Хамтарсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

PDFХэвлэхИ-мэйл

GS1 Монгол нийгэмлэг болон “Монлогистикс ворлдвайд” ХХК хамтран экспортлогч, импортлогч аж ахуй нэгжүүдийн хүсэлтээр гадаад худалдааны чиглэлээр хагас өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч, сургагч багш нар хөтлөн явуулсан бөгөөд сургалтаар гадаад худалдааны татвар, Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд мөрдөгдөж байгаа татвар, тарифын ялгаа, ангилал, гаалийн бүрдүүлэлт, үнэ үнэлгээ, ургамал, хорио цээр, химийн болон хүнсний бүтээгдэхүүний импортын хяналт, шаардлага, мөрдөгдөж байгаа дүрэм журмын талаар мэдээлэл өглөө.

Тус сургалтанд экспортлогч, импортлогч 40 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч, харилцан туршлага солилцлоо. Түүнчлэн “Монлогистикс ворлдвайд” ХХК-ийн зүгээс олон улсын далайн тээврийн үйл ажиллагаа, чингэлэг тээврийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд болон Эрээн хотын гадаад худалдааны татвар, холбогдох хууль дүрэм, бичиг баримтын талаар нарийвчилсан мэдээлэл өгсөн нь оролцогчдын  сонирхолыг ихээр татлаа.

Дээрх сургалттай адилаар бид мөн цаашид ч гишүүд харилцагчдын хүсэлтийн дагуу гадаад худалдаа, тээвэр логистик, зураасан код, нийлүүлэлтийн хэлхээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг тухай бүр хийх болно.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865