GS1 стандартыг эрүүл мэндийн салбарт ямар үе шаттайгаар нэвтрүүлдэг вэ?

PDFХэвлэхИ-мэйл

GS1 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх шалгарсан 10 алхам

Эрүүл мэндийн салбарын клиник болон бизнес процесст GS1 стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд дараах 10 алхмыг санал болгож байна.

  1. GS1 стандартын хэрэгцээ хаана байгаагаас шалтгаалаад клиник эсвэл бизнес процессыг сонгох
  2. Одоогийн болоод ирээдүйн зорьж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж бизнес кейс хийх
  3. Ажлын хэсэг байгуулах
  4. Төслийн аргазүй ашиглах
  5. Техникийн шийдэл боловсруулах
  6. Сургалт зохион байгуулж, бичиг баримт боловсруулах
  7. Хэрэгжилтийн эхний алхмыг гүйцэтгэх
  8. Процесст суурилсан шинэ стандарт хэрэгжүүлэх
  9. Үнэлэх
  10. Хянах, дахин боловсронгуй болгох, өргөжүүлэх

Алхам 1 - GS1 стандартыг үр ашигтай нэвтрүүлэхийн тулд клиник эсвэл бизнес процессыг сонгох

Тус стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд клиник болон бизнес процессыг тодорхойлж мэдээлэл цуглуулах шаардлага үүсдэг. Мэдээлэл цуглуулахад бусдаас туршлага суралцах нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд уг стандартыг хэрэгжүүлснээр чухам юуг өөрчилж, юунд хүрэх билээ гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй.

Хаанаас эхлэхээ тодорхойл

Үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлийг сонгож өндөр түвшний үнэлгээ хийлгэх хэрэгтэй. Үүнд дараах шалгуур үзүүлэлтүүд багтана. Үүнд:

  • Хэрэгжүүлэлтээс бий болох байгууллагын үнэ цэнэ
  • Хэрэгжүүлэх чадвар
  • Хэрэгжүүлэх чиглэл
  • Хэрэгжүүлэлтийн зардал
  • Хэрэгжүүлэх цаг хугацаа/хэрэгжүүлэлтийг хөнгөвчлөх
  • Менежментийн шаардлагыг өөрчлөх
  • Бизнесийн ерөнхий ашиг

Эдгээр шалгуурыг тодорхойлсноор GS1 стандартын хэрэгжилтийг эхлүүлэх клиник ба бизнес процесст тулгуурласан шийдвэр гаргаж, эхлэх цэгээ сонгох боломж бүрдэнэ.

Алхам 2 - Одоогийн болон зорьж буй нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх

Зорьж буй нөхцөл байдлынхаа алсын харааг тодорхой болгох нь чухал. Үүний тулд одоогийн байдлаа үнэлж, ирээдүйн нөхцөл байдлын цар хүрээг тодорхойлж энэ хоёрын хоорондох зөрүүний шинжилгээг гаргах явдал юм.

Одоогийн нөхцөл байдлыг үнэлэх

Үүнд судалгааны 2 арга бий.

1) Өнөөдөр явж байгаа нэг үйл явцыг жишээ болгон аваад ажиллагааны явцад юу тохиолдож, хэрхэн ажиллаж, саад бэрхшээл, асуудал юу гарч байна гэдгийг судлах хэрэгтэй. Мэдээллийн эх сурвалж хаана байна, мэдээлэл хаана хадгалагдаж байна, хувь хүн болоод систем тус мэдээллийг хэрхэн солилцож, хуваалцаж байгаа зэрэг мэдээллийг алхам бүрт цуглуулах хэрэгтэй.

2) Хэрэв клиник болон бизнес процесс нь гадаад оролцогч талуудтай холбогдож байгаа бол тэд энэ шинэ хэрэгжилтийг хүлээн авахад бэлэн үү? гэдгийг үнэлж тэдний саналыг авах нь маш чухал. 

