“Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, стратеги” бага хуралд урьж байна

PDFХэвлэхИ-мэйл

org logos

ЗТХЯ, GS1 Монгол нийгэмлэг, МЛХ, ММЗИХолбоо, ШУТИС-ийн БАТС хамтран €œ'Дэлхийн логистикийн өдөр'-ийг тохиолдуулан Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, стратеги сэдэвт онол, практикийн бага хурлыг 2017 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгийн хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:

  1. 'Тээвэр, логистикийг хөнгөвчлөхөд мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлэх боломж' сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаан 2 үе шаттай явагдаж бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлэх
  2. 2017 оны 6 сарын 14-ны өдрийн 9 цагт Авто тээврийн үндэсний төвийн Хурлын зааланд 'Төрөөс тээвэр, логистикийн салбарт баримтлах бодлого, стратеги' сэдэвт  бага хурал зохион байгуулагдана
  3. 2017 оны 6 сарын 15-ны өдөр 'АПУ' ХК-ийн логистикийн төв, "МТС Агро" ХХК-ны агуулах, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцах аялал Авто тээврийн үндэсний төвийн үүднээс 10 цагт хөдөлнө.

Иймд Та бүхэн хавсралтаар хүргүүлж буй урьдчилсан хөтөлбөр, удирдамжтай танилцан холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнүүдээ 2017 оны 6 сарын 8 ны дотор доорх хаягаар урьдчилан бүртгүүлэн өргөнөөр хамруулна уу.


Холбогдох хаяг:

GS1 Монгол нийгэмлэг,
Утас: 77 000 865, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ,
ШУТИС-БАТС,
Утас: 9909 1025, Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Attachments:
Download this file (Agenda of the Logistic day-2017.doc)Agenda of the Logistic day-2017.doc[ ]892 Kb

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865