GS1 Монгол нийгэмлэгийн шинэ гишүүд гэрчилгээгээ гардан авлаа

PDFХэвлэхИ-мэйл

21103833 1409724025749286 441611919 o"GS1 Монгол" нийгэмлэг нь шинэ гишүүддээ зориулан сургалт, уулзалт зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ий өдөр ээлжит арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаад Мофко групп ХХК, Өндөр бошиго ХХК, Хуа мон алт импорт энд экспорт ХХК, Монсан мэдикал сервис ХХК, Үнэнзаяа ХХК, Б.Оюунгэрэл, Н.Баяраа, Угтаал хангай ХХК, Сувд бадмаараг ХХК, Дашваанжил ХХК, Алтанбүрд оргил ХХК зэрэг аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцсон юм. Тус арга хэмжээнд нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан "€œGS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол, олон улсын туршлага"€ сэдвээр мэдээлэл өгсөн бол зочин илтгэгчээр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, "€œИнноваци ба оюуны өмчийн хөгжил"€ ТББ-ын тэргүүн Г.Ариунаа "€œАж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт"€ сэдвээр оролцогчдод хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэлээ.
Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүд маань"GS1 Монгол нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт зураасан код эзэмшигч"€-ийн албан ёсны гэрчилгээг гардан авч, харилцан мэдээлэл солилцсон юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865