GS1 aisbl болон ITC (Олон улсын худалдааны төв)-ийн хамтын ажиллагаа

PDFХэвлэхИ-мэйл

Тогтвортой газар тариаланд хэрэглэгдэх Глобал Байршлын Дугаар (GLN) 

ITCentre logoХүнсний тогтвортой байдлыг сайжруулах, жижиг тариаланчид, үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхээр GS1 байршлын дугаар (GLN) болон GS1 глобал газар тариалангийн бүртгэлийг Олон Улсын Худалдааны төвийн (ITC) тогтвортой сүлжээнд ашиглана.

ITC нь Дэлхийн Худалдааны Байгууллага болон НҮБ-ын хамтарсан агентлаг юм. Эрхэм зорилго нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөөхг глобал зорилгыг хангахад хувь нэмэр оруулж, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжийг сурталчлахад оршино. Тун удахгүй “Тогтвортой сүлжээ”-г эхлүүлэхээр ажиллаж байна.

Эхний төсөл 2015 онд эхэлж байв

Сайн, тогтвортой үйл ажиллагааг тайлагнах, туршлага хуваалцах, газар тариалан, хөдөө аж ахуйн бизнес идэвхжүүлэх портал шийдлийг бий болгохоор GS1 анх ITC-тэй хамтын ажиллагаагаа анх 2015 онд эхлүүлж байсан. Энэхүү порталын анхны туршилтаар тариалан, хөдөө аж ахуйн бизнес болон GS1 глобал газар тариалангийн бүртгэл бүрийг GS1 цор ганц дахин давтагдашгүй тодорхойлогчуудаар тодорхойлж байсан. Тус тодорхойлогч нь аливаа бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах зориулалтгүй зөвхөн газар тариаланг тодорхойлогчоор маш нарийн, хязгаарлагдмал хэрэглээнд ашиглагдаж байв.

2017 онд шинэ сайжруулсан шийдэл гарлаа

Анхны туршилт амжилттай болж, тус туршилтын явцадд тодорхойлсон сайжруулах санаануудыг цуглуулж, тооцсоны дараа дэлхийн зах зээлд орон нутгийн тариаланчдыг гаргах санаачлагыг хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Жишээ нь, нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагааны харагдац, ул мөрийг гүйцэт мөшгин тогтоох “тогтмол” байршлын дугаарын хэрэглээг илүүд үзэж буй брэнд үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачдын хэрэгцээнд GLN-ий хязгаарлагдмал хэрэглээ нийцэхгүй байгаа нь анхны туршилтаар тодорхой болсон. Үүний дүнд GS1 болон ITC-ийн хооронд шинэ хамтын ажиллагаа бий болж GS1 Гишүүн байгууллагууд GS1 байршлын дугаар зохицуулалт хийхийг зөвшөөрсөн.

ITC-ийн Тогтвортой сүлжээний зорилго

zah zeelХүнсний аюулгүй байдлыг сайжруулах, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, тайлан тооцоог хялбаршуулах, нийлүүлэлтийн хэлхээг улам бүр баталгаажуулахын тулд “тогтвортой зах зээл” буюу бие даасан зах зээлийг бий болгох дараах гурван зорилгыг тавьсан байна.

  1. Аливаа тогтвортой байдлын эсрэг тайлан гаргах, ITC-ийн Тогтвортой байдлын газрын зураг дээрх стандарт, баталгаажуулалтын эсрэг өөрөө өөртөө үнэлгээ өгөх сүлжээг тариаланчид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид ашиглаж чаддаг байх
  2. Брэнд үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачид нийлүүлэгчдийн сүлжээг ашигладаг байх
  3. Засгийн газар: ITC-ийн Тогтвортой сүлжээ нь илүү тогтвортой, бүтээмжтэй хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх

ITC-ийн Тогтвортой сүлжээнд GS1 стандарт хэрхэн ашиглагдах вэ?

Тухайн газар тариаланчийн жижиг, томоос үл хамаараад давтагдашгүй тодорхойлогч дугаарыг хэрэглэнэ. Глобал газар тариалангийн бүртгэл нь GS1 Гишүүн байгууллага, ITC-ийн Тогтвортой сүлжээний хооронд хамаарагдах мастер өгөгдөл, байршлын дугаарыг байршуулах үр ашигтай солилцоог хангах үйлчилгээний тусгай модуль юм.

GS1-ийн Гишүүн байгууллагуудын хувьд хүнс, ундаа, усны салбарын хэрэглэгч компаниудыг дэмжих, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжилд амжилт гаргахад гол үүрэг гүйцэтгэх олон боломжууд бүрдэж байгаагаас гадна дэлхий дээр үйл ажиллагаагаа явуулж буй 500 сая гаруй газар тариаланч, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид, тэдний үйлчлүүлэгч, эцсийн хэрэглэгч нартай холбогдох боломжтой болж байгаа юм. 

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865