Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн хурал боллоо

PDFХэвлэхИ-мэйл

МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдаа тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн хурал амжилттай болж өнгөрлөө. Хуралд зөвлөлийн идэвхитэй гишүүд болох тээвэр зууч, худалдааны чиглэлийн 20 орчим төлөөлөл оролцлоо. Хурлын эхэнд Зөвлөлийн гишүүн, танхимын Гишүүнчлэлийн газрын дарга Ш.Цэвэлсайхан зөвлөлийн 2015 оны тайланг танилцуулж, гадаад дотоодод зохион байгуулагдах боломжтой сургалтууд болон логистикийн өдөрлөгийн талаар товч мэдээлэл хийлээ.

alt

Түүний дараагаар гишүүд зөвлөлийн дүрмийг өөрчилж шинэчлэх асуудлаар санал солилцож, мөн зөвлөлийн даргыг шинээр томиллоо. Тус зөвлөлийн дарга Л.Халтар даргын ажлыг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу даргын сонгуулийг явуулж шинэ даргаар “Азийн зам” ХХК ны захирал П.Солонго сонгогдлоо. Зөвлөл цаашид худалдаа тээврийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын түвшний санал санаачилгуудыг гаргах, сургалт судалгааны талаар дорвитой ажлуудыг эхлүүлэх, зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагууд түүн дотроо харъяа яам, мэргэжлийн агентлагуудын төлөөллийг оролцуулан үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

alt

МҮХАҮТанхим, Худалдаа тээврийг
хөнгөвчлөх зөвлөл

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865