АПЕК-ийн удирдлагууд GS1 стандартуудыг цаашид ч дэмжин ажиллахаа мэдэгдлээ

PDFХэвлэхИ-мэйл

 

АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засаг хамтын ажиллагааны гишүүн орнуудын сайд нарын хурал 2015 оны 11 сард Маниллад болж өнгөрсөн бөгөөд сайд нарын хамтарсан протоколд Мэдээллийн глобал стандартуудын /Global data standard/ төслүүдийг албан ёсоор, бүрэн дүүрэн дэмжихээ мэдэгдэж, GS1 стандартууд болон мэдээллийн глобал стандартуудыг өргөн хүрээнд хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиглэлийн тодорхой туршилтын төслүүдийг дэмжих талаар тусгажээ. Австрали, Хятад, Хонг-Конг, Малайз, Шинэ Зеланд, Мексик, Перу болон АНУ ын GS1 гишүүн байгууллагууд АПЕК-ийн Мэдээллийн глобал стандартуудын туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэх юм байна. АПЕК ийн Бизнесийн зөвлөгөө өгөх зөвлөл нь GS1 глобал байгууллагатай хамтран олон улсын нийлүүлэлтийн хэлхээнд үйлдвэрийн стандартуудыг АПЕК ийн гишүүн орнуудын хүрээнд ашиглах, үр ашиг хийгээд аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллахаар болж байна. Ингэснээр мэдээллийг илүү тод харах, эрсдлийн менежментийг зөв ашиглах зэргээр хамгийн боломжит үйл ажиллагааг нэвтрүүлснээр Засгийн газрууд бизнесээс бизнесрүү чиглэсэн үр ашигтай байдлыг бий болгох боломжтой болж байгаа юм.

Та бүхэн GDS буюу Мэдээллийн глобал стандартуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.gs1mn.org , www.gs1.org сайтууд руу зочлоорой.

Холбоотой мэдээлэл

 

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, 17032, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, "Морьтон" цогцолбор, 9 давхарт 902 тоот

Холбоо барих:

Email: info@gs1mn.org
Цахим хуудас:
www.gs1mn.org

Утас: +976-77 000 865