Нийлүүлэлтийн хэлхээг сайжруулах “TempTRIP” технологи

PDFХэвлэхИ-мэйл

HyVeelogo

Температурын хяналттай логистикийн эрин үеийг илэрхийлж буй хөргөөх төхөөрөмж буюу TempTRIP технологи

Температурын хяналттай логистик нь түргэн мууддаг бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, чанар, эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд мэдрэгчтэй технологи үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаачид, нийлүүлэгч нар хамтран ажиллаж байна. АНУ-ын баруун хэсэг болон Хятад, Германыг холбосон Торгоны замын төмөр замаар тээвэрлэгдэж буй температурын мэдрэмжтэй бүтээгдэхүүнүүдийг тус технологиор хянаж байна.

Чарльз Хайд, Дэвид Рэндинбург нарын 1930 онд Beaconsfield-д нээж байсан жижиг дэлгүүр өдгөө Hy-Vee нэртэйгээр 82000 ажилтантай, жилд 9.3 тэрбум долларын борлуулалттай, Дундад өрнөдөд 240 гаруй супермаркеттайгаар хүнсний нийлүүлэлтийн хэлхээний зах зээлийг эзэлж байна. 1982 онд Түргэн мууддаг бүтээгдэхүүний дистрибьютр (PDI) Айова үйлчлүүлэгчдэдээ түргэн мууддаг бүтээгдэхүүнийг шуурхай хүргэх түгээлтийн системийг эхлүүлж байсан бол одоо жилийн орлого нь 1 тэрбум гаруй доллар, 7400 гаруй төрлийн цэвэр болон хөлдөөсөн бүтээгдэхүүнтэй Hy-Vee Inc-ийн бүрэн эзэмшил бүхий охин компани болон өргөжөөд байна.

Hy-Vee нь түгээлтийн төвүүдэд очих сүү, сүүн бүтээгдэхүүн, далайн хүнс, хөлдөөсөн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нийлүүлэгч нартаа хуваарилж өгдөг. Туршлагатай худалдан авагчдын хувьд нарийвчилсан мэдээллийг авах, хэрэгцээг хангахуйц температурын хэлбэлзлийн хувьд томоохон сорилт болдог. Тиймээс температурыг хянахын тулд тээвэрлэлт, хадгалалт, хүлээн авах болон температурын хяналтын чиглэлээр мэргэшсэн Колорадод суурилсан RFID хүйтэн хэлхээний шийдлийг нэвтрүүлэгч TempTRIP технологийг байрлуулсан байна. Тэдний вэбсайт дээрх бичлэгээс харахад жилд 750 тэрбум доллартай тэнцэх хэмжээний, 7-оон машин түргэн мууддаг бүтээгдэхүүн буюу дэлхий дээрх нийт хүнсний 3-ны 1-ийг хаяж үргүй зардал гаргасныг TempTRIP тооцжээ. http://www.temptrip.com

endtoend cold chain
Температурын хяналт
Hy-Vee нийлүүлэгчдээ аливаа захиалга бүр дээр антен, уншигч машин, RFID шошго бүхий TempTRIP температурын хянагчийг хэрэглэж байхыг шаарддаг. TempTRIP нь Sealed Air корпорацийн охин компани бөгөөд RFID-ийн тоног төхөөрөмж болон програм хангамжаа Impinj үйлдвэрлэгчид хариуцуулдаг. TempTRIP-ийн технологийн ахлах мэргэжилтэн, нийлүүлэлтийн хэлхээн дэх RFID болон дата өгөгдлийн олон загварын зохиогчийн эрх эзэмшигч Leland Curkendall “Тээвэрлэлт”-ийн тухай Америкийн сэтгүүлд саяхан өгсөн ярилцлагадаа “Impinj бол эд анги, бүрдэл хэсгүүд болон шошгоны гайхалтай борлуулагч юм” гэж дурджээ. Impinj платформ GS1 болон ISO – Олон Улсын Стандартын байгууллагуудын стандарт, жишгийн дагуу утасгүй холбооны нэг хэлбэр болох RAIN RFID бүхий холболт, програм хангамжийн иж бүрэн багц юм.

