Үндэсний үйлдвэрлэгчдээр сонин юу байна

PDFХэвлэхИ-мэйл

2016 оны 10 сарын 07-ны өдөр улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын стандарт зураасан код хэрэглэгчдийн кодны эрхийг баталгаажуулсан гэрчилгээ гардуулах ээлжит арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр "GS1 Монгол нийгэмлэг"-т өнгөрсөн улиралд шинээр гишүүнээр элссэн Хаан даатгал ХХК, Сигма Монголиа ХХК, Гарааны технологийн инкубатор төв, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн нэгдэл, Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо, Нью галакси ХХК, Өлзий кашмер ХХК, Микюропс ХХК, Говь газар ХХК зэрэг 40 орчим байгууллага гишүүнчлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүд гэрчилгээгээ хүлээн авахаас гадна өөрсдийн бүтээгдэхүүний дээжийн амталгааг хүргэж, сурталчлан таниулсан юм.

Хоол хүнсний сонголт өргөн болсон энэ үед бид эрүүл, эко, биед ашигтай зөв хүнсийг сонгож хэрэглэх чадвартай байхын тулд хүнсний хэрэглээний мэдлэг маш чухал. Тиймд таны хүнсний мэдлэгт мэдлэг нэмэхээр амталгаа явуулсан 3-н аж ахуй нэгжийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Кимчи, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч “Чой гүн” ХХК

Тус компаний хамт олон Монгол эко хүнс + Cолонгос технологийн дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ. Тэдний зарим бүтээгдэхүүнээс танилцуулвал:

Гахайн амталсан мах – Жэюг

Монгол гахайн мах, сонгино, сармис, лууван, байцаа, гүнжидийн үр, цуу, жэюг соуснаас бүрдсэн гахайн амтласан мах нь шингэцийн хувьд малын махнаас илүү бөгөөд ханаагүй тосны хүчил, үл орлогдох амин хүчил, B бүлгийн амин дэм, бүрэн үнэлгээт уураг, төмрийн агууламж өндөр аж. Алжаал ядаргааг тайлж нойрсуулах, хvч тамир нэмэх ба арьсны тослогийг тэнцвэржүүлж, толигор болгодог, уушиг амьсгалын замын эрхтнийг утаа, тоос тортогноос ангижруулах болон хоолонд дуршуулах үйлчилгээтэй байна. Мөн гахайн мах шамбарамыг анагаах, цөсний чулууг хайлуулахад тустай. Халуун ногоог тохируулж хэрэглэхэд ходоодны галыг бадрааж, хоол боловсруулах явцыг идэвхжүүлдэг.

Кимчи

Мөн өөр ямар ч ургамалд байдаггүй лизин хэмээх үл орлогдох аминхүчил ихээр агуулдаг. Иймээс биеийн эсэргүүцлийг сайжруулах, цусанд нэвтэрсэн өөр төрлийн уургийг устгаж ариутгадаг. Кимчи нь цусны даралтыг тогтворжуулж, жин хасахад тустай төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой. Кимчиний байцаа, гучугару, цагаан гаа, сармис, сонгино, давс,  гүнжидийн үр, тос орсон бөгөөд кимчиний байцаанд хавдрын эсрэг шинж чанартай бодисын агууламж бусад байцааныхаас  их, сүүн хүчлийн бактериар исгэгдсэн Leuconostoc, Lactobacillus болон Pediococcus-ийн төрлийн бактери агуулсан байдаг. Кимчинд амьд организмуудаас гадна кальци, бета-каротин, төмөр, витамин А, С, В1, В2 агуулагддаг.

 

Цагаан лууван

Ходоод гэдэсний үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, амьсгалын эрхтэн, элэг, цөс, бөөрний эмгэгээс сэргийлдэг, мах , өөх тос, нийлмэл нүүрс усыг задалж биед шингэх үйл явцыг түргэсгэж, үс, хумсны ургалт, арьсны төлжилт, тархи, зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, бактери устгаж шарх хурдан анихад тустай зэрэг олон ач холбогдолтой тул тогтмол хэрэглэж занших хүнсний ногоонуудын нэг юм.

 

Талх, нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч “Кори” ХХК

“Кори” ХХК нь Монголын анхны цэвэр ургамлын гаралтай нарийн боов, дессертны үйлдвэр бөгөөд хамгийн өндөр чанартай ургамлын гаралтай орц найрлагыг ашигладагаараа онцлог юм.

Тэд өнөөдрийн нарийн боов, амттаны зах зээлд хэрэглэгддэг хүний биед хортой, өвчний гол эх үүсвэр болсон нөөшлөгч, өнгө оруулагч  болон бусад хүнсний нэмэлт бодисуудаас татгалзан найрлагандаа цэвэр байгалийн гаралтай эх орны түүхий эдүүдийг түлхүү хэрэглэдэг нь гол давуу тал бөгөөд өсөн нэмэгдэж байгаа эрүүл хооллолттой зах зээлд сайшаагдаж байна.

“Бурамт” бүхэл үрийн боов

Бүхэл зрийн боов нь транс тосгүй, хүнсний эслэгээр нэн баялаг, цагаан гурилгүй, цагаан сахаргүй, холестрингүй, нөөшлөгч бодисгүй, амт үнэр оруулагчгүй, цэвэр веган бүтээгдэхүүн (өндөг, амьтны гаралтай сүү агуулаагүй) төдийгүй хүнсний эслэгээр баялаг тул бие махбодийг цэвэрлэнэ. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулах давуу талтай тул тогтмол хэрэглэхэд илүүдэл жин бууруулна. Бурам нь магнигаар баялаг тул эмэгтэйчүүдэд чухал ач холбогдолтой. Чихрийн шижин, харшил, таргалалт гэх мэт эрүүл мэндийн асуудалтай буюу эрүүл хүнсийг заавал сонгох шаардлагатай хүмүүс. Мөн жингээ барьж турах хүсэлтэй хүмүүс болон эрүүл мэндээ чухалчилж  ухамсартайгаар худалдан авалт хийдэг хүмүүст зориулагдсан.

“Жүрж, овъёос” жигнэмэг

Транс тосгүй, хүнсний эслэгээр нэн баялаг, цагаан гурилгүй, цагаан сахаргүй, холестрингүй, нөөшлөгч бодисгүй, амт үнэр оруулагчгүй, хүнсний эслэгээр нэн баялаг “Жүрж, овъёос” жигнэмэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол боловсруулах эрхтэний үйл ажилллагааг дэмжинэ. Цэвэр жүрж жимсний агууламж дахь С витамин нь өөхийг шатааж, биеэс хорт бодисыг гадагшлуулан дархлааг дэмжих үйлчилгээтэй.



Дашрамд дурдахад тэдний бүтээгдэхүүнүүд Emart, Номин худалдааны төв, Жетро супермаркет, Home plaza, Good price, Loving hut ресторан зэрэг олон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагддаг байна.

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Мөнхбилгүүн” ХХК

Тус компани нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж буй бөгөөд түүхий эдийн экспорт  , хот тохижилтын  уул, уурхайн нөхөн сэргээлт зэрэг ажлуудыг хийж байна. Tүүнчлэн энэ жилээс боловсруулсан махан төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж "Төгс амт" нэртэйгээр гахайн утсан мах, гахайн утсан шийр, үхрийн утсан хэл, хонины утсан хэл, тахианы утсан мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж байна. Бүтээгдэхүүнүүд нь зөөлөн амттайгаас гадна шууд хэрэглэхэд тохиромжтой битүүмжлэл сайтай юм.

Сүүлийн үед бизнес эрхлэгчид маань дотоодын зах зээлийг хангахуйц үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт хөгжүүлж импортыг орлох бүтээгдэхүүнтэй эн тэнцэн чадварлаг өрсөлдөх болсон.

Тиймд та бүхэн дээрх үйлдвэрэгчидтэй хамтран ажиллахыг хүсвэл “GS1 Монгол” нийгэмлэгт хандан харилцах боломжтой.

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

ТАНЫ БИЗНЕСТ АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865