Ирээдүйн зорьж буй нөхцөл байдлын цар хүрээ

Цуглуулсан мэдээллээ бичиг баримт хэлбэрээр баримтжуулна. Бичиг баримт нь дараах зүйлсийг тодорхойлно. Үүнд:

1) Ямар үйл явц дээр GS1 стандарт нэвтрүүлэх

2) Шаардлагатай үйл явцын алхам буюу системийн өөрчлөлт, мэдээлэл авах арга, өгөгдлийн формат, гадаад мэдээллийн эх сурвалж, үйл явцын алхамд нэмэлт өөрчлөлт оруулах, дахин хуваарилалт хийх гэх мэт

3) Одоогийн мэдээлэл технологийн системийн програм хангамжийн хүчин чадал, ирээдүйд өөрчлөх процессын хэрэгцээг хангах эсэх /өгөгдлийн урт, бүтцийн байдал г.м/

4) Зураасан код унших төхөөрөмж, шошго хэвлэгч гэх мэт тоног төхөөрөмжийн хүчин чадал дутагдалтай байх

Бизнес кейс хийх

Дүн шинжилгээнд тулгуурлан дараах газруудад өндөр түвшний бизнес кейс хийж болно.

  • Хэрэгжилтийн ерөнхий процесс, цаг хугацаа
  • Зорьж буй нөхцөл байдлаа тодорхой томъёолох
  • Оролцогч талууд
  • Спонсор
  • Хүлээгдэж буй хөрөнгө оруулалт. Бизнес кейсийг хэрэгжүүлэхдээ хэрэгжилтийн зардал, хадгаламжийн тооцооллыг боловсруулсан бусад байгууллагуудын туршлагаас судлах нь тустай. Тухайлбал, GS1 нийгэмлэгийн гишүүн GS1 Австралийн туршлагаас санаа авч болно. https://savingscalculator.gs1au.org/login.aspx
  • Хэрэгжүүлэлтийн жишиг сайтууд
  • Эх сурвалжийн шаардлагууд
  • Гадны оролцогч талуудын хүлээлт
  • Мэдээлэл технологийн систем, тоног төхөөрөмжийн шаардлага
  • Төсвийн шаардлагууд

Алхам 3 - Ажлын хэсэг байгуулах

Төслийн багийг бүрдүүлэх

Төслийн менежерийг томилоод төслийн багийг бүрдүүлэх хэрэгтэй. Төслийн менежер дотоодын үүрэг, хариуцлагын хуваарилалтыг гарган танилцуулж төслийн багийн гишүүдээс саналыг нь авах ёстой. Энэ нь төслийн багт зорилгоо сайтар ухамсарлахад нь маш чухал ач холбогдолтой.

GS1 стандартын талаар мэдлэг олгох

Ерөнхийдөө байгууллага дотроо GS1 стандартыг таниулах, мэдлэг олгох ажлыг нэг ажилтан томилж хариуцуулах нь зүйтэй. Томилогдсон хүн GS1 нийгэмлэгийн гишүүн байгууллагад хандаж хамтран ажиллаж, сургалт зохион байгуулах, яг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх үйл явц, шинэчлэлт, өөрчлөлт болоод туршлагуудыг судалж болно.

Алхам 4 – Төслийн аргазүй ашиглах

Төслийн хугацаа, цар хүрээг тодорхойлох

Нэгдүгээрт төслийн багийн гүйцэтгэх үүрэг нь бизнес-кейст тулгуурлан цар хүрээний хувьд хамгийн эхний хэрэгжүүлэлтэн дээр санал нэгдэх хэрэгтэй. Цар хүрээг тодорхой болгосноор гадаад оролцогчид уг төсөлд хамаарах эсэх, оролцоо хэр байх эсэх гээд төслийн нарийн үйл ажиллагаанууд тодорхой болох юм. Хоёрдугаарт, төслийн үргэлжлэх болон дуусах хугацааг төлөвлөх хэрэгтэй.

Та дараах асуултуудын дагуу цаг хугацаа, цар хүрээгээ тодорхойлж болно.

-          Эцсийн зорилго, үр дүн юу вэ?

-          Дотоод болон гадаад талд хамрах хүрээ ямар байх?

-          Ямар саад бэрхшээл байна вэ?

-          Төслийн гадаад талын асуудлыг хэн хариуцах гадаад оролцогч тал хэн байх?

-          Бусад төслүүдтэй хамтран ажиллах боломж ямар байгаа?

-          Хамгийн сүүлийн төсөв юу байх вэ?

-          Ямар үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх вэ?

-          Хэрэгжүүлэлтийн шатлалыг эрэмбэлэх?