Логистик урсгал, нийлүүлэлтийн хэлхээнээс дэлгүүр буюу хэрэглэгчийн орчинд очих гадуур хувцас, эмнэлгийн хангамж, машины эд анги, жолооны үнэмлэх, хүнсний бүтээгдэхүүн гэх мэтчилэн өдөр тутмын амьдралд тэрбумаараа эргэлдэж буй эд зүйлсийг Hy-Vee утасгүй холбоо, TempTRIP технологиор зохицуулж байна.

world wide

Түншлэл
Hy-Vee-TempTRIP-ийн түншлэл нь хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг тухайн хайрцаг эсвэл тавиурт TempTRIP UHF Gen2 RFID шошго (Impinj Monza X-8K chips) наасан байхыг шаарддаг. Тухайн шошгон дээр тээвэрлэлтээс хүлээн авах хүртэлх хугацаа болон температурын заалтыг бүртгэдэг аж. Ачааны машин түгээлтийн төвөөр дамжин тавцан дээр ачааг буулгахад хаалгануудын хооронд байрлуулсан Impinj Speedway Revolution уншигчаар барааг уншуулж, TempTRIP-ийн серверт мэдээлэл хүргэх бөгөөд Impinj Speedway Antenna Hub төхөөрөмжөөр шошгыг уншуулдаг байна. Програм дахь тусгай температурын тохиргоонд суурилсан тухайн өгөгдлийг бүтээгдэхүүн бүртэй алгоритмээр холбож, үнэлгээ, дүн шинжилгээ хийнэ. Үүний дараа тухайн өгөгдөл Hy-Vee-ийн вэбсайтруу илгээгдэнэ. Hy-Vee тухайн захиалга, бүтээгдэхүүний мэдээллийг жолооч, тээвэрлэгч, нийлүүлэгчид өгч, шаардлагатай бол доголдсон үйл ажиллагааг залруулах арга хэмжээ авна.

Дэлхийн дахинд
Шоколад, вино, шар айраг, хүүхдийн хоол /хуурай сүү/ зэрэг бүтээгдэхүүнүүд нь Хятад, АНУ 2-ын хооронд төмөр замаар хөргөөгчтэй контейнерт буюу хөргүүрт температурын хяналттай тээвэрлэгддэг. Температурын мэдрэмжтэй барааг хянах, дохио өгөх Глобал мөшгигчийг Хятад улсын Хоргос эдийн засгийн чөлөөт бүсийн Зүүн гарцанд Евро-Азийн худалдаа, хуурай боомтын оператор, логистик үйлчилгээ үзүүлэгч, Kazakhstan TemirZholy (KTZExpress) гарын үсэг бүхий гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг, хүйтэн хэлхээн дэх мэдрэгчинд суурилсан хяналтыг Данийн компани ажиллуулдаг.
Глобал мөшгигч нь зогсоол бүр дээр ажилладаг. Ачаан доторх мэдрэгч нь температурыг цуглуулж, температур хэтэрсэн үед дохио өгч, мэдээлэл дамжуулна. Ингэснээр мэдрэгч нь төхөөрөмжийг сэрээж яаралтай дохио өгнө. Үйлчлүүлэгчид замд явж байгаа контейнеруудыг хянахын тулд сайтруу ороод мэдээллээ харах боломжтой байдаг байна.
RFID шошгоны чип технологи, уншигч машин, антен нь тээвэрлэлтийн үеэр мэдэгдэхүйц өөрчлөгдөн хувьсаж байна. Энэхүү төхөөрөмж нь хүнсний жижиглэнгийн худалдаачид, нийлүүлэгч, логистикийн үйлчилгээний компаниудын зардлыг хэмнэж, борлуулалтын алдагдлыг багасган, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаагаараа маш давуу талтай. TempTRIP, Impinj бүхий Hy-Vee-ийн түншлэл нь нийлүүлэлтийн хэлхээний чиг хандлагад ямар чухал болохыг өдөр тутам харуулсаар байна.


Эх сурвалж: Роберт Волек, АНУ-ын “Тээвэрлэлт” сэтгүүлээс

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865