Өртгийн хэлхээ ба нийлүүлэлтийн хэлхээ

PDFХэвлэхИ-мэйл

Хураангуй

Өртгийн хэлхээний үзэл баримтлал нь 20 жилийн өмнөөс эхэлсэн ч өнөөг хүртэл оновчтой баримтлал гараагүй байгаа билээ. Энэ удаа хэрэглэгчийн харилцаанд үндэслэн, бүрэн синхрончлогдсон гуравдагч талын нийлүүлэлтийн хэлхээг санал болгож байгаа юм. Энэ нь өртгийн хэлхээний талаар цаашилбал өртгийн хэлхээний үзэл баримтлалын хөгжил, нийлүүлэлтийн ба өртгийн хэлхээний ижил болон ялгаатай тал, мөн бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгохын тулд нийлүүлэлт, өртгийн хэлхээг синхрончлох хэрэгтэй эсэх талаар авч үзэх юм.

Өртгийн хэлхээ гэж юу вэ?

value chain121985 онд Michael Porter өртгийн хэлхээний үзэл баримтлалыг боловсруулан таниулж, бизнесийн гол тоглогчдод зориулан өрсөлдөөний стратегийн үзэл санаанд суурилсан "Өрсөлдөөний давуу тал" нэртэй бүтээлийг гаргасан. “Ерөнхий өртгийн хослол дээр компанийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр гарч ирэх “өртгийн хэлхээ”-г нэг талаас компани бий болгож, нөгөө талаас худалдан авагч нар түүнд төлбөр төлөх хүсэл байна гэдэг нь өртөг бий болж байна гэсэн үг” гэж Michael Porter тодорхойлсон байдаг. Хэдийгээр тэр компаниудын хоорондох өртгийн хэлхээг “Өртгийн тогтолцоо” гэж нэрлэж байсан боловч олон компаниудын өртгийг бий болгож байгаа хамтын ажиллагааны уялдаа холбоо, аутсорсингийн энэ эрин үед “Өртгийн хэлхээ” гэж нийтлэг нэрлэх болсон. Тус нэрнээс харахад, өртгийг үүсгэж байгаа харилцан хамаарал бүхий үйл явц, үүссэн хэрэгцээ, хөрөнгийн урсгалын үр дүнд хэрэглэгчдэд хуримтлагдаж байгаа үр ашиг бол өртгийн хэлхээ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа нь харагдаж байна.

Өртгийн талаарх ойлголтыг ойртуулахын тулд маш их цангасан цөлд явж байгаа хүний талаар авч үзье. Тэр хүний толгойд бодогдож байгаа ганц зүйл бол ус. Яг энэ үед ус бол хосгүй үнэ цэнэтэй. Харин цэвэрлэгээгээ хийж байгаа зөөгчийн хувьд аяга ус үнэ цэнэгүй болж байгаа юм. Харин цангаж буй хүнд бол тэр ус туйлын үнэ цэнэтэй, бөгөөд тэнд өртөг бий болж байна гэсэн үг. Ямар нэг гүйлгээ, арилжаа, солилцоо хийх явцад бүтээгдэхүүн, нөөц, үйлчилгээнээс үүдэн гарч буй хэрэгцээ өртөг болдог. Эцэст нь хэрэглэгчээс үүдэн бий болж байгаа нөөцийг хүлээн авагч хүн эсвэл байгууллагын туршлагыг өртөг гэж болно. Өртөг хэзээ үүсдэг талаар олон үзэл бий. Жишээ нь:

  • Хэрэглэгчийн захиалгыг авахад
  • Хэрэглэгчийн шаардлагыг хангахад
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлоход
  • Бусад

order chainДээрх жишээнээс бид худалдаан дахь харилцаа, хэрэглэгчдийн худалдан авалт, компаний хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зэргийг харж болно. Womack, Jones нар “Нарийн тооцоолол” нэртэй бүтээлдээ “Хэрэглэгчийн талаас өртгийг тодорхойлох нь” гэсэн зарчим гаргасан байдаг. Үүнээс өртгийг тодруулах шаардлагатай 2 хүчин зүйл гарч ирдэг. 

1. Үйлчлүүлэгч гэж хэн бэ?
2. Тэдний өртөг юу вэ?

