Гадаад зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд GS1 систем бүхий стандарт зураасан кодны ач холбогдол

PDFХэвлэхИ-мэйл

2016 оны 11 сарын 23-ны өдөр ноолуур, тэмээний ноосон сүлжмэл  эрэгтэй, эмэгтэй өмд, цамц, жилет, малгай, ороолт, бээлий, оймс зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гоёл Кашмер” ХХК-ийн удирдлага, хамт олон өөрсдийн үйл ажиллагаагаа дотоодын зах зээл төдийгүй гадаад зах зээлд илүү өргөн хүрээнд тэлэхийн тулд стандарт зураасан код, GS1 системийг өөрсдийн үйлдвэрлэл, агуулах, борлуулалт, нийлүүлэлт, захиалгын үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх талаар сургалт-зөвлөлгөө авлаа.

Сургалтын үеэр “GS1 Монгол” нийгэмлэгийн дарга Ш.Цэвэлсайхан илтгэл тавьж, танилцуулга хийн GS1 систем нь дэлхий нийтэд жижиглэн, бөөний худалдаанаас гадна тээвэр, логистик, агуулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг 20 гаруй салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэдэг, хэрэглэх боломжтойг дурьдаад үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл явцад хэрхэн ашиглагддаг, ямар ач холбогдолтой стандарт болох, уг системийг нэвтрүүлснээр үйл ажиллагаагаа хэрхэн хөнгөвчилж, алдаа эрсдлийг бууруулж, цаашилбал ашиг орлого нэмэгдэхэд хэрхэн нөлөөлөх зэргээр GS1 систем, зураасан кодны төрөл, зориулалт, стандарт түүнд хэрэглэгдэх програм хангамж, техник тоног төхөөрөмжийн хэрэглээ, стандарт гэх мэтээр дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөлгөө өгөн цаашид хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865