GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд гэрчилгээгээ гардан авлаа

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол нийгэмлэгийн зүгээс шинээр гишүүддээ ээлжит сургалт, уулзалтыг 2017 оны 6 сарын 13, 20 ны өдрүүдэд тус тус амжилттай зохион байгууллаа.

zurag 201760211 zurag 201760212

Арга хэмжээнүүдэд нийт 60 орчим шинэ хэрэглэгч гишүүд оролцсон бөгөөд уулзалтын хүрээнд нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан “GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол, олон улсын туршлага” сэдвээр мэдээлэл өгсөн бол зочин илтгэгчээр Зах зээл судлалын хүрээлэнгийн Дэд захирал, дэд профессор М.Сэлэнгэ “Бизнесийн харилцаа”, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Инноваци ба оюуны өмчийн хөгжил”ТББ-ын тэргүүн Г.Ариунаа “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр оролцогчдод сонирхолтой лекц уншлаа.

zurag 201760213 zurag 201760214

Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүдэд “GS Монгол нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт баркод эзэмшигч”-ийн албан ёсны гэрчилгээг гардуулан өглөө. Тус уулзалтын үеэр гишүүд хоорондоо санал бодол, туршлага хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

zurag 201760215 zurag 201760216

Дашрамд дурдахад GS1 Монгол нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор аж ахуй нэгж байгууллага, иргэний бараа үйлчилгээнд зураасан код олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр ажиллаж байгаа тул бараа үйлчилгээндээ зураасан код авах хүсэлтэй аж ахуй нэгж, хувь хүмүүс бидэнтэй хамтран ажиллах бүрэн боломжтой болно. 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865