Ихэнх байгууллагуудад эхлээд хэрэглэгчийн хэрэгцээ, өртгийн мэдээллийг боловсруулж, дараа нь хурдан, үнэн зөв, хамгийн бага зардлаар хэрэгцээг хангаж чадах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авсны дараа хэрэглэгч сэтгэл хангалуун байгаа эсэх нь өртөг болдог учраас тэр юм. Тухайн зүйлд хэр их илүү мөнгө төлж байгаагаар нь өртгийг мөн хэмжиж болно. Дээр дурдсан жишээн дээр ярихад цөлд цангаж үхэж байснаас нэг галлонтой усыг 1000 доллараар авахаас өөр сонголтгүй нөхцөл үүсч байна. Энэ нь өртгийн үнэлэмжийг харуулж байгаа юм.

Арилжааны үед гарч болох өртгийн 3 хэлбэр бий.

  • Техникийн (нөөцийн өртөг)
  • Байгууллагын (бизнесийн нөхцөл байдал)
  • Хувийн (ажил мэргэжлийн эсвэл )

Техникийн өртөг гэдэг нь арилжааны бүхий л үед түгээмэл тохиолддог дотоод нөөцийг хангахад үүсдэг. Өмнөх жишээнд дурдсан цангасан хүний хувьд техникийн өртөг нь ус болж байгаа юм.

Бүтцийн өртөг нь ёсзүй, нэр хүнд, найдвартай байдал, эв нэгдэл зэрэг хүчин зүйлүүдээс хамаарч бий болно. Брэнд бол тухайн компаний нэр хүндийн хувьд бүтцийн өртөг болох жишээтэй. Мөн савтай усны савыг хийсэн материал бус, гаднах шошго нь илүү өртөг үүсгэж болно.

Хувийн өртөг нь нөөцийг солилцох, үр ашиг гаргахтай холбоотой хувийн туршлага, харилцаанаас үүсдэг. Бүтцийн болон техникийн өртөг нь арилжаа, худалдаатай холбоотой бий болдог бол хувийн өртөг нь бие даасан байдалтай холбоотой гарч ирдэг.

Тухайн менежер өөрийн сэдэл, сонирхол, мэдрэмж, итгэлцлээр компанийн нэрийн өмнөөс худалдааны харилцаанд орохдоо маш нөлөөтэй байж, амжилттай солилцоо хийж болох бөгөөд энэ нь хувийн өртгийг мөн бий болгоно. Ямарваа нөөцийг солилцоход бий болж буй зах зээлийн өртөгт нөлөөлөхүйц өрсөлдөх саналын харьцуулалтууд байдаг.

service valueӨрсөлдөх саналд солилцоог үнэлэхдээ өртгийг бууруулж, хамгийн доод үнээр хийж болно. Солилцоон дахь хэрэглэгчийн түвшинд өртөг нь гурван хэмжээст цагирагаар дүрсэлсэн давхаргатай байна. Голын цагираг нь бүтээгдэхүүний өртөг бөгөөд нийлүүлэлтийг хангахад үүсч байгаа техникийн өртөг юм. Хоёр дах цагираг нь бүтээгдэхүүнтэй холбоотой үүсч байгаа үйлчилгээнүүдийг үзүүлэхэд гарч ирж буй үйлчилгээний өртөг юм. Гурав дахь цагираг нь “wow” өртөг буюу хэрэглэгч үйлчилгээг авсны төлөө сэтгэл хангалуун байгаа байдлыг харуулж байна.

Нэг жишээ дурдахад McDonald үндсэн бүтээгдэхүүн болох бургерийн орц найрлагад ямар нэг өөрчлөлт хийлгүйгээр зөвхөн тоглоом, тоглоомын талбай зэрэг дагалдах үйлчилгээндээ өртөг шингээж хэдэн жилийн турш ажиллаж байна. Ийнхүү өртгийг бий болгож байгаа чадвар нь ашиг өгч энэ нь яваандаа хувь нийлүүлэгчдийн өртгийг үүсгэдэг. Тиймээс өртгийн солилцоо нь аж үйлдвэрийн эдийн засгийн гол хөдөлгүүр болдог.

