GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд гэрчилгээгээ гардан авлаа

PDFХэвлэхИ-мэйл

gs1 gerchilgee pic1Монгол улс 2003 оны 12 дугаар сард олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элсэж “GS1 Монгол” нийгэмлэгийг байгуулснаар GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн эрх бүхий цорын ганц байгууллагаар томилогдсон. Тус нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор аж ахуй нэгж байгууллага, иргэний бараа үйлчилгээнд зураасан код олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Энэ хүрээнд 2017 оны 6 сарын 6 ны өдөр GS1 Монгол нийгэмлэгийн гишүүд, хэрэглэгчдэд зориулсан сургалт уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 30 орчим шинэ хэрэглэгч гишүүд оролцсон бөгөөд уулзалтын хүрээнд нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан “GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол, олон улсын туршлага” сэдвээр мэдээлэл өгсөн бол зочин илтгэгчээр Зах зээл судлалын хүрээлэнгийн Дэд захирал, дэд профессор М.Сэлэнгэ “Бизнесийн харилцаа” сэдвээр оролцогчдод сонирхолтой лекц уншлаа.

Арга хэмжээний төгсгөлд шинэ гишүүдэд “GS Монгол нийгэмлэгийн жинхэнэ гишүүн, олон улсын стандарт баркод эзэмшигч”-ийн албан ёсны гэрчилгээг гардуулан өглөө. Тус уулзалтын үеэр гишүүд хоорондоо санал бодол, туршлага хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо. Цаашид нийгэмлэгийн зүгээс энэхүү арга хэмжээг уламжлан болгон зохион байгуулна. 

gs1 gerchilgee pic2gs1 gerchilgee pic3gs1 gerchilgee pic4

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865