Эрүүл мэндийн салбарт GS1 стандартыг нэвтрүүлснээр ямар үр дүн гарсан бэ?

PDFХэвлэхИ-мэйл

Эрүүл мэндийн салбарт GS1 стандартыг нэвтрүүлсний гайхамшиг

Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлийн дунд өвчтөнүүддээ чанартай эмчилгээг хүргэхээр хичээн ажилладаг билээ. Харин GS1 стандарт, зураасан кодны тусламжтайгаар өвчтөний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй үйл ажиллагааны чанараа сайжруулж, хөнгөвчилж байна. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт 65 гаруй оронд GS1 стандартыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлээд байна.

GS1 стандартын давуу талуудыг дор тоон үзүүлэлтээр харуулвал:

1. Өвчтөний аюулгүй байдлын сайжруулалт
Жил бүр 43.000 хүний амь насыг хамгаалж, 1.4 сая өвчтөнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж байна.  
Одоогийн байдлаар зураасан кодны тусламжтайгаар эмийн зохисгүй хэрэглээг 50%-иар бууруулаад байна.

2. Үйл ажиллагаанд нөлөөлсөн үр дүн
Үйл явцын зардал болон бичиг баримтын зардлыг 95%-иар бууруулсан.
GS1 стандарт нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөцийг 31%-иар, өрөөнд хийх эмчилгээний үр ашиггүй цагийг 72%-иар бууруулж байна.

1.    Логистикийн нэгжийг тодорхойлогч
Нөөцийн менежмент, ул мөрийг мөшгин тогтоох явцыг сайжруулах, барааг хүлээн авах нарийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор эмнэлгийн агуулахад ирж байгаа бараа бүтээгдэхүүний зураасан кодыг уншуулдаг.

2.    Эд хөрөнгийг тодорхойлогч
Зураасан код нь GS1 тодорхойлогчуудыг агуулдаг эмнэлгийн тавилга, эд хогшил зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бүртгэх, ул мөрийг мөшгих, үйлчилгээний түүхийн бүртгэл хийх боломжуудыг бий болгодог.

3.    Катеринг зөөх хэрэгслийг тодорхойлогч
GS1 тодорхойлогч болон зураасан кодоор зөв өвчтөнд зөв хоолыг хүргэж байгаа эсэхийг баталгаажуулдаг.

4.    Өвчтөнийг тодорхойлогч
Өвчтөнөөс авсан дээж, эмчилгээний түүх зэрэг эмчилгээний үйл явцын талаарх нарийн мэдээллүүдийг агуулсан бугуйвчинд мөн зураасан код, тодорхойлогчуудыг суулгадаг.

5.    Мэс заслын багаж хэрэгслүүдийг тодорхойлогч
Өвчтөн бүрт ямар нэг халдвар илэрсэн эсвэл тухайн хэрэглэж байсан мэс заслын багаж хэрэгслийг хураах тохиолдолд тэдгээрийн ул мөрийг мөшгих зорилгоор мөн зураасан кодыг уншуулна.

6.    Асрагчийг тодорхойлогч
Өвчтөний эрүүл мэндийн талаарх цахим бүртгэлийн мэдээлэл, асаргаа хийж буй асрагчийг мөн зураасан кодоор дамжуулан тодорхойлох боломжтой.

7.    Байршил тодорхойлогч
Эмнэлэгийн зөв өрөөнд буюу зөв газарт өвчтөнийг хүргэх боломж олгоно.

8.    Өвчтөнийг тодорхойлогч
Тухайн өвчтөн эмнэлэгээр үйлчлүүлж байх хугацаандаа ашиглах тодорхойлогч юм.

9.    Эмнэлгийн цагаан хэрэглэлийг тодорхойлогч
Эмнэлгийн цагаан хэрэглэл болон бусад хэрэглэгдэхүүнүүдийн ул мөрийг мөшгин тогтоож, үр дүнтэй зохицуулах боломжтой.

10.    Бүтээгдэхүүн тодорхойлогч
Өвчтөний цахим бүртгэлийн мэдээлэлд суурилан бүтээгдэхүүний гадаад, дотоод ул мөрийг мөшгих, хүргэлтийг бэлдэх, бараа материалыг зохицуулахад GS1 тодорхойлогч болон зураасан кодны үүрэг чухал. Мөн багцийн дугаарлалт, хүчинтэй хугацаа, серийн дугаар зэргээр ангилан ул мөрийг мөшгих боломжийг бүрдүүлдэг.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865