“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” сургалт, уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2016 оны 01 сарын 29-ний өдөр МҮХАҮТанхим дээр Монгол улсын Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төв /ХЭМСТ/, МҮХАҮТанхимын дэргэдэх Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Зөвлөл хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтийн хөдөлмөрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор салбарын 30 гаруй төлөөллийн бүрэлдэхүүнтэй сургалт, уулзалт зохион байгууллаа. Тус хууль нь анх 2008 оны 05 сарын 22-нд 9 бүлэг 37 зүйлтэйгээр батлагдсанаас хойш нийгмийн цар хүрээ, хөгжил, дэвшлээс хамааран зайлшгүй өөрчлөх шаардлагууд гарснаар 2011, 2012, 2015 онд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилсэн байна. Тус сургалтаар уг хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор “Хөдөлмөрийн нөхцлийн сөрөн хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх нь” Хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга, А.Цэнгэлмаа, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн танилцуулга” ХАБЭАхуйн газрын дарга Энхтайван , “Мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” Мэс заслын эмч, АУ-ны магистр, С.Чинзориг, “Нурууны өвдөлтийн оношилгоо, эмчилгээ” сэдвээр мэдрэлийн эмч Г.ЭНХТУЯА нар илтгэл тавьсан юм

alt

Өнөөдрийн байдлаар ҮСХ-ны бизнес регистрийн санд бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг 23000 орчим байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тооцоо судалгаа байна. Гэвч тус төвийн сүүлийн 5 жилийн тайланд дурдсанаар дээрх аж ахуйн нэгж, байгууллагуудаас хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэсэн болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байгууллага ганцхан ВOSA ХХК байгаа нь шинэчлэгдэн батлагдсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-уудын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байгаа юм. Тиймд хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудалд төрийн захиргаа, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэдгээрийн ажилтан албан хаагчдын анхаарлыг хандуулах, төр, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагын үүднээс зохион байгуулсан тус сургалтанд оролцогчид маш идэвхтэй санал бодлоо хуваалцаж, ажлын байрыг ажилчдад тохируулах ёстой байхад амьдрал дээр ажилчин ажлын байранд зохицож ажилладаг. Тиймээс ажилчдаас бус ажил олгогч нар, удирдлагаас ХАБЭА-н тухай ойлголтыг эхлэх хэрэгтэй хэмээн дурдаж байсан юм. Мөн Хөдөлмөрийн яамны харъяа төрийн үйлчилгээ үзүүлдэг ХЭМСТөв нь улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, хэмжилт, шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай, хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний талаар зөвөлгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалтын магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хамтын ажиллагаагаа батжуулж, эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ.

alt

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865