Нийлүүлэлтийн хэлхээ ба өртгийн хэлхээний хоорондох төсөөтэй ба ялгаатай талууд

Нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа барааны нийт урсгалыг зохицуулах, нийлүүлэлтийн хэлхээн дэх бизнесийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг авч үзэх “Нийлүүлэлтийн хэлхээний менежмент” хэмээх шинэ нэгдсэн ухагдахуун 1980-аад онд гарсан. Хэрэглэгчийн хүсэлт, харилцагчийн үйлчилгээний зорилгын хоорондох харилцааг тэнцвэржүүлэх бүтээмжийн менежментийн үйл явцыг боловсруулсан Keith Oliver 1982 онд “Нийлүүлэлтийн хэлхээний менежмент” гэсэн нэр томъёог гаргаж ирсэн. Дараа нь 1990-ээд онд тус нэр томъёо нь бөс даавуу болон хүнсний салбард хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд байнгын шинэчилж, идэвхжүүлэх, борлуулалтын мэдээллийг бүрэн дүүрэн ашигладаг жижиглэн худалдааны салбарын томоохон төлөөлөл Wall-Mart улам боловсронгуй болгож чадсан.

p17brdc34jpnibugbsq1m3s4s50 3499“Нийлүүлэлтийн хэлхээ” хэмээх нэр томъёо нь өдгөө олон улсад нийтлэг хэрэглэгдэж байна. Нэрнээс нь харахад нийлүүлэлтийн үр ашиг, зардалд гол анхаарлаа хандуулж, янз бүрийн эх сурвалж бүхий материалын урсгалыг эцсийн цэгт хүргэх тухай асуудал тодорхой ойлгогдож байгаа юм. Үр ашигтай нийлүүлэлтийн хэлхээ нь зардлыг бууруулдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний урсгал, эрэлт болоод бэлэн мөнгөний урсгалыг харуулж буй өртгийг идэвхжүүлэхэд нэгдсэн бизнесийн процесстой аж ахуй нэгжүүдийн дунд нийлүүлэлтийн хэлхээ ба өртгийн хэлхээ гэсэн нэгдсэн ойлголт бий болсон. Энэ хоёр хэлхээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компаниудад нэг ижил сүлжээгээр хийгдсэн. Бид нийлүүлэлтийн хэлхээ гэхээр эх сурвалжаас хэрэглэгчид хүрч байгаа бараа, нийлүүлэлтийн урсгалын талаар ихэвчлэн ярьдаг. Харин өртөг бол өөр замаар урсдаг. Өртөг харилцагчаас эрэлт хэлбэрээр нийлүүлэгчрүү урсдаг. Эрэлтийн энэ урсгалыг заримдаа “эрэлтийн хэлхээ” гэж нэрлэдэг. Эсрэг чиглэлийн урсгалаас нийлүүлэлтийн урсгалруу, өртгийн урсгалтай зэрэгцэх захиалга болон бэлэн мөнгөний урсгалаар энэ нь илэрхий болдог. Тэгэхээр нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн хэлхээний гол ялгаа нь нийлүүлэлтээс харилцагчид суурилсан үндсэн өөрчлөлт юм. Нийлүүлэлтийн хэлхээ нь нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг нэгтгэх, үргүй зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд дээд цэгтээ анхаарлаа хандуулдаг бол өртгийн хэлхээ эсрэгээрээ дээрх асуудалд доод зэргээр анхаарлаа хандуулдаг бөгөөд хэрэглэгчийн нүдэнд харагдах өртгийг бий болгохын төлөө байдаг.

Бизнесийн болон судалгаа шинжилгээний бүтээлийн хэлэнд орхигддог хэд хэдэн ялгаанууд байдаг. Тухайлбал, 1998 онд Глобал Нийлүүлэлтийн Хэлхээний Форум нь “нийлүүлэгчид харилцагч болон хувьцаа эзэмшигчдийг өртөг нэмэх бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр хангах замаар хэрэглэгчдэд хүрч байгаа бизнесийн гол үйл явцуудыг нэгтгэх” нийлүүлэлтийн хэлхээний менежмент гэж тодорхойлдог байсан бол улмаар нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн хэлхээний хоорондох ялгаа нь улам бүр бүдгэрэх болсон. Саяхны нэг чуулган дээр UPS-ийн дарга, гүйцэтгэх захирал Mike Eskew “Нийлүүлэлтийн хэлхээний 2 дахь үеийн зардлыг оновчилж, 3-р үеийн буюу харилцагчийн дотно харилцаанд анхаарал хандуулан нийлүүлэлтийн хэлхээг ижилсүүлэх нь өртгийг бий болгох нөлөө бүхий хүчин зүйл болох юм гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбар нь нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн хэлхээний урсгалыг ижилсүүлж, нийлүүлэлтийн хэлхээнд хувьсгал хийж буй хэрэг юм.

