Монгол улс болон олон улс дахь тээвэр, тээвэр зууч, логистикийн салбарын байгууллагууд

PDFХэвлэхИ-мэйл

logos

“Монголын Логистикийн Холбоо” ТББ

logos 1

Хуульзүй дотоод хэргийн яамны сайдын 2002 оны 12-р сарын 06-ны өдрийн 287 тоот тушаалаар Монголын логистикийн холбоо ТББ нь 2000 онд байгуулагдсан.

Эх сурвалж: http://monlogistics.cross.mn/


 
Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо

logos 2

Тус холбоо нь Монгол улсын тээвэр логистикийн салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг бий болгож улс орноо бүсийн хэмжээний логистикийн төв болгох зорилттой, МУ-ын логистикийн салбарын тогтвортой байдал, зах зээлийн өсөлт, хөгжилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын тээвэр логистикийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.forwarders.mn/default.aspx?page=1


Зам, Тээврийн Хөгжлийн Яам

logos 3

Зам, тээврийн яамны эрхэм зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцлийг бий болгох явдал мөн.

Эх сурвалж: http://mrtd.gov.mn/


Монголын Авто Замчдын Холбоо

logos 13

Монголын авто замчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн, Монголын автозамын инженерүүдийн нийгэмлэг, Авто замчдын ахмадын хороо, Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн  2008 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан хурлаас Авто замын салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор Авто замчдын II их хурлыг хуралдуулах,  мөн салбарын төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн Авто замчдын холбоог үүсгэн байгуулах санал гаргасан.

Холбоо нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон Монголын авто замчдын II их хурлаар баталсан Холбооны дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монголын авто замчдын II их хурал хуралдаж авто замын 91 байгууллагын төлөөлөгчид Төрийн бус байгууллагуудаас гаргасан саналыг дэмжин "Монголын автозамчдын холбоо" Төрийн бус байгууллага байгуулагдсан.

Эх сурвалж: http://www.mra.mn/page_list/about-us/?menuId=105


Зам, Тээврийн Хөгжлийн Төв

logos 4

Зам, тээврийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлж, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тус Төвийн эрхэм зорилго оршино.

“Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах Засгийн газрын 2015 оны 2 сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 сарын 9-ний өдрийн 220 дугаар тогтоолоор “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан.

Зам, тээврийн хөгжлийн төв нь замын салбарыг хөгжүүлэх төрийн бодлого чиглэлийн хүрээнд авто замын талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, авто замын сүлжээний ашиглалтын үйл ажиллагаа, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техник, технологит хяналтыг хэрэгжүүлэх, зам, тээврийн чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх, стандарт норм, норматив баримт бичиг боловсруулах, авто замын сүлжээний ашиглалтын болон зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

Эх сурвалж: http://rtdc.gov.mn/


CAREC – Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа - КАРЕК

logos 5

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хөтөлбөр нь 11 орон, 6-аан талт хөгжлийн түншүүдийн эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. Мөн тээвэр, худалдааг хөнгөвчлөх, худалдааны бодлого, эрчим хүчний тэргүүлэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих замаар Төв Азийн болон зэргэлдээх орнуудад Евро Азид нэгдэх томоохон боломжийг бий болгодог.

Эх сурвалж: http://www.carecprogram.org/index.php?page=carec-program


CFCFA - Төв Азийн Орнуудын Тээвэр Зуучийн Нийгэмлэгүүдийн холбоо

logos 6

2009 онд үндэсний тээвэрлэгч, тээвэр зууч, логистикийн холбоодын санаачлагаар болон КАРЕК-ын дэмжлэгтэйгээр төрийн бус, ашгийн бус КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоог үүсгэн байгуулсан.

КАРЕК-ын орнуудын тээвэр зуучуудын нийгэмлэгүүдийн холбоо нь:

  • Бүс нутаг дах тээвэр, логистикийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгсэл
  • Сэдэвчилсэн асуудлыг шийдвэрлэх КАРЕК-ын бүс нутгийн үндэсний холбоодын хамтын ажиллагааны механизм
  • КАРЕК-аас санхүүжүүлсэн шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох

КАРЕК-ын зорилтууд:

  1. КАРЕК-ын тээвэр, худалдааг хөнгөвчлөх хүчин чармайлтанд хувийн хэвшлийн хувь нэмрийг оруулах
  2. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх бодлого, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудыг дэмжих
  3. Автозамын тээвэр, тээвэр зуучийн салбар болоод төмөр замын тээвэрлэлт дахь мэргэжлийн ур чадварыг сайжруулах

Эх сурвалж: http://cfcfa.net


FIATA - Олон Улсын Тээвэр Зуучлалын Нэгдсэн Холбоо

logos 7

ОУТЗХолбоо нь 150 орны 8-10 сая ажилчидтай, ойролцоогоор 40,000 гаруй зууч, логистикийн компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм.

