Тээвэр ба логистикийн 5 менежмент

PDFХэвлэхИ-мэйл

BI for Shipping 1Үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачин, логистикийн үйлчилгээ үзүүлэгч нараас л та өөрийн бараа бүтээгдэхүүнийг хаана явж байгаа, хаанаас ирж байгаа, хэзээ хаана ирэх хугацааг тодорхой мэдэх хэрэгтэй. Харин GS1 стандарт нь танд бараа бүтээгдэхүүний мэдээллээс гадна түүнтэй холбоотой үүссэн аливаа асуудлын нарийн тодорхой мэдээллүүдийг цаг хугацаатай нь гаргаж өгөх боломжтой.
Тээвэр, логистикийн салбарын үр ашигтай, хурдтай ажиллаж, үнэн зөв, найдвартай мэдээллийг бодит цаг хугацаанд авч, үйл ажиллагааг хөнгөвчлөхөд дараах 5 бизнесийн процесст стандартыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

1. Хүргэлтийн менежмент
1Агуулах болон үйлдвэрээс барааг тээвэрлээд дэлгүүр, ресторан, эмнэлэг зэрэг хэрэглэгчдийн гарт хүргэж өгдөг. Аль ч тохиолдолд ачааг хүлээн авч, баталгаажуулж бүртгэх, нэгтгэх, хадгалах үйл явцууд бий.

Барааг хүлээн авах, илгээх
Таны бизнесийн амжилт, ямар бараа ирэх, хэзээ ирэхийг мэдэж байгаагаас шалтгаалдаг бөгөөд гадагшаа чиглэсэн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх мэдлэг чухал. Мөн €œБайнгын нөхөн сэргээлт€-ийг нэмэгдүүлэх нь эргэлтийн давтамжийг хурдасгах, тогтмол хүргэлтийг нэмэгдүүлэх, бага хэмжээний ачаа тээвэрлэлтийн хэрэгцээг улам бүр өсгөж байдаг. Тиймээс таны бизнест тээвэрлэх, хүлээн авах процессыг илүү нарийн, үр ашигтай хэрэгжүүлэх шаардлага бий болдог. Үүнээс гадна тавиур, хайрцгуудыг тодорхойлох, худалдааны түншүүдтэйгээ мэдээлэл хуваалцах аргачлалаа тодорхой болгох хэрэгтэй. Харин манай стандарт нь уг асуудлыг зохицуулах шийдэл болох боломжтой юм.

2.Тээврийн менежмент
2Өнөөдөр тогтмол хүргэлт, бага хэмжээний ачаа тээвэрлэлт, хотын хүн амын нягтрал ихтэй газруудад түгээлтийн цэгийг бий болгох шаардлагууд нэмэгдсээр байгаа билээ. Харин уг хэрэгцээг хамгийн бага зардлаар, тээврийн олон төрлийн хэлбэрээр дамжуулан тогтсон арга ашиглаж байж амжилтанд хүрнэ.

Тээвэрлэлт ба хүргэлтийг зохицуулах нь
Тээвэрлэгч болон тээврийн компаниуд хоорондоо боломжит мэдээллийг солилцох хэрэгтэй. Тээврийн нарийн төвөгтэй үйл ажиллагаанд мэргэшсэн логистикийн үйлчилгээ үзүүлэгч нарт найдах хандлага өссөөр байгаа энэ үед Логистикийн Харилцан Үйлчлэлцлийн Загвар /LIM- Logistic Interoperability Model/ хэмээх стандартыг нэвтрүүлснээр тээврийн менежментийн цогц ойлголтыг хялбаршуулж болно. Энэ нь тус чиглэлээр бизнес эрхлэгч хэн бүхэнд хоорондоо мэдээллээ хуваалцах, үйл ажиллагаагаа зохицуулах, хамтран ажиллахад нь тусладаг.

3. Агуулахын менежмент
3Үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид өөрсдийн агуулах, түгээлтийн төвийн менежмент хийхдээ аутсорсинг үйлчилгээг авах хандлага өссөөр байна.

Хадгалалтаас шилжүүлэх
Логистикийн үйлчилгээ үзүүлэгч нар янз бүрийн эх сурвалжаас барааг авч багцлаад ижил, төсөөтэй болон өөр өөр газруудад ангилж хүргэдэг. Заримдаа тухайн барааг огт хадгалалтгүй шууд шилжүүлэх тохиолдол ч гардаг. Нарийн төвөгтэй агуулахын цогц менежментийн хувьд та өөрийн бүх худалдааны түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал. Манай стандарт нь тус үйл ажиллагаанд оролцогч бүрт хүрч болох тухайн цаг үеийн бодит мэдээллийг үнэн зөв хүргэхээс эхлээд хамтын ажиллагааг сайжруулахад ихээхэн нөлөөлөх боломжтой.

4. Хөрөнгийн менежмент
4Ихэнх үйлдвэрлэгчид, тээвэрлэгчид, логистикийн үйлчилгээ үзүүлэгчид троллейбус, гар тээш, хуванцар сав, тавиур болон бүтээгдэхүүний тавиуруудыг өөрийн эзэмшилд байгаа газраас нөгөө байрлал руу шилжүүлэх, эсвэл нийлүүлэлтийн хэлхээний орж, гарах урсгалд шилжүүлэх зэргээр хэрэглэдэг.

Тоног төхөөрөмжөө авах
Тээвэр, логистикийн төхөөрөмжийг хянах бэрхшээлтэй асуудлын нэг байдаг. Ялангуяа тухайн зүйлийг хаана байгаа бүртгэлийг хийгээгүй бол бүр төвөгтэй болж ирнэ. Эцэстээ бараа буруу байршилд очих эсвэл бүр олдохгүйд хүрдэг. Нөгөө талаараа хүргэлт хойшлох тусам зардал нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин GS1 стандарт нь тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн хэсэгчлэн тодорхойлохоос гадна тэдний ул мөрийг мөшгин тогтоож, зөв цагтаа зөв газраа хүрч байгаа эсэхийг бүрэн хянах нөхцлийг бий болгоно.

5. Хилийн зохицуулалт
5Газраар болон далайн боомтоор орж, гарч байгаа барааны урсгалыг зохицуулах томоохон сорилтуудаас гадна засгийн газрын агентлагууд, бизнесийн байгууллагуудын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй.

Хил дамнасан тээврийг уян хатан болгох
Хуурамчаар үйлдэх, хууль бусаар хил давуулах, терроризмын үйл ажиллагаа зэргээс хамаараад импортын чингэлэг, тавиурууд нь хэрэглэгчийн аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулах сөрөг талтай. Гэвч гаалийн ажилтнуудын үзлэг хийх зорилтот ачаа нь яг ямар ачаа вэ? гэдгийг тодорхойлох нь чухал.
Хилийн ажилтнуудыг үнэлгээгээ хурдан гаргахад туслах зорилгоор таны бүтээгдэхүүний тодорхой мэдээллийг бид стандартынхаа тусламжтайгаар хангах боломжтой. Стандартыг нэвтрүүлснээр таны нийлүүлэлтийн хэлхээн дэх аль ч цэгээс тэд мэдээллийг авч, өөрсдийн анхаарал, цаг ашиглалтаа хамгийн дээд хэмжээгээр хандуулж, мэдээлэл сайтай, шуурхай шийдвэр гаргах нөхцөл бүрдэх давуу талтай. Дэлгэрэнгүйг дараах линкээр орж үзнэ үү.

https://www.gs1.org/transport-and-logistics

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865