Яагаад өртгийн хэлхээ гэж?
supply chainPorter-ийн “Өрсөлдөөний давуу тал” бүтээлдээ эхлүүлсэн өртгийн хэлхээний тухай сонирхол нь улам нэмэгдсэн. Adam Smith-ийн хэрэглээний өртөг, солилцооны өртгийн хоорондох ялгааны тухай судалгааны ажлаас хойш бизнес, эдийн засгийн судлаачид л өртгийн тухай ойлголтыг ярьж эхэлж байсан тэр үед Google-ээс “өртгийн хэлхээ” гэж хайсан 4 сая орчим хандалттай байсан байна. 1997-2003 он хүртэл 6 жилийн хугацаанд профессор, докторуудын 26-аан диссертаци, сүүлийн 20 гаруй жилийн турш 675 шинжлэх ухааны сэтгүүл бүхий 1673 бичиг баримт, нийтлэлүүд гарчээ. Эдгээр дотор өртгийн хэлхээний талаас нь хийсэн хэд хэдэн чухал хандлагууд байдаг. Үүнд:

  • Стратегийн элемент болох инновацид чиглэсэн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх
  • Өргөтгөсөн аж ахуй нэгжийн засаглалын загварыг өөрчлөх
  • Нийлүүлэлт ба үйлдвэрлэлийн даяарчлал
  • Нийлүүлэлтийн хэлхээ ба үйлдвэрлэлээс гарсан үр ашиг
  • Менежментийн ярианы хандлага

Өрсөлдөөн болон стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх
Өртгийн хэлхээ нь компаниудын өрсөлдөөний стратегийн онолоос гарсан анхны, нэн тэргүүний стратегийн ойлголт юм. Энэ их өөрчлөгдөж, глобалчлагдаж байгаа хүчтэй өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд тухайн компани өрсөлдөх чадвараа тогтмол хадгалах хэрэгтэй. Тиймээс өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх стратеги боловсруулж, аж ахуй нэгжээ өргөжүүлэх зэрэг арга нь Өртгийн Хэлхээний сонирхлыг нэмэгдүүлж байдаг.

Өргөтгөсөн аж ахуй нэгжийн засаглалын загварыг өөрчлөх
Мэдээллийн эрин зуунд өртгийн хэлхээний сонирхлыг нэмэгдүүлэх бизнесийн загвар, интернет технологид хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Бизнесийн засаглалын шинэ загварт дүн шинжилгээ хийснээр өртгийн хэлхээн дэх сонирхолд модульчлагдсан/виртуал хамтарсан аж ахуйн нэгжийн бизнесийн загварыг нэмэгдүүлсэн.

Нийлүүлэлт ба үйлдвэрлэлийн даяарчлал
Нийлүүлэлтийн өсөлт нь дэлхий даяар өртгийг нэмэгдүүлэхэд тус салбарт удаан хугацааны үйл явцыг тэнцвэржүүлж эхэлсэн. Бизнесийн загварыг олон салбарт глобал өртгийн хэлхээг загваржуулах зонхилох хэрэгцээ бий болдог.

Нийлүүлэлтийн хэлхээ ба үйлдвэрлэлээс гарсан үр ашиг
Олон жилийн турш нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагаа, үйлдвэрлэлээс гарсан үр ашгийг сайжруулах TQM, Six Sigma зэрэг үйлдвэрлэгчдийн санаачилгыг сайжруулах менежмент болон үйл ажиллагааг хослуулсан үйлдвэрийн инженерчлэл ба үйл ажиллаганы менежментийг дадлагажуулдаг. Энэ салбарт хийх нилээд ажлууд байгаа боловч илүү чадавхитай компаниудын хувьд академик онолч болон мэргэжлийн ажилтнуудыг ажиллуулж, өөрсдийн өрсөлдөх чадвартаа хөрөнгө оруулалт хийдэг. Бусад өртгийн үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүнээ улам бүр боловсронгуй болгох зэргээр нийлүүлэлтийн хэлхээ, өртгийн хэлхээний хэтийн төлөвт нийцүүлсэн нэмэлт үйл ажиллагааг бий болгодог.

