Эмнэлгийн тоног төхөөрөмжийг кодлох гэрээ хийлээ

PDFХэвлэхИ-мэйл

1Голланд улсын эрүүл мэнд, нийгмийн халамж, спортын яамны сайд, хадагтай Эдит Шайперс эмнэлгийн тоног төхөөрөмжийг кодлох тухай Голландын эрүүл мэнд, худалдааны байгууллагуудтай хамтарсан гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээг хийсэн нь өвчтөний аюулгүй байдлыг хангах маш чухал хүчин зүйл болж байгаагийн хувьд яамны түвшинд шийдвэрлэжээ. Тус яамны сайд €œТалууд харилцан тодорхой гэрээ байгуулсанд баяртай байна. Энэ бол өвчтөн болоод Голландын эрүүл мэндийн салбарын аюулгүй байдалд маш өгөөжтэй зүйл боллоо€ гэжээ.Одоогийн байдлаар ихэнх эмнэлгүүд стандарт бус код ашигладаг эсвэл огт зураасан код ашигладаггүй зэрэг нь үр ашиггүй үйл ажиллагаа, алдаатай бүртгэл хийхэд хүргэж байгаа юм. Харин уг гэрээ хийснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн талаарх Европын шинэ дүрэм, журмуудыг урьдчилан таамаглах, мөн Үндэсний үр шилжүүлэн суулгах бүртгэлд сайн нийцэж байгаа аж.

Түүнчлэн Голландын эмнэлгүүдийн холбоо, Их сургуулийн анагаахын ухааны төвүүдийн Голландын холбоо, Нидерландын бие даасан клиник төвүүд, Технологийн үйлдвэрүүдийн холбоо, Технологийн үйлдвэрүүдийн бизнес эрхлэгчдийн байгууллага, үйлдвэрлэгч, импортлогч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дилерүүд зэрэг эрүүл мэндийн салбар дах олон оролцогчид энэхүү гэрээнд гарын үсэг зурсан. Тийм учраас үйлдвэрлэлээс эхлээд өвчтөн хүртэлх эрүүл мэндийн хэлхээний бүхий л шатанд хамааралтай гэрээ юм.

Энэхүү кодчиллыг нэвтрүүлэх ажил 2018 оны 7 сарын 1-ээс эхлэн үе шаттайгаар хэрэгжих бөгөөд гэрээ болон практик жишээ бүхий баримт бичгүүд www.vmszorg.nl сайт дээр нийтлэгдэх юм.

€œЭмнэлгийн тоног төхөөрөмжид цор ганц дугаарлалт бүхий кодчилох ажлыг нэвтрүүлэх талаар бүх гэрээ хэлцлүүдийг хийж дууссан. Цаашид эрүүл мэндийн салбарын үр ашигтай ажиллагаа, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулах болно. Одоо эдгээр бүх үйл ажиллагаагаа нэгтгэж эмнэлгүүд, ханган нийлүүлэгч нар өөрсдийн үйл ажиллагаандаа зураасан код нэвтрүүлэх, хэрэгжилтэндээ анхааран ажиллах боломжтой болно€ гэж GS1 Голландын эрүүл мэндийн үйлчилгээний салбарын менежер Esther Peelen мэдэгджээ.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865