Тэдний зорилт:

  • Дэлхий дахин дахь тээвэр зуучийн салбарыг нэгтгэх
  • Тээвэрлэлттэй холбоотой хэлэлцэх олон улсын хуралд зөвлөх болон экспертээр оролцож тус салбарын сонирхлыг хамгаалах, дэмжих, төлөөлөх
  • Ном хэвлэл тараах, мэдээлэл дамжуулах замаар тээвэр зуучдыг худалдаа, үйлдвэрлэл болон олон нийтэд таниулж үйлчилгээ үзүүлэх
  • Тээврийн баримт бичиг, стандарт худалдааны нөхцлийг нэгтгэх ажлыг дэмжих, боловсруулах зэргээр тээвэр зуучдад үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах
  • EDI-электрон өгөгдлийн солилцоо буюу цахим мэдээллийн солилцоо, зураасан кодны тусламжтай онлайн худалдааны хэрэгсэл болох хариуцлагын даатгалын асуудлын талаар тээвэр зуучдад зориулсан мэргэжлийн сургалт зохион байгуулах

Эх сурвалж: http://fiata.com/


Олон Улсын Зам Тээврийн Холбоо

logos 8

ОУЗТХолбоо нь  дайны хөлд нэрвэгдсэн худалдаа, арилжааг дахин босгож, Европт туслах зорилгоор 1948 онд Женев хотод байгуулагдсан. Европын 8-н орноос гарсан үндэсний зам тээврийн холбоо байгуулагдаж эхлэх үед ОУЗТХолбоо нь 1949 онд ТИР-ийг хэдийн боловсруулж эхэлсэн юм.

Сүүлийн 10 жилд Европ, Ази даяар геопилитикийн болоод эдийн засгийн өөрчлөлт гарснаар ОУЗТХолбоо худалдааг хөнгөвчлөх, тээврийг сайжруулах, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн эгнээнд явсаар байгаа билээ.

Мөн тус холбоо нь өөрсдийн гишүүнчлэл, үйл ажиллагаагаа бүх тиврүү тэлж, өргөжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.iru.org/who-we-are/about-iru/history


 
Олон Улсын Агуулах, Логистикийн Холбоо

logos 9

Тус холбоо нь шилдэг туршлагуудыг дэмжих, хамтран ажиллах зорилгоор өөр өөр орнуудын ижил түвшний үндэсний холбоодуудыг идэвхжүүлэхээр анх үүсгэн байгуулагдаж байсан.

Хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн логистикийн газарзүйн бүтцийн өөрчлөлтийг дагаж бий болсон хэрэгцээнээс үүдэн Хятад улсын Бээжин хотод шинэ үндсэн хуультай холбоотойгоор ТУЗ-ын хурал зарлан холбоодын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн хурал зохион байгуулагдсан.

“Хятадын Олон Улсын Логистикийн Үзэсгэлэн Яармаг 2016” арга хэмжээний үеэр буюу 2016 оны 10 сард үндэсний холбооны гишүүн бүрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, цаашдын үр ашгийг нэмэгдүүлэх, дэлхийн логистикийн салбарыг илүү сайн төлөөж чадах IFWLA-ийн шинэ үе зохион байгуулагдсан бөгөөд тэрээр одоо шинэ, шилдэг туршлагуудаас харилцан суралцах, бизнесийн боломжуудыг алдахгүй атгах, шинээр бий болгох, гишүүн бүрт дэлхий дахинд харилцаа холбоогоо тогтоох боломж олгох, B2B харилцааг идэвхжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.ifwla.com/


 Европын Логистикийн Холбоо

logos 10

Европын Логистикийн холбоо нь Төв болон Баруун Европын орнуудын бараг бүх улсыг хамарсан 30-н холбоодоос бүрддэг бөгөөд мэргэжлийн хэмжээнд логистик ба нийлүүлэлтийн хэлхээг хөгжүүлэх, дэмжих, олон улсын форум зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.  Европын Логистикийн Мэргэшсэн Зөвлөл нь  чанарын баталгааны гормын нийтлэг түвшинг баримталж, Логистикийн мэргэшлийн стандартыг сайн дураар хүлээн зөвшөөрч буй гишүүн улс орнуудаас бүрдсэн бие даасан байгууллага юм. Шаардлагатай тохиолдолд ЕЛХ-ны стандартыг шинэчлэх үүрэг хүлээдэг нэг талаар тус холбоог халамжлагч, хамгаалагч байгууллага юм.  Европын Логистикийн Мэргэшсэн Зөвлөлийн Ерөнхий Ассамблейд ЕЛХ-оос нэр дэвшиж буй гишүүдээр дамжуулан хоорондоо холбогдон ажилладаг байна.

Эх сурвалж: http://www.elalog.eu/Introduction


 Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо

logos 11

Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA) нь нийт агаарын замын урсгалын 83%-ийг буюу 265 агаарын тээврийн компанийг төлөөлсөн дэлхийн агаарын тээврийн худалдааны холбоо бөгөөд нислэг үйлддэг олон байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, нислэгтэй холбоотой гарч буй аливаа асуудлуудад бодлого боловсруулахад туслан ажилладаг.

Эх сурвалж: http://www.iata.org/Pages/default.aspx


 
Хятадын Олон Улсын Тээвэр Зуучийн Холбоо

logos 12

Хятадын Олон Улсын Тээвэр Зуучийн холбоо нь олон улсын тээвэр зуучийн үндэсний агент байгууллага болон 2000 оны 9 сарын 6-нд Бээжин хотод анх үүсгэн байгуулагдсан. Тус холбоонд аймаг, орон нутгийн, олон улсын тээвэр зуучийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр нэгддэг бөгөөд тээвэр зууч, тээвэр, логистикийн салбар дах нөлөө бүхий байгууллагуудыг илүү хүлээн зөвшөөрдөг талтай. Одоогоор 97 зөвлөлийн гишүүн, 48 байнгын зөвлөлийн гишүүн нийт 500 гаруй гишүүнтэйгээр /аймаг, хот, өөртөө засах орны 24 орон нутгийн бөгөөд олон улсын тээвэр зуучийн холбоо багтдаг/ үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: http://www.cifa.org.cn/cifa_En/

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865