Менежментийн ярианы хандлага
Өртгийн хэлхээнд нэмэгдэж буй ашиг сонирхлын эцсийн шалтгаан нь академик болон менежментийн яриан дах менежментийн загварын чиг хандлагын мөн чанарт байж болох юм. Ярианы хандлагыг бий болгоход бизнес эрхлэгчдийн менежментийн мэдлэг амьдралын үйл явцад тодорхой болдог гэж Abrahamson, Fairchild нар 1999 онд “Чанарын тойрог”-ийн судалгаандаа тайлбарласан байна.

Дүгнэлт – Өртгийн хэлхээ болон нийлүүлэлтийн хэлхээг ижилсүүлж буй жишээ
Гүйлгээнд суурилсан өртгийн талаарх хүмүүсийн ойлголт иж бүрэн, олон тооны харилцан үйлчлэлийн нөлөөллөөр томоохон нийгэм, эдийн засгийн орчинд нилээд яригдаж байна. Бидний эдийн засгийн орчинд өртгийн тогтолцоогоор дамжин урсаж байгаа харилцагч, бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөцийн үнэлгээнд зар сурталчилгаа, нийгмийн чиг хандлага, эдийн засгийн нөхцөл байдал бүгд нөлөөлж байна. Зах зээл дээр хамгийн ихээр анзаарч буй загвар нь өрхийн судалгаанд үндэслэсэн хэрэглэгчийн итгэлийн индекс юм. Энэхүү индекс нь хэрэглэгчийн эдийн засагт итгэх итгэл, тэргүүлэх үзүүлэлтүүдийг харилцагчид хэрхэн үнэлж, бараа үйлчилгээнд хэрхэн мөнгө зарцуулж байгаа зэрэг арга хэмжээнүүдийн нийлбэр цогц юм. Зах зээлийн үнэ хэмжээнээсээ хэтрэх үед зах зээлийн хөөрөгдөл бий болж эхэлдэг. Бие даасан өрх болон аж ахуй нэгжүүд гэнэт өөрчлөгдөж байгаа өртгийн хэлбэлзлийн үр дүнгээс зайлсхийдэг учраас томоохон орчинд чухал чиг хандлагуудыг тогтоон барих хэцүү байдаг. Харин энэхүү тогтворгүй динамик орчинд өртгийн хамгийн дээд хэмжээг бий болгохын тулд харилцагчаас гарч байгаа өртгийн урсгалыг нийлүүлэлтийн урсгалтай ижилсүүлэх ёстой юм.

Бид өртгийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний ялгаатай байдлын талаар бодохоо зогсоож харин нэгтгэх үйл ажиллагаа хэрэгтэй. Нийлүүлэлтийн хэлхээний гуравдугаар үе болох өртгийн хэлхээ нь мэдээлэл, мэдлэг, санхүүгийн урсгалыг хормын зуур нэгтгэж, материалын урсгал, бүтээгдэхүүний хүргэлтийг ижилсүүлсэхийг шаарддаг бол нийлүүлэлтийн хэлхээний менежмент нь үйлдвэрлэлийн чадамж, хүргэлтийн үйл явц, хэрэглэгчийн хэрэгцээг хангах мэдээллүүд тухайн бүтээгдэхүүнд бүгд багтсан байхыг шаарддаг. Тиймээс одоо өртгийн хэлхээний үзэл баримтлалын эсрэг нийлүүлэлтийн хэлхээний менежментийн ач холбогдлын талаар үргэлжлүүлэн маргах нь бодлогогүй хэрэг болно. Харин түүний оронд компаниуд өртөг болон нийлүүлэлтийн урсгалыг нэгтгэж сурвал бизнесийн үйл ажиллагаандаа дэвшил авчрах юм. 

 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865