Алхам 5 – Техникийн шийдэл боловсруулах

Техникийн тодорхойлолтуудыг гаргах

Үйл ажиллагааны тодорхойлолтуудыг ашиглаад техникийн зураг, мэдээлэл технологийн систем, тоног төхөөрөмжийн хүчин чадлын өөрчлөлтийг хэрэгжүүлэх процессыг эцэслэх хэрэгтэй. Хэрэв мэдээлэл технологийн хувьд аутсорсинг ашиглаж байгаа бол тухайн баг уг асуудлыг бүрэн гүйцэт хийж өгөх ёстой. Гэхдээ ямар нэг чухал өөрчлөлт хийх шаардлагатай болсон үед аутсорсинг хийсэн байгууллага руу эргэж хүсэлт явуулах хэрэгтэй болдог тал бий. Тэгэхээр эдгээр үйл ажиллагаануудаа маш тодорхой болгох хэрэгтэй.

Алхам 6 - Сургалт зохион байгуулж, бичиг баримт боловсруулах

Стандартын хэрэгжилтийн талаар ажилчиддаа сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч нэгж бүрт танилцуулах хэрэгтэй. Сургалтаас гадна бичиг баримт, гарын авлага боловсруулж өгч болно.

Алхам 7 – Хэрэгжилтийн эхний алхмыг гүйцэтгэх

Үйл ажиллагаа эхлүүлж, турш, шалга

Эхний алхмаа хэрэгжүүлж туршсаны үндсэн дээр дахин боловсруулалт хийж сайжруулах зүйл юу байгааг тодорхой болгох. Хэрэв хүссэн үр дүнд хүрч байгаа бол бусад түншүүдтэйгээ холбогдож ажиллах цаг боллоо гэсэн үг.

Анхны хэрэгжүүлэлтэнд оролцох түншээ сонго

Клиник болон бизнес процессын асуултуудаас хамаарч GS1 стандартын элементийг нэвтрүүлнэ. Төслийн баг хэрэгжилтийн эхний алхамд холбогдох жижиг түнш багийг сонгох ёстой. Үүний үндсэн дээр түншүүдтэйгээ хамтраад хэд хэдэн нөхцөл байдал дээр туршилт хийж хэрэгжилтийн цаг хугацаа, хамрах цар хүрээ, үйл явцыг ажиглаж дүн шинжилгээ хийснээр цаашид сайжруулах үйл ажиллагаа тодорхой болох юм.

Алхам 8 -  Процесст суурилсан шинэ стандарт хэрэгжүүлэх

Төлөвлөгөө гаргах

Төслийн баг худалдааны түншүүдийн болон дотоодын чадавхид тулгуурлан шинэ процесст шилжих төлөвлөгөөг гаргана. Худалдааны түншүүдийн үйл ажиллагаатай уялдуулсан хэрэгжилтийг төсөлд тусган хэрэгжүүлэх ажил ч гарч ирж болно. Энэ нь менежментийн үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт хийхэд хүргэдэг учраас Алхам 4 дээр сайтар анхаарч ажиллах нь чухал. Хянаж, сайжруулах ажлыг Алхам 6 дээр мөн нилээд нягтлан ажиллах нь дараа гарах эрсдлүүдээс сэргийлэх боломжийг бий болгоно.

Алхам 9 - Үнэлэх

Аль аль оролцогч талууд шинэ процесстоо дасан зохицож хэвийн үйл ажиллагаа эхэлсний дараа ҮНЭЛЭХ алхмыг хийх нь тохиромжтой. Энэ нь Алхам 4 – ийн хэрэгжилтийг тодорхойлоод зогсохгүй хөрөнгө оруулалтыг тооцоолоход шаардлагатай мэдээллийг авах боломжтой болно.

Алхам 10 - Хянах, дахин боловсронгуй болгох, өргөжүүлэх

Систем хэрэгжиж, үйл ажиллагаа жигдэрсэн ч системийн тогтвортой үйл ажиллагаанд байнгын хяналт сайжруулалт чухал байдаг. Сайжруулалтаас шинэ процесс үүсч болно. Шинэ процессыг бий болгох нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэлбэр бөгөөд түүнийг нэвтрүүлэхэд мөн нэгдүгээр алхмаас эхлээд урьдын адил бүх алхмууд давтагдаад явна гэсэн үг юм.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865