн бүтээгдэхүүний хувьд худалдааны хүндрэл бэрхшээлийг арилгахад улс орнуудын зүгээс ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох боломж олгож байгаа юм.

Тус судалгааны зорилго нь Монгол улсын хөрш зэргэлдээ орнуудтай холбоотой олон улсын худалдааны зардал, шат дамжлагын талаархи цогц судалгаа шинжилгээгээр бүс нутгийн хамтын ажиллагаанд гарч буй саад бэрхшээл, хүндрэл, боломжуудыг таньж тодорхойлоход оршиж байна.

Монгол улс нь Зүүн болон Зүүн хойд Азийн бүс нутагт орших далайд гарцгүй цорын ганц улс юм. Монгол улсын гадаад худалдаа олон жилийн турш тогтвортой өсч байгаа хэдий ч худалдааны өрсөлдөх чадварт хэт их өндөр зардал, бараа бүтээгдэхүүний хөдөлгөөний хугацаа удаан байдал сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын гадаад худалдааг хөнгөвчилснөөр Монгол улс болон түүний хөрш улс орнуудтай нягт хамтран ажиллах, улмаар далайд гарцгүй Монгол улсыг далайтай холбох, БНХАУ, ОХУ төдийгүй Япон, БНСУлсуудын дамжин өнгөрөх худалдааны гол тавцан болгох цаашлаад Зүүн болон Зүүн Хойд Азийн бүс нутгуудын худалдааны урсгалыг хөнгөвчлөх чухал ач холбогдолтой байна. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нь нэн чухал асуудал бөгөөд үүний зэрэгцээ худалдааны болон дамжин өнгөрөх худалдааны процедурыг ижилсүүлж зохицуулснаар хил дээрх болон хилийн цаадах худалдааны үр ашгийг нэмэгдүүлнэ.

Уг төслийн хүрээнд тодорхой нэг бичиг баримтыг сонгон авч хил дамнасан цаасгүй худалдааны мэдээлэл солилцох ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Судалгааны хүрээнд хийгдсэн '€œНоос ноолууран бүтээгдэхүүн'-ий бизнесийн процессийн судалгааг тоймлон хүргэж байна.

Та бүхэн судалгааны тайланг хавсралтаас үзэж танилцана уу.

Attachments:
Download this file (Business process analysis-2017.pdf)Business process analysis-2017.pdf[ ]939 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865