“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн “Монгол цавуу ХХК”

PDFХэвлэхИ-мэйл

“GS1 Монгол” нийгэмлэгийн нийт гишүүд Та бүхэндээ “ГАЛ БИЧ”-н жилийн мэндийг дэвшүүлье!

“GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүн “Монгол цавуу ХХК”

ОУ-ын стандарт зураасан кодыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж буй аж ахуй нэгж, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад бид барилгын материал, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үндэсний 100% хөрөнгө оруулалттай компани “Монгол цавуу ХХК”-ийг танилцуулж байна. Тус компани нь олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олонтой, харилцагч байгууллага, хэрэглэгчдийн найдвартай түнш нь байж, тэдэнд олон улсын стандартын түвшинд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлэхийг эрхэмлэн ажилладаг билээ. Тэрээр барилгын хуурай хольцын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр голлон ажилладаг бөгөөд өдөрт 30 - 40 тн цавуу үйлдвэрлэх хүчин чадалтай, MNS6424:2013 стандартын шаардлагыг бүрэн хангасан цавуу үйлдвэрлэн хямд үнээр хэрэглэгчиддээ нийлүүлдэг төдийгүй мэргэжлийн боловсон хүчин, олон жилийн туршлагатай эвсэг хамт олон юм.

Гишүүд та бүхэн тус компанитай хамтран ажиллах, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохыг хүсвэл дараах хаягаар холбогдох боломжтой.


Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865