“Enterprise Tech 2016” чуулганыг 2016 оны 2-р сарын 26-ны өдөр зохион байгуулна.

PDFХэвлэхИ-мэйл

Орчин үед бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд санхүүгийн хяналт, үйл ажиллагааны төлөвлөлт, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах зэрэгт энтерпрайз системийн үүрэг чухал болжээ. Энэхүү системийг зөв зохистой ашигласнаар байгууллага зардлаа хянаж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэн, борлуулалтаа өсгөх зэрэг олон давуу талыг бий болгодог.

Өөрийн байгууллагад тохирсон энтерпрайз системийг сонгон худалдан авах, нэвтрүүлэх, улмаар үр шимийг нь хүртэхэд олон талын мэдээлэл, мэдлэг, туршлага шаардлагатай байдаг учир хэрэглээний програм хангамж худалдан авахаас эрс ялгаатай байдаг. Манай орны хувьд зах зээл дээр байгаа энтерпрайз системүүдээс өөрт тохирсон системээ сонгож худалдан авах, зөв зохистой нэвтрүүлэх тал дээр тухайлан нэгдсэн ойлголт, мэдээлэл, туршлага бага байгаагаас гадна  нь тус системүүд өндөр үнэтэй байдаг учир хэрэглэгчид худалдан авахдаа болгоомжтой хандаж улмаар системийн борлуулалт, ашиглалтын цар хүрээнд нөлөөлж байна. Түүнчлэн энтерпрайз системийн оновчтой хэрэглээ нь дан ганц тохирсон систем байгаад зогсохгүй шаардлагатай сервер, техник хангамж, дэд бүтэц, зөвлөх үйлчилгээний компаниудын оролцоо нь системийн үр дүнд нөлөөлдөг бөгөөд эдгээр мэдээлэл нэгдсэн байдлаар байхгүй байна.

Тиймээс энтерпрайз систем үйлдвэрлэл эрхлэгч болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг нэг дор цуглуулж, хэрэглэгчдэд зүй зохистой энтерпрайз системийг сонгох, нэгдсэн ойлголт өгөх, зах зээлд борлуулагдаж байгаа системүүдээ танилцуулах нэн шаардлага тулгарч байна. Ийнхүү хэрэглэгчдэд харьцуулалт хийх боломжийг олгож, энтерпрайз системийг зохистой нэвтрүүлэхэд олон талт байгууллагуудын үүрэг, тэдгээрийн оролцоог харилцан ойлгуулах, технологийн чиг хандлагын талаар танин мэдэхүйн мэдлэг олгосноор энтерпрайз технологийн хэрэглээ нэмэгдэх болно.

Чуулганы зорилго: Хэрэглэгчдэд энтерпрайз технологийн нэгдсэн ойлголт өгөх, зах зээлд борлуулагдаж байгаа системүүдийг нэг дор танилцуулах, хэрэглэгчдэд системүүдийн харьцуулалт хийх боломжийг олгох, улмаар  энтерпрайз системийг зүй зохистой нэвтрүүлэхэд олон талт байгууллагуудын үүрэг, оролцоог ойлгуулах, технологийн чиг хандлагын талаар танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор “Enterprise Tech 2016” чуулганыг 2016 оны 2-р сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Тус чуулганд дэлхийн зах зээлд тэргүүлэх компаниуд болох Oracle, Microsoft(Softline), Deloitte, Dell, Intel зэрэг компаниуд оролцохоос гадна дотоодын үүрэн холбооны тэргүүлэгч СКАЙтел групп, энтерпрайз систем үйлдвэрлэгч болох Veritech, ITZone, GrapeCity, Asterisk Technologies, BanqTech, Оргил Stream компаниуд оролцохоо мэдэгдээд байна. Чуулганы үеэр энтерпрайз технологийн үйлдвэрлэгчдээс гадна зөвлөх компаниуд оролцож энтерпрайз системийг хэрхэн сонгох, бизнесийн шинжилгээг яаж хийх, системийг зохистой нэвтрүүлэх болон нэвтрүүлсэний дараах хөгжүүлэлтийн хувьд анхаарах зүйлсийн тухайд хэрэглэгчдэд мэдлэг олгох арга хэмжээ болно.

Тус чуулган нь хэлэлцүүлэг, энтерпрайз технологийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдана. Байгууллагууд тус чуулганд оролцсоноор өөрийн байгууллагынхаа үйл ажиллагаанд нийцсэн энтерпрайз системийг хэрхэн сонгох, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан бизнесийн үр ашиг, ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх мөн түүнчлэн орчин үеийн технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан олон талын мэдээллийг нэг дор авах боломжтой. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа энтерпрайз систем үйлдвэрлэгч болон түүнтэй хамааралтай үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийг нэг дорос авч, системийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог арга хэмжээ болно. Энтерпрайз технологийн шинэ мэдээ, мэдээлэл, хөгжлийн чиг хандлагын тухай мэдлэг олгох Enterprise Tech сэтгүүлийг арга хэмжээнд оролцогсодод үнэ төлбөргүй өгнө.

Хэзээ: 2016 оны 02 сарын 26 нд 08:30 – 20:00
/Оройн арга хэмжээ 17:30 – 20:00 /

Хаана: The Corporate Hotel & Convention Centre Event Hall

Вэб хуудас: www.enterprisetech.mn
www.fb.com/enterprisetechmn
#EnterpriseTechMN

Зохион байгуулагч: МОСА ТББ
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Утас: 99988010
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, МТҮПарк – 207 тоот

Download attachments:

“Enterprise Tech 2016” чуулганыг 2016 оны